Pages

Monday, March 1, 2021

00 цаас ба бас бус

 Хагас жилийн өмнө байхаа дүүргээс ирүүлсэн зарын дагуу хүсэлт гаргаад авч болох 00-н цаасны тухай бичих гээд хэхэ.
Гол нь тэр цаасан дээр бэлгийн хүчирхийллийн талаархи ойлголтыг бүр цэцэрлэгийн насны хүүхдүүд хүртэл авч болохоор бүх зүйлийг маш энгийнээр мэдээж бас зургаар дүрсэлсэн байсан юм. Би яахав шууд л авах хүсэлтээ гаргасан. Заавар гэх үү номтойгоо хамт саяхан хүлээж авсан. Ер нь хүүхдүүддээ тайлбарлаж өгөхөд хэцүү сэдвийн нэг л дээ. Бага насны, дөнгөж насанд хүрч байгаа охид хөвгүүдийг ихэвчлэн ойр дотны хамаатан садан болон тэдний найз нөхөд гээд аль хэдийн царай зүсээ мэдэлцсэн хүмүүс хүчирхийлдэг гэдэг нь нотлогдсон болохоор болоогүй зүйлээс сэргийлэхийн тулд тэр ах, эгч чинь чамайг тэгж ч магадгүй гээд худлаа таамаг төдий зүйл ярьж, худлаа хардаж сэрдэж байснаас байдаг юм байна, болж магадгүй юм байна гэдгийг өөрсдөө уншсан нь дээр л гэж бодсон юм. Одоо тэгээд 00 орох тоолондоо цаасаа хараад л сууж байна даа том багагүй хэхэ. 

Бас бус гээд бичих гэсэн нэг л болдоггүй. Эхний хэсгээ биччихээд зөндөө суулаа. Өнөөдөр харьцангуй өөрийгөө эрхлүүлэх боломж гаргаад ингээд юу ч хийхгүй зөндөө сууж байна. 

Гэр бүл минь амар амгалан сэтгэл зовох зүйлгүй нам жим сайхан байгаа. 

Ажил бас асуудалгүй, хийх юмаа хийгээд л ачааллаа сайхан тааруулаад гүйж байгаа. 

Их сургуулийн найзын төрсөн өдөр болж байгаа. Оюутан байхдаа 5-лаа нийлдэг байлаа. 2-ых нь төрсөн өдөр 3 сард болдог болохоор нийлүүлээд нээх сүрхий тэмдэглэдэг байж билээ. Яагаад гэвэл учиргүй хүйтэн биш, гоё дулаараад сэтгэл сэргээд л улирал нь ч хавар болохоор тэр үү бөөн эрч хүчтэй хүмүүс тэмдэглэдэг байж билээ. Нэгийх нь төрсөн өдөр 5 сард болохоор шалгалт шүүлэг ихсээд бараг тэмдэглэхгүй, үлдсэн 2-ых нь 8 сард юун төрсөн өдөр амраад алга болцгооно хэхэ. Энэ 5 бүсгүй одоо бүгд мэргэжлээрээ, 2 нь Америк, 2 нь Монголдоо, нэг нь энд ажиллаж амьдарч байна даа. Баярын мэнд хүргэнгээ хамт байсан үеэ жаал дурслаа. Сайхан байжээ. Одоо 2 нь 3 хүүхэдтэй, 3 нь 2 хүүхэдтэй ээж нар хэхэ. Би хамгийн түрүүнд ээж болсон шд. Оюутан байхдаа сонсдог байсан хамтлагаа сонсож өнжлөө (Lighthouse family).

Дээр үеийнхээр хаврын синдром, одоо бол эморол гэдэг нь жинхэнэ надад болж байх шив дээ. Эрүүл хүн сэтгэл санааны хувьд ингэж хувьсаж байхад сэтгэл зүйн асуудалтай хүмүүс илүү хэцүүдэх нь аргагүй улирал юм даа. 

No comments:

Post a Comment