Pages

Friday, September 2, 2022

Өөрөө хийгээч

 гэж загнуулсан.

Манай багын тэвчээр нь барагдаад хөөрхий хэхэ. Их ууртай байгаа, буруу юм хэлэхгүй зөв юман дээр бухимдаад. Жагсаагаад бичнээ.

1. Энэ зунжингаа би хагас бүтэн сайнгүй ажилтай байсан. Охиныхоо амралтаар хааш нь ч дагуулж явж чадахгүй гэдгээ зуны амралт нь эхлэхэд л зөндөө хэлж уучлалт гуйсан. Хөөрхий ойлгоод тэвчээд л байсан. Хүүхэд л болсон хойно найзууд нь амралтаараа ийш тийш явж байгааг сонсоод л тэр тийшээ тэд хоногоор явсан, энэ ийшээ ингэж явсан гээд л яриад байсан. Сүүлдээ ээжээ зун дууслаа, намайг олон хоногоор биш юм гэхэд тал өдөр нэг тийш нь авч явахгүй юм уу гээд. Эгчийг нь жоохон байхад зөндөө л дагуулж явдаг байсан болохоор нээрээ энэ чинь одоо л дагуулж явахгүй бол гэж бодоод амралтаа аваад 1 өдөр бүгдээрээ Disney Land явчихаад ирлээ. Багадаа зөндөө явж байсан ч тэрийгээ санахгүй, энэ удаад л жинхэнэ дурсамж болж үлдэх шиг боллоо. Өөрөө ч гэсэн баясаад авлаа. 

2. Өөрөө олж хараагүй юмыг маань хэлж өгсөн шд хэхэ. Би нь гэртээ харихаараа урдах ажилдаа түүртээд зарим нэг чухал ажлаа заримдаа мартчихаад сандраад хань ижлийгээ ингээдэх тэгээдэх гээд их зарнаа. Тэрийг яахав манай жижиг хараад л суугаад байдаг байж. Өчигдөр орой харьсан чинь эзгүйд шуудан ирээд ачаа хадгалах хайрцганд хийсэн гэсэн мэдэгдэл үлдээсэн байв. Ачаагаа авах гэсэн нууц кодоо мэддэггүй ээ. Тэгээд гэрт ороод сураагүй биш хань ижлийгээ доош нь шууданд явууллаа. Бодоод байхад би ачаа хадгалах хайрцагнаас нэг ч удаа ачаа авч үзээгүй, дандаа хань ижил авдаг болж таарав. Тэгээд нөхрийг гараад явангуут бага охин аавыгаа хайж эхлэв, юм үзүүлэх гэсэн аав хааччихав гээд. Тэгэхээр нь ээж нь юманд зарчихсан гэсэн чинь аймаар хөмсгөө зангидсанаа дандаа аавыг зарж байх юм, миний аав ядарч дууслаа өөрөө хийгээч гэж авсан. Нээрээ л арай хэтэрхий дайчлаад байгаа юм байна гэж бодсоон. Нөхрийг орж ирэхээр нь хэлсэн чинь баярлаж байна гэж. 

3. Хариад хийх ажил жагсаад хүлээж байдаг болохоор намайг юм хийж байхад манай 2 охин миний хажууд ирээд л сонин сайхнаа ярьдаг юм. Заримдаа би өөр юм бодчихсон сайн сонсоогүй байх үе байнаа. Тэр үедээ 2-3 удаа лавлаж асууна хэхэ. Тэгэнгүүт л ээж ингээд сонсдоггүй шд гээд бага нь гомдоод, том нь дараа л ярихаас гээд яваад өгдөг юм. Тэгсэн багын тэвчээр барагдсан. Эртээд ээж одоо хөдлөхгүй, өөр тийшээ харахгүй, зөвхөн миний ярьж байгааг сонсоод миний үзүүлэх юмыг хар гэж байгаад нээх хөөрхөн шинэ сурсан юмаа зааж өгсөн. Цаашид анхаарнаа. 

Миний олж харахгүй байгааг хэлж өгдөг охиддоо баярлалаа. Хань ижил яахав намайг завгүй, их ажилтай, бүгдийг нь амжуулах гээд түүртэж байгааг мэдэж байгаа болохоор надад олон юм хэлэлгүй зарагдаад л байж. Одоо анхаарнаа. 

No comments:

Post a Comment