Pages

Tuesday, September 13, 2022

Хурал

 Бага охин хэрэг тариад, гэхдээ мэдээж албаар эвдэж сүйтгэсэн юм бол байхгүй л дээ.
Тэгээд тэр далимд бүгд сайхан сууцгааж байгаад нэг нэгийхээ сайн болон дутагдалтай тал, засаж залруулах зүйлсийн талаар сайхан ярилцсан. Сүүлийн үед том охин нөхөр 2 цаанаа л нэг ойлголцохгүй би дунд нь буфер болдог болчихоод байсан. Надад ч төвөгтэй байгаа юм чинь. Тэрийгээ хэлж аваад, тэр 2 хоорондоо яриад хэн хэн нь юун дээр болохгүй байснаа ямар ч байсан мэдэж авцгаасан байх. Орой унтах болсон чинь бага охин ээжээ би өнөөдрийн хуралд оролцоод санаа бодлоо хэлээд өөрийгөө том болжээ гэж бодсон гэсэн шд хөөрхөн. Өдөр өнжүүлэх дээрээ бас нэг үйл ажиллагаа зохион байгуулах хурал шиг юманд суусан гэсэн байхаар нь эхлээд тэрийгээ хэлж байна гэж бодсон үгүй ээ гэр бүлийн хурал гэнээ хэхэ. Тэгээд л гарчигаа хурал гээд өгчихлөө. 
Ажил маш сайн байгаа. Олон жил зууралдсан ажил маань үнэлэгдсэн. Тэгээд учиргүй чичигнэх нь багассан ч гэлээ үргэлжлүүлээд хийх юм их л байна. Хэдэн жилийн өмнөх шиг орой 9, 10 хүртэл ажиллахаа л лав больсон. Ажлын цагтаа багтаагаад бага багаар тасралтгүй хийсээр л байгаа. 
Цаг агаар яг нэг завсрын байна. Халах нь халж байгаа ч ид зун шиг биш, орой өглөөдөө сайхан тааруу байгаа. Гээд air-con хэрэглэхгүй байж бас чадахгүй ажиллуулсаар. Удахгүй элдэв сэнс энэ тэр хэрэглэхгүйгээр сайхан сэрүүсэх байхаа. 
Нойр хоолондоо хачин сайн болохоор жоохон жин нэмчих гээд, айгаад дасгал хөдөлгөөн хийсэн чинь хамаг бие өвчин ороод өнөөдөр бол явдал гэж хачин юм л байна. Хэд хоногоос гайгүй болох байхаа. Нойр гэснээс ойрд унтаад байгаа мөртлөө нойрондоо тувтан юм бодоостой байнаа. Унтсан уу унтсан, нам бол унтаж чадахгүй, нэг л сайхан амарсан болохгүй байгаа. 

No comments:

Post a Comment