Pages

Friday, March 5, 2021

Тэврүүлэхсэн

 Халдварт өвчин гарсантай ч нээх холбоотой биш, угаасаа эд хүний биед ойртох биш. Яг үнэндээ би хааяа япон найз нартайгаа, амжилт гаргасан үедээ хамт ажилладаг хүмүүстэйгээ, хааяа бүр босстойгоо тэврэлдмээр санагддаг шд. Нээх сайхан тэврүүлээд духан дээрээ үнэрлүүлмээр байдаг шд хэхэ. Ялангуяа уулзалгүй удаж удаж нэг уулзахаараа өөрийн эрхгүй арай л илүү ойртож очоод байдгийн хаха. Даанч эд тонгойж бөхийхөөс цаашгүй. 

Энэ тэврэлтийн хомсдолоо гэртээ нөхдөг. Оройд хариад нөхөр, 2 охиноо тас тэврэнэ, үнсэнэ, үлгэнэ хэхэ. Оройд унтаж байгаа 2 охиноо тас тэврээд үсийг нь илээд баахан үнэрлэнэ. Унтахдаа нөхрийгөө араас нь тас тэврээд 2 далных нь хооронд хамраа чихэж аваад үнэрлээд унтана. Өглөөд бүгдийг нь сайхан тэврээд үнсээд ажилдаа явна. 

Ажлаар монгол явахаар хамт очсон Япончууд маань ихдээ л гар барьдаг, би бол ихэнхдээ л таньдаг хүмүүстэйгээ эргэн уулзаж байгаа болохоор сайхан тэврүүлээд үнсүүлээд явчихдаг. Нэг тийм дотно. Хамт очсон хэд үнэн атаархсан харцаар харж байгаа юм чинь. Нэг нь бүр яасан гоё юм бэ Монголд байгаа дээрээ Пиглеттэй нэг тэврэлдчихдэг юм уу гэж байсан. Би сонсоогүй царайлаад өнгөрөөсөн, угаасаа өөр хүнтэй юм ярьж байхад чихний хажуугаар сонсогдсон болохоор хэхэ. 

3 жилийн өмнө хамгийн том боссыгоо дагуулаад ажлаар очсон. Их сургуулийнхаа багш нартайгаа, мэргэжил нэгт найз нартайгаа, монголд ажилладаг байсан ажлынхантайгаа, дарга нартайгаа гээд л том боссынхоо дэргэд баахан хүмүүстэй дуу алдаж уулзалдаад л тэврэлдээд, үнсүүлээд л хэхэ. Манай босс хөөрхий инээгээд л зогсдог, хөөрхий минь их сайн хүн, Пиглет минь илүү 1 хоног гэртээ амраад араас ирээрэй гээд эхнээс нь бүх зүйл зохицуулж өгсөн болохоор надаас нэг хоногийн өмнө наашаа буцах болоод би өглөө буудлаас нь аваад гаргаж өгсөн байхгүй юу. Тэгсэн цаашаа орохдоо тэврэлдмээр байсан юм шиг байсан, нээх эргэлзсэн царай гаргаж байснаа за нөгөөдөр уулзая даа гэснээ 2 гараа нэг алдалсанаа за за гар барьчих уу даа гээд гар барьж аваад ичээд гараа далласаар орж билээ. Анх удаа гар барьсан шд боссынхоо хэхэ. Би ч бас огт анзаараагүй байж, эд ингэх биш гээд толгойд огт орж ирээгүй. Хэзээ нэг цагт босстойгоо салах цаг ирж таарна, тэр үед өөрөө санаачилга гаргаж тэврэнэ дээ муу боссыгоо. 

Өвчин гараагүй байхад монголоос ирсэн хүмүүстэй уулзалдана, найз нар ирнэ, тэврэлдэнэ. Хүний биед хүрэх, тэврэлдэх гэдэг их чухал шүү дээ. Энд амьдардаг найз нартайгаа уулзахаараа сайхан тэврэлдээд авна. Удаан уулзаагүй санасан сэтгэлээ нэг дэвтээж авна даа. 

Буруу ойлгочихвоо хэхэ, таарсан болгонтойгоо тэврэлдээд явдаг гээд. Гар бариад өнгөрөх хүн нь илүү олон байх хэхэ. 

Ээждээ, эгч нартаа, ах нартаа тэврүүлээд үнсүүлээд, дүү нараа тэвэрч үнсэх юмсан. Зүүдэндээ тэнгэрт байгаа аавдаа тэврүүлж үнсүүлдэг, жинхэнээсээ дахиад ганц удаа тэврүүлэхсэн...

4 comments:

  1. Гоё шүү тийм ээ? Энд ажлаар ирсэн монголчууд буцахдаа бас үнэрлээд буцахаар цуг яюсан хүмүүс гайхаад байдаг. Хэ хэ.

    Эхэндээ цагаа барилгүй хоцорч моцроод уур хүргээд байсан монголчуудыгаа харихаар эвийдээ гэж бодож энэ тэр. Хэх э. Үнэрлүүлээд л, үддэг дээ.

    Хоюулаа уулзахдаа тэврэлдэх үү? Ккк.

    ReplyDelete
  2. Саяхан нэг судалгаа уншссан тэврүүлэх илүүлэх бас эрүүл мэндэд их сайн гэсэн.

    ReplyDelete
    Replies
    1. Их эртнээс судалгаагаар баталгаажсан, бага охин маань эмнэлэгт байхад ээж нар ирж хүүхдүүдээ тэврэх, илэх цагийн хуваарь хүртэл гаргасан байсан.

      Delete