Pages

Friday, March 26, 2021

Асуулт

 Саяхан бодолд оруулахаар нэг үйл явдлын гэрч болсон. Хүний амьдрал гэж нээрээ таашгүй үйл явдлаар дүүрэн байх юмаа. Заримдаа сансарт нисчихмээр баяр хөөр амжилт бүтээлээр арвин, заримдаа газар ухаад дотор нь ороод алга болчихмоор үе тохиолдох. Тэр бүхнийг даван туулах сэтгэлийн хүч, амьдралын ухаан хэрэгтэй байж ард нь гардаг байх гэж боддог юм. Хүн бүрт тохирсон үйл явдал тохиодог байх. 

Энэ сарын эхээр үндсэн ажлын байран дээр биш хааяа нэг, ихдээ 7 хоногт нэг удаа ороод гардаг албан газарт залуухан эрэгтэй амиа хорлоод цагдаагийхан ирчихсэн дүгнэлт шинжилгээ хийгээд цогцсыг аваад явахыг харчихсан. Хямраагүй, гэхдээ зүгээр амьдралын тухай бодолд автсан. 

Залуу хүн гэхээр өөрийн гэсэн гэр бүл зохиогоогүй, ажил нь хамаг амьдрал нь болчихсон байсан байх л даа. Тэгээд хаврын улирал, сэтгэл санаа тавгүйрхэх үетэй зэрэгцээд энд бол ажлын байр солих, хичээлийн шинэ жил, эдийн засгийн шинэ жил гээд их өөрчлөлтийн үед л тэр хүний хувьд дааж давшгүй зүйл тохиолдсон байх гэж таасан. Ажлын байран дээр амиа хорлоно гэдэг нь асуудал ажилтай холбоотойг ихэвчлэн гэрчилдэг гэнэ. 

Тэгээд удалгүй нэг танил эгчээс бүх хүнд ер нь тохиолддог, баттай, хүмүүс нуудаг л болохоос биш бүх гэр бүлд байгаа, чи ч удахгүй биеэрээ мэдрэнэ гэсэн нэг сонин гаргалгааг сонсоод асуултын тэмдэгтэй л явж байна. Хайр сэтгэлийн асуудал шүү. 

40 гарсан эмэгтэйчүүдэд тохиолддог гэнэ. Яадаг гэхээр нэг үеээ бодвол үр хүүхэд томроод, бүх юм нь тогтворжоод ирдэг үе гэнэ. Бас ажил амьдралаа аль алийг нь гялалзтал аваад явчихдаг сүпер үе. Юу тохиолдох вэ гэхээр өөрийг нь өдөж хоргоосон хоргоогоогүй хэн нэгэнд өөрөө сэтгэл алдрана гэнээ. Хүнээсээ хамаараад гаргах үйлдлүүд нь өөр өөр байдаг гэнэ. Дуугайхан хараад явсаар хуучин амьдралдаа эргээд орох уу эсвэл......

Нээрээ юу гэж асуух гээд л...


4 comments:

  1. Сонирхолтой асуулт байна шүү... Нас насны сэтгэл зүй, биеийн гормоны өөрчлөлт талаас сэтгэл зүйч Мурашова энд гоё тайлбарласан байна лээ: https://snob.ru/profile/5591/blog/52284

    Гэхдээ хамгийн сүүлд "Атаархаж байна" гэсэн байгааз :)

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Би бас өөрийн чинь блогоос энэ сэтгэл зүйчийн талаар мэдэж аваад орж уншдаг болсон. Гэхдээ яг энэ тайлбарыг уншсанаа санахгүй дахиж уншлаа. Сэтгэл зүй нөлөөлж болох байх, гормоны талаар харин батлагдсан мэдээлэл өөрийн сувгаар хайгаад олж мэдэж чадсангүй. Тэгэхээр бүх хүнд тохиолддог бол магадлал өндөр байх.
      Атаархах зүйл мөн эсэхийг тулж учирч байгаад л мэдэх байх даа хихи.

      Delete
  2. Энэ явдал болсон газар нь Солонгост уу? Японд уу?

    ReplyDelete