Pages

Saturday, March 20, 2021

Айхтар

 Ажлын байран дээрээ бол робот, одоогийхоор бол AI шиг байх хэрэгтэй гэдгийг улам л мэдрээд байгаа. Монголд бол хүнээрээ байж болдог, тэр нь хэтэрчих гээд байдаг. 

Робот болон хүн гэдгээр сэтгэл хөдлөлийг, мэдрэмжийг төлөөлүүлсэн юм. Түүнээс тэр мундаг санах ой, алдаагүй, хурдан, ядрахгүй ажиллах зарчим нь бол биш. 

Хүний сэтгэл санаа ялангуяа ажлын нөхцөл, хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ таарах таарамж, мэдрэмж зэрэг нь ажлын явц, үр дүн, үнэлгээ болон үнэлэгдэх байдалд маш их нөлөөлдөг гэдгийг өөр дээрээ ч мэдэрлээ, өрөөл дээр ч харлаа. 

Асуудал гарсан үед шийдүүлэхийн тулд өөрийн сэтгэгдлийн талаар, хэн нэгнийг муу хэлж болохгүй. Тэгвэл бүх зүйл чиний эсрэг болно. Зөвхөн ажил урагшлахгүй байгаа тухай, түүний шийдлийн тухай л ярьж байж чи өөрийгөө асуудлаас холдуулж чаддаг юм байна. 

Тэр намайг ингэлээ тэглээ гэж биш үл ойлголцол үүссэн гээд ажлаа л яриад байвал чи шалгарна. 

Нөгөө дадлага хийхээр ирсэн гадаад залуу Х эцсийн байдлаар хариуцаж авсан Э-д ялагдлаа. Э бол яг дээрхи робот гэдэг зарчмыг баримтлаад, энэ хүний нөлөөгөөр ажил урагшлахгүй байна гэдгийг л хэлээд байсан. Х болохоор Э намайг ингэсэн тэгсэн гээд хувь хүнийг нь муулаад байсан. Илэрхийлэл нь өөр ч утга нь бол адилхан, гол нь зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Дарга нарт бол ажил урагшлах эсэх нь чухал, тэр 2 хүний хоорондын таарамж ялангуяа хэн нь хэндээ дургүй гэдгийг биш хэний буруугаас болж ажил явахгүй байгааг л харж шийдвэрээ гаргаж байна. 

Х болохоор Э намайг ингэж хэлсэн, тэгж загнасан гээд Э-г муулаад байсан. Үнэний хувь бол байгаа. Э болохоор шууд шалтгаангүй 3 хоног амралт аваад алга болж байгаа юм. Тэгэнгүүт тэр хүний 3 хоног хийх ажил таг зогсоод шууд ажлын үр дүнд нөлөөлж байгаа байхгүй юу. Э бол Х хажууд байвал би ажиллахгүй, тэгэхээр ажил явахгүй, ингээд хэнийгээ хамгаалахаа сонго доо гэж дарга нарт харуулж байгаа юм. Айхтар гэхээс өөр үг олдоогүй. Ингээд одоогоор Э-г орлох хүн байхгүй тул 2 дарга шууд бууж өгөөд Х-г дуудаад Э-тэй зохицож ажилла, битгий саад бол гэх мэт үүрэг өгсөн байх Э-с уучлалт гуйсан гэсэн. Би ч бас Э-н туслалцаа авах үе байдаг тул болгоомжтой харьцах хэрэгтэй, учиргүй ойртох хэрэггүй, намайг бол зажлахгүй залгина гэдгийг мэдэж авсан. Айхтар. 

2 comments:

  1. анх энд ирээд багшид тэр надад ингэж хэлээгүй гээд гомдоллосон чинь, хүнийг тэгж хэлж болохгүй энэ ажил хийгдээгүй гэдэг нь чухал болохоос тэр чамд хэлэх албагүй, чи өөрөө олж хийх болохгүй бол асуух ёстой байсан гэж хэлээд шоконд орж байлаа. Хүний төлөө төрчихсөн юм шиг амьдарсаар байгаад сурчихсан хүн чинь аймар шоконд ордог юм байна лээ шд ккк

    ReplyDelete
    Replies
    1. Асуудлын гол нь бол 2 хүн хоорондоо таарахгүй, нэг нэгийгээ ил далд гадуурхаад байгаа гол нь илэрхийлэл юм даа. Хувь хүнийг л муулж болохгүй хэхэ. Эд нар бас тэгж байгаад их муухай шд, тэр хүн муу биш л дээ энэ ажлыг хийхдээ л ингэчихлээ. Ажилдаа ингэж хандахаар би хамтрах боломж алгаа гээд л. Үнэндээ бол муулж л байгаа, арай өөрөөр хэхэ

      Delete