Pages

Monday, February 15, 2021

Анхны мөргөл буюу айлчлал

 Шууд л орчуулчихлаа. 初詣 буюу шины он гарахаар Япончууд сүм хийддээ мөргөл хийхээр зорьдог юм. Нэг ёсондоо өнгөрсөн жилдээ талархах, энэ жилдээ эрүүл энх байхыг, ажил үйлс нь бүтэхийг хүсэх, харш жилтэй бол засал хийлгэх, энэ жилдээ биелээсэй гэсэн хүслээ бичих, энэ жилийнхээ ерөнхий байдлыг мэддэг おみくじ-гаа сугалж үзэх, өөрийгөө хамгаалах сахиусаа (お守り)авах гэх мэт.
Бид яахав ажил амралтын байдлаа харж байгаад шинэ он гарангуут эсвэл монголынхоо цагаан сараар шинийн 8 дотроо багтаад хааяа гэрийн ойрхон, хааяа бүр хол сүм хийдийг зорьж очин мөргөл үйлддэг. Өнгөрсөн жил гэрээс хол байдаг, буддын хийдэд очиж мөргөсөн, засал хийж ном уншаад дуртай нь орж сууж болдог хийдийг найз маань зааж өгөөд зорьж очсон. Энэ жил гэрийн ойрхон байдаг Японы сүмд очиж мөргөсөн. Энэ сүм Япондоо алдартай, эрдэм номын сүм тул шалгалт шүүлэг, конкурс өгөх хүүхэд залуусаар дүүрэн байдаг, яг шинэ жилээр аймаар урт дараалал үүсдэг юм. Өчигдөр бас хүн ихтэй байсан, эд бас хуучнаар буюу манайхаар бол цагаан сараар сүм дээрээ ирдэг хүн их байдаг болтой. 

Энэ жил битүүний өдөр олон нийтийн амралтын өдөр таарсан болохоор их амар байлаа. Сайхан битүүлгээ хийгээд шинийн нэгнийхээ бэлтгэлийг ч амжилттай хийсэн. Өглөө нь ажилдаа явахаас өмнө амжуулаад 2 охинтойгоо золгоод, шинэлээд бэлгийг нь өгөөд тэгээд ажил хичээл цэцэрлэгтээ алхаад марш болсон. Уг нь жил бүр гэртээ хүн урьдаг, энэ жил корона гээд урих гэсэн айл маань жоохон хүүхэдтэй болохоор больчихлоо. 

За бас валентины баяр таараад нөхөр урьдчилаад өндгөн шоколад авчихсан байсныгаа гаргаж ирсэн. Марио-н баатруудтай, 4 ширхэгээс хэн түрүүлж сонгохоо хайч, даавуу, чулуугаар шийдээд дараа нь хайрцган дээрхи зурагнаас нээхээсээ өмнө урьдчилаад энэ байгаасай гэж бодсон фигурээ сонгоод. Бага охин бид 2-ын өндгөн чоко-с урьдчилж хэлсэн баатар гарч ирсэн. Нөхөр том охин 2-х таараагүй ч адилхан баатар гарч ирээгүй 4 өөр гарч ирээд хуучин цуглуулга маань арвижсан. 

No comments:

Post a Comment