Pages

Monday, March 8, 2021

Асуудлууд

 Шууд надтай хамаатай биш ч гэлээ, намайг хутгалдуулаад байх юмаа. 2 асуудал үүсээд байдаг. Хутгалдахаас өөр аргагүй байнаа гэдэг чинь намайг энэ асуудлаас суралцаад ав л гэсэн үг тийм үү. 

1. Нэлээд дээр нээх сүрхий нэг хүнийг ажилд оруулсан гээд л онгироод байсан даа. Гэтэл яав, жоохон бүтэл муутай. Том босс бол тэр хүнийг ажилд орох шийдийг гаргаад хариуцан ажиллах хүнд нь хүлээлгэж өгөөд л дууссан. Хариуцан ажиллах хүн нь надтай бол ямар ч асуудалгүй, харилцан бие биедээ туслаад гүйж явдаг юм. За ажилд орсоныг К, хариуцан авсаныг М гэе. Би зуучилсан шүү дээ. Тийм болохоор К, М 2 ямархуу байгаа мэдээлэл байнга над дээр ирнэ. К хуучин өөр хэлтэст байсан. Тэр хэлтэст байхад би өөрийнхөө хэлтэсийг төлөөлж хамтарч ажиллаж байсан. К бол ерөнхийдөө туслах ажилтан гэх үү дээ, хий гэснийг хийдэг. М бид 2 бол өөрсдөө ажлаа хариуцан явуулдаг. К надтай хамтарч байхад бид 2-ын хооронд ямар ч асуудал үүсч байгаагүй. Хачин сайхан гар нийлж ажиллана. Маш хурдтайгаар 2 том ажлыг амжуулсан 2 шүү дээ. М бид 2 бол нэг хэлтэс ч гэлээ яг хамтарч ажиллаж үзээгүй ч асуудалгүй таарч тохирдог юм. Гэтэл өнөө 2 маань хоорондоо гар нийлдэггүй ээ. М заах юмаа зааж өгсөн, К хийж үзээгүй ажил гэхэд харин ч хурдтай сурсан атал М-ийн санаанд хүрэхээр үр бүтээлтэй ажиллахгүй байгаа сурагтай. К болохоор ингэж их хичээж байхад үнэлсэнгүй гээд байдаг. Тэгээд хүн харъя гэснээ харж сонсоё гэснээ сонсдог гэдгээр нэгэнт жоохон тиймхэн байдал үүсчихсэн байхад хэн хэнийгээ сайнаар харахаа байчих юм. Үндсэн асуудлаас илүү өдөр тутмын жижиг сажиг юмнууд нь нийлээд улам л хооронд нь зай үүсгээд байх шиг. Минийхээр бол 2-лаа сайхан ярилцаад үл ойлголцлоо хэлж ярилцаад шийдчихмээр байдаг. Хүссэнээр болох биш. Миний хувьд аль аль нь чухал хүмүүс, хэн хэнтэй нь асуудалгүй сайхан байдаг болохоор эв зүйгээ олоосой гэж үнэхээр хүсч байна. 

2. Манай хэлтэст дадлага хийхээр нэг гадаад (Х гэе) ирсэн юм. 3 жилийн гэрээтэй. Одоо 1 жил дутуу байгаа. Эхний жил дуусаад дараагийн жилдээ ороод удаагүй байтал өвчин гараад хэсэг ирэхээ байсан, за ирүүлэхгүй болгосон гэвэл зүйд нийцэх байх. Дадлагажигч тул ажилтангуудаас өөрөөр авч үзээд саяхнаас ирэхийг нь зөвшөөрсөн гэсэн. Эхний жилдээ дадлагаа эхлэв үү үгүй юу маш том алдаа гаргаад хэлтэс дотор бангадуулаад авсан. Тэр үед хариуцан авч байсан хүн нь (Э гэе) маш хатуу хандах болсон. Алхам бүрийг нь хянах нь халаг. Одоо яалтай билээ өөрөө алдаа гаргаснаас хойш. Сая 3 сараас 7 хоногт 2 удаа ирэхээр болсон гээд надад мэдэгдээд ирж уулзсан юм. Намайг бас гадаад болохоор их хань татнаа. Бид 2 хоорондоо англиар ярьдаг болохоор надад юу дуртайгаа чөлөөтэй хэлнэ шүү дээ. Энэ Х тэгэхдээ нөгөө надтай асуудал үүсгээд байдаг япон хүүхэн шиг болж бүтээгүй, алдаа гаргасан бүх юмаа хүн рүү чихэж нэг биш нэлээд олон удаа худлаа ярьсан нь батлагдсан. Тийм болохоор бүх хүн их болгоомжтой ханддаг юм. Тэгсэн Пиглет минь намайг сонсооч, туслаач, зөвлөөч гэсээр ирсэн. Үнэндээ холбогдох хүсэл байхгүй ч яг тулаад зөвлөгөө хүсэхээр ядаж юу хэлэхийг нь сонсохгүй бол бол болохгүй тул яриаг нь сонсохоор боллоо. Жилийн дараа дадлагаа үргэлжлүүлэхээр дэд даргаас зөвшөөрөл аваад ирсэн чинь Э яах гэж ирээв гэртээ харь гэсэн гэнээ. Хэрвээ үнэн бол Х-н зөв болно, Э буруу үйлдэл хийсэн болно. Гэхдээ худал ярьдагийг нь мэддэг тул, бас надаас зөвлөгөө авсанаа хүмүүст хэлэх нь ойлгомжтой тул би бас нухацтай хандах хэрэгтэй. Тэгээд асуулаа, чи дээрээс зөвшөөрөлтэй, 7 хоногт хэдэн удаа, хэдээс хэдийн хооронд ирэхээр болсон зэргээ өрөөнийхөө хэдэд мэдэгдсэн үү гэж асуусан. Үгүй гэхээр нь. Жирийн үед бол хэлэх албагүй, одоо бол корона гээд нэг өрөөнд нэг дор ажиллах хүний тоог хүртэл өрөө өрөөгөөр гаргасан гэдгийг мэдэж байгаа биз дээ гэтэл мэднэ гэнэ. Тэгвэл нэг өрөөнд ажиллах хүмүүстээ ялангуяа Э-д хэлэхгүй бол тэд бас чиний ажиллах цагаас хамаараад өөрсдийн хуваариа тогтоох хэрэгтэй тул огт мэдэгдэхгүй ирчихээр тэгж хэлэх нь аргагүй байх гэж бодож байна гэсэн. Тэгээд хэсэг ярилцтал Э-н талаар бусад олон олон зүйл дээр таатай үг нэгийг ч цухуйлгахгүй муулаад л байсан. Э гэтэл тийм хүн биш гэдгийг би мэднэ. Х сүүлдээ Э-н энэ асуудлыг би эхлээд дэд даргад, дараа нь хэлтсийн даргад хэлэх бодолтой байна. Энэ 2 миний санаанд хүртэл арга хэмжээ авч өгөхгүй бол байгууллагын даргад гомдол мэдүүлнэ гэв бурхан минь. Чадах л хүн. Өрөөнийхөндөө бүгдэд нь ирэх болсон тухайгаа мэдэгд, хэлээд байхад яах гэж ирээв гээд байвал наад алхамаа хийгээрэй. Эхлээд өөрийн зүгээс хийх бүх юмаа хий гээд яриагаа дуусгасан. Тэгээд хэдэн өдөр эргэлзэн байж Э-д эвтэйхэн хэллээ. Цаадах чинь асуудал үүсгэх нь, үнэхээр тэгж хэлээ юу гэж асуусан. Гэрээсээ хийх боломжтой юмаа гэрээсээ хийхийг бодоод ирэх цагаа багасгавал сайн байна гэснээс өөр юм хэлээгүй гэв. Ийм үгийг нь гэртээ харь, яв, яах гэж ирээв гэж хэлсэн болгож байна даа. Манай хэлтсийн үүрэг бол тэр хүнийг дадлага хийх боломжоор хангаж, дадлагыг амжилттай хийлгүүлэх явдал юм. Дадлагажигч нараас гомдол ирвэл ихээхэн асуудал үүсэх тул Э-д болгоомжтой байгаарай гэв. Э санаа тавьсанд баярласнаа гэж хэлсэн ч над руу хандсанд нь дургүй байгаа юм уу учиргүй таатай байгаагүй. Яахав өөрийх нь тухай яригдсан болохоор тэгж байна л гэж дүгнэлээ. 

Энэ 2 асуудлыг өөрийн хэмжээнд зохицуулах гээд нэлээд оролдсон. Яг цагаа тулаад асуудалд орооцолдсон хүмүүс бол хүний зөвлөгөөг авах гэсэндээ хэн нэгэнд ярьдаггүй юм байна гэдгийг ойлгож авсан. Зүгээр л болсон явдлыг ярьж би зөв байгаа биз гэж хэлүүлэх, өөрийгөө дэмжүүлэх л гэж хүнд ярьдаг гэдгийг мэдсэн. Уг нь хөндлөнгийн хүн үүссэн асуудлыг 2 талаас нь хараад сэтгэл хөдлөлгүйгээр асуудлыг эрүүл харж бага дээр нь аль аль талд нь ашигтайгаа байг гэхэд хохирол багатайгаар шийдэх гэж зүтгэдэг юм байна. Гэтэл асуудалд орсон хүмүүс уур бухимдал нь хүрээд сэтгэл хөдлөл дээд зэрэгтээ хүрчихсэн, өөртэй нь санаа нэг байгаагаа илэрхийлвэл дайраад марш болоход бэлэн байдалтай байдаг юм байна. Хэн нэгэн туслаач гээд бөөн асуудал яриад ирвэл эрүүл ухаанаар хандаж буруу зүйл хийх гэж байгаа хүнийг дэвэргэж л болохгүй гэдгийг ойлгосон. Тэр үеийн сэтгэл хөдлөл (уур, бухимдал, гутрал г.м)-ийг аль болох унтраах л алхам хийх хэрэгтэй, тэгж байж тэр хүн эрүүлээр асуудалд хандах чадвартай болно. 

Би ч бас 2 жилийн өмнөөс асуудлын гол дүр байсан. Би ч бас миний зөв гэж хэлээд өгөөсэй гэж хүсч, намайг дэмжсэн шийд гаргаж өгөөсэй л гэж хүссэндээ юу болсон талаар 2 хүнд ярьж байсан байх. 2 жилийн өмнөх өөрийгөө хар даа гээд надад энэ асуудлуудыг гаднаас нь харж дүгнэх боломж өгчээ гэж бодоод байгаа. Эргэн тойронд чинь болж байгаа чамайг оролцуулсан ч бай оролцуулаагүй ч бай үйл явдлууд бол чамд л хичээл заагаад байгаа шүү гэдгийг уншиж буй та хэддээ бас хэлэх гээд л уртаас урт юм бичлээ хэхэ. 


No comments:

Post a Comment