Pages

Tuesday, March 16, 2021

Миний өглөө

 Сүүлийн хэдэн жилийн ерөнхий байдал шүү. Миний өглөө ихэвчлэн сэрүүлэгний дуугаар эхлэнэ. Air plane mode дээр байгаа утас яг толгойн дээр дуугарна. Шууд үсэрч босно гэж хэзээ ч байхгүй. Snooze дарна, дахиж дуугарах хүртэл нь өөрийгөө зоригжуулна, чи чаднаа, ухасхийгээд л босчих гэх мэт. 

Сэгсийсэн хүн шууд 00, замдаа урд өдөр нь pot-д хийсэн усаа буцалгахаар дарна, 00-с гарч ирээд гараа угаана, амаа зайлна, урд өдөр нь аягандаа хийсэн усаа залгилна. Ус буцлах хооронд угаалгын машинаа ажиллуулна (бороотой өдөр алгасна), урд өдөр нь бэлдсэн бага охины өмсөх хувцсыг өмсөхөд бэлдэж дэлгэж тавьна. Яг энэ үед ус буцална. Халуун сав гэх үү дээ халууныг нь барих саванд суллаад 2 дахь усаа хийж буцалгахаар тавьна. ТВ асааж хүүхдийн суваг дээр тохируулна. Бага охины урд өдөр нь захиалсан өглөөний цайг бэлдэнэ. Ихэвчлэн нэг зүсэм хиам, кровоссан, алимны шүүс эсвэл сүү (өвөлдөө халуун шөл-найруулдаг). Багыгаа сэрээнэ, 00 дагуулж орно, хувцас байгаа газарт нь хүргэж өгнө. Ус буцална, усаа суллаад өөрийгөө бэлдэхээр угаалгын өрөө рүү марш. Үсээ, нүүрээ угааж аваад гарч ирнэ. Угаалгын машин эхний тохируулга буюу зөвхөн угаалтаа хийгээд зогссон байна. Нүүрээ арчлах хоорондоо дахин бүтэн цикл ажиллахаар тохируулаад гарч ирэх үед бага охин ТВ үзэнгээ хувцаслаж дууссан байна. Гараа угаагаад бэлдсэн цай уух хооронд нь би хажууд нь сууж нүүрэн дээрээ нүүр зурна. Тийм их цаг авахгүй ээ хэхэ 5 минут. Багынхаа өдрийн хоол, өөрийнхөө өдрийн хоолыг цүнхлээд (урд өдөр нь бэлддэг), өдөрт уух 3 сав (кофе, буцалсан ус, буцалсан усанд нунтаг витамин С уусгана) уух юмаа бэлдэнэ. Нөхөр, том охин 2 бол бага бид 2-с эрт босдог, нөхөр бараг намайг босоод удаагүй гараад явдаг, том охин бас өдрийн хоол бэлдэж байхад л гараад явдаг. Гарахдаа бүгд touch and hug. Нөхөр өглөөд ойр зуур талх идээд гарна, том охин бол натто, цагаан будаа иднэ.  Би өглөөд цай, натто, нэг хар талх (чихэртэй хэхэ). Намайг идэж дуусах үед охин бас дуусах тийшээ болсон байна. Охины үсийг нь самнаад оо сойзыг бэлдээд ширээгээ цэвэрлээд аяга тавгаа угаагаад, угаасан юмаа ангилж тагтан дээрээ хатаана. Орж ирээд үсээ сэнсдээд (5 ширхэг болохоор бараг л хатчихна) жаахан хэвэнд оруулаад шүдээ угаана. Хувцасаа солиод хамаг юмаа шалгаад хаалгаа цоожлоод багыгаа хөтлөөд орой болтол баяртай гэр минь гээд гарна даа. Ингээд өглөөд би энэ бүхнийг 6:30-8:00 цагийн хооронд буюу 90 минутанд хийдэг юм байна. 
Та хэд маань өглөөгөө хэрхэн угтаж байна даа? 

3 comments:

  1. үд болтол унтаж байгаад босоод нүүр амаа угаагаад, үсээ угаагаад(өнжөөд нэг угаана) нүүрээ түрхээд, хувцаслаад гарна. Лаб дээр ирээд цайгаа ууна кккк

    ReplyDelete
  2. Ер нь ойролцоо. Багатайгаа хамт 6.30 гэж босоод, өдрийн хоолыг нь бэлдээд /цэцэрлэгтээ хоол, цайгаа авж явдаг юм/, хажуугаар нь өөрийгөө амжуулаад /уг нь их бага цаг орно/, цайгаа бэлдээд. Тэгээд аав нь босоод охиноо хувцаслаад гэрээсээ гарахад 2 цаг болдог юм. Урд орой нь юмаа бэлдээд унтчихвал уг нь олон юм амжуулах байх. Юм угааж хатааж бол амждаггүй. Суралцмаар юм байна.

    ReplyDelete