Pages

Tuesday, September 20, 2022

Анхны учрал

 Ойрд Сүрэнгийхээр айлчлаад, тэгээд өөрийнхөө анхны учралыг бас дурсгал болгон бичиж үлдээхээр шийдэв. Дурсах сайхан юм биш ч гэлээ миний мэдрэл, мэдрэхүй үнэн мундаг ажилладаг юм. 

16 жилийн өмнө анх харсан. Угаасаа их ажигч, мэдрэмжтэй хүнийг хэлэх үү шууд л анзаарсан. Тэгээд л үйлдэл хөдөлгөөн бүрийг нь таг гөлөрч, хаашаа орж гарах нь уу, хаагуур яаж явах нь уу гэдгийг нь тагнуулч эсвэл мэргэн буудагч шиг л нүд цавчилгүй ажигласан. Хараагаа л салгачих юм бол дахиж олж харж чадахгүй болчих юм шиг санагдаад, хаа нэг тийшээгээ алга болчих юм шиг бодогдоод, найзыгаа хичээлээс нь ирэхэд харуулах гээд бүтэн 4 цаг нэг байрандаа өөрийн мэдэлгүй, огт ядралгүйгээр, хамаг мэдрэл мэдрэхгүй минь 100% ажилласан. Найздаа л зааж өгөөд харуулчих юм бол болох нь тэр гэж бодож байсан. Ядаж байхад өөр хотод байдаг найз маань жоохон л салхи гаргавал тэгээд пижигнээд алга болно, бүр үүлэн дүүлэн ниснэ гэж мэд гэж надад хэлсэн. Таав уу? Тийм ээ та зөв таалаа. Тэр бол алдарт гялтгар хар костюмтан, үзэн ядаж зэвүүцсэн хэвээрээ. Хэзээ ч дасахгүй. Тэрийг харсан цагаас монголд хааяа таардаг байсан хүрэн костюмтан үнэн хөөрхөн санагддаг болсон. Нэрийг нь хэлэхээс хүртэл би цээрлэдэг. Найз ирээд зэвсэг ашиглан тэр дор нь устгаж өгсөн бөгөөд, устсаных нь дараа гэнэт аймаар ядарсанаа мэдсэн. 

Дараагийн удаад тааралдахдаа шууд өвөр түрийндээ орсон гэж мэд. Бас л нэг найзтайгаа хамт, оройтож ирээд орондоо оров. Найз түрүүлээд унтахдаа орыг минь зассан байсан. Усанд орж аваад орондоо шургаад л шууд орилоод боссон. Гар эрвэгнээд л... Найзыгаа сэрээхгүй гэсэн хүн байхгүй бүр орилж босч ирээд шөнийн талыг би биш найз хөөцөлдөж барсан. Хамаг бие арзайж гаран дээрээ эрвэгнэлтийг нь мэдэрсээр байсан би дуу ч гаргаж чадахгүй хаанаас дахиад гарч ирэх бол доо гэж айсаар ямар ч нэмэр болоогүй. Би зүгээр л ховсдуулчихдаг хөдөлж ч чадахаа байдаг. 

Ядаж байхад дандаа би олж харна, тэгээд л муухай орилоод таг хөдөлгөөнгүй хаа хүрэхийг нь харж алуурчинд байршлыг нь зааж өгдөг. Алуурчид нь манай найз нар, одоо нөхөр хэхэ. Өвөр түрийндээ орсон учралын дараа mental trauma болоод 7 хоног өнөөхийг энд тэндээс гарч  ирэх вий гээд харуулдаастай. Зун бол тэгээд гадаа таарсан ч гэсэн хамаг бие арзайгаад л хаанаас гарч ирэх бол гэж хайгаастай. Жилд нэг удаа тааралдана, зарим жил азтай таарахгүй. 

Таарсан жил, ялангуяа гэрт орж ирсэн жил нь дандаа муу юм болдог. 2 жилийн өмнө гэрт орж ирсэн байсныг би бас олж хараад нөхөр устгаад, шалгалтандаа унасан. Бас өмнө нь гэрт орж ирсэнийг би олж орилоод нөхөр устгаад удалгүй 4-лээ өвдсөн. Үнэнхүү үзэн яддаг болохоор муу юм болно гээд өөрийн эрхгүй бодчихдог. Бодлын хүч л байх даа хог гэж. Гэхдээ л... 

2 comments:

  1. ёоо хаха юу юм бол гээд л уншлаа шд, би тэрнээс чинь болж хар шөнө хамаг юмаа хамж угааж нойргүй хонож байлаа шд, надад яахав алж өгөх хүн олдохгүй өөрөө учрыг нь олдог. Хамаг юм эрвэгнээд хөлийн чимээ нь сонсогдоод муухай шүү. Анх ханан дээрээсээ олоод зургийг нь холоос аваад лаб-ынхаа со-гоос асуусан чинь тэрийг гээд би бүр итгээгүй, амьдралдаа ч тийм том аймар амьтан байна гэж төсөөлж ч яваагүй хүн чинь хаха. Тэгээд хор байхгүй агааржуулагч цацаж алснаас хойш тэр агааржуулагчийн үнэрийг үзэн яддаг болсон доо

    ReplyDelete
    Replies
    1. Муухай тээ, зүгээр төсөөлөхөд л хамаг бие арзайгаад л. Удах тусам дасаад тоохоо больдог л гэсэн, шал худлаа улам л жигшдэг болоод байгаа.

      Delete