Pages

Friday, September 30, 2022

Задрах нь

 Толгой өвдөхөөрөө л ийшээгээ орж ирж бичдэг болох нь хэхэ. Эргэн тойрон дүүрэн асуудал, хөнгөхөн харвал асуудал болгоод байх юм ердөө ч алга, хүндрүүлж бодохоор сүйд болохоор хэцүү санагдана. 

Юу юуны түрүүнд өөрийнхөө сэтгэл санааны учрыг олоод аягүй томоотой болсон байсан. Тэгэхгүй бол намирчих гээд, тайван байдлаа алдчих гээд төвөгтэй байсан. Тэрэндээ өөрөө хямраад үнэн гайтай байсан. Овоо хүн шиг байж байтал гай чинь сэтгэл санаа үймүүлээд байх юм. Гай гэчихжээ, өөрөө ч гэсэн дотроо бол дуртай, баяртай л байж. 

Монгол хүн ер нь таньж мэдэхэд амархан, ил цагаан, гэнэн цайлган юм даа. Харин энэ ард түмэн бол үнэндээ л таньж мэдчихлээ гэж бодож байтал цаанаас нь хачин хачин төсөөлж байснаас өөр бие хүн цухалзаж бариад би паниктаад, сүүлдээ учраа ч олохоо байлаа. Гаднаа гаргаж байгаа зан байдал, хэлж ярьж байгаа нь ихэнхдээ төвийг сахисан, нэг тийм ёс журманд баригдсан. Жинхэнэ өөрөө юу бодож байгаа нь ерөөсөө мэдэх боломжгүй. Хүн л болсон хойно дуртай дургүй, таардаг таардаггүй хүн гэж байгаа. Тэр нь хүртэл мэдэгдэхгүй, хүн болгонтой адилхан харьцаад, эсвэл энэ хүнийг илт их үнэлдэг болохоор арай тусгай байх гэхээр ерөөсөө тийм биш бараг хамаагүй гэх нь халаг байх юм. Яагаад гэж гайхах ч энэ нь бараг дээр ч юм шиг. Би бас хүн болгонтой эвтэй байхыг эрмэлздэг ч миний дотор хүссэн хүсээгүй надтай болон бусадтай хэрхэн харьцаж хандаж байгаа зэргээс нь хамаараад эрэмбэ дараалал аль хэдийн бий болчихжээ. Тэгээд миний хувьд энэ хүн маш чухал гэж бодож байтал тэр хүний хувьд би бол байдаг л нэг баримлын шавар болж таарахыг мэдрэх бол үнэн муухай. Гэхдээ яалтай билээ, бодит үнэн тиймээс хойш байдалдаа дасан зохицож эвлэрэх хэрэгтэй. Яг тэгээд баримлын шавар гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн байтал үгүй чи бас миний дотор дээгүүр дараалалтай шүү гэж байгаа юм шиг байдал үүсгээд дагаж намирахгүйг хичээж байгаа өөрийгөө өрөвдөх шиг. 

Яагаад чи миний хувьд чухал хүн гээд хэлчихэж болдоггүй юм бол. Би байсан бол хэлнээ. 

Нууж хаах зүйл гэж байхгүй найз минь л чи миний хувьд их чухал, чи байхгүй бол би бас энд байх хэрэггүй, хамт ажил хийхэд, зүгээр хажууд чинь байхад хүртэл сайхан байдаг гэж өчигдөр надад хэлсэн. Хүн өөрийгөө хэн нэгний хувьд хичнээн чухал хүн болохоо мэдрэх шиг сайхан зүйл байхгүй. Чин сэтгэлээсээ баярласан. Би бас тэр найзгүйгээрээ өөрийгөө төсөөлөхөд хэцүү, миний хувьд бас чухал хүн. Ингээд л найз шиг минь сэтгэл дотрохоо хэлээд хэлээд явчихгүй өөдгүй шд гэж зарим хүнд гомдох ч шиг. Гэхдээ тэгээд бас болдоггүй л байх л даа.

No comments:

Post a Comment