Pages

Friday, August 26, 2022

Амралт

 Жинхэнээсээ 2 хоног амрахаар болсон. 

Өмнө нь амралт аваад л дандаа ажил хөөцөлдөөд амарсан юмгүй байсан юм. Бага маань үглэсээр нэгийг бодуулж чадлаа хэхэ. Албаны болон амьны хэсэг том ажлуудаа ардаа үлдээсэн болохоор энэ нэг түр завсар гарсан дээр нь бас хичээл эхлэхээс өмнө амрах шийд гаргаад. Нэг өдрийг гэр бүлээрээ, нөгөө нэг өдрийг нь өөртөө зориулсугай гэсэн тушаалыг өгсөн. 

Олон сонголтон дунд орсон үед цаанаас (хаанаас гэдгийг мэдэхгүй ээ) нээх хөөрхөн залж өгч байгааг бүх эд эсээрээ аймаар их мэдэрсэн үйл явдлууд болсон. Явах зам минь зөв болохоор төв замаас аль салаа зам руу орохыг минь чиглүүлж өгөөд байгааг мэдэрсэн. Бүх юм дууссаны дараа гоё бичнээ. 

Ойрд учиргүй нар шарж халахгүй байгаа ч чийгтэй бүгчим халуун хэвээрээ байна. Хуурай халуунаас илүү хэцүү байдаг болохоор өөрийн эрхгүй идэвхи байхгүй болчих юмаа, ёстой нээрээ даарч байхдаа таарсан хүн дээ. 

Амарч орж ирээд хийх ажлууд бүр жагсчихсан байж байна. Тэгээд хийж л барна даа. 

Энэ жил нэлээд хэнэггүй байгаа. Өмнө нь өөрийгөө, гэр бүлээ жаахан хойш нь тавиад хүний төлөө их гүйдэг байж, нээх учиргүй буруу юм биш л дээ. Хүнд тус болох чинь зөв биз дээ. Энэ жил бол угаасаа тэгэх цаг зав, сэтгэл санаа, боломж нөхцөл нь бүрдэхгүй байгаа тул өөрийгөө болон гэр бүлээ 1-рт тавиад бусдыг бараг хаясан. Хүмүүс бол янз янзаар л хариу урвал үзүүлдэг юм байна. Намайг гэж боддог хүмүүс нь ойлгож хүлээж авч байна, өөрийгөө л бөөцийлүүлэх гэдэг хүмүүс нь эхэндээ уурлаж гомдож байснаа яваандаа (бодвол би хэрэгтэй болохоор огт холбоогоо таслачихгүй) өөрсдөө надаар асуулгалгүйгээр яаж ийж байгаа яамаар иймээр байгаагаа хэлж холбогддог болсон. Дандаа л би эхэлж холбоо барьж мэнд асуудаг байсан хүмүүс бас таг алга боллоо энэ тэр гэж уурлаад, сүүлдээ өөрсдөө бас түрүүлж хаа нэг мэнд асууж холбогддог болсон. Гэрийхэн болон найз нар маань харин зүгээр үү гэж асуучихаад хэзээ ч холбогдсон өчигдөр уулзаад салсан мэт энгийн байдгаараа, ойлгож хүлээж авдаг хэвээрээ. Энэ л байхад надад хангалттай. 

2 comments:

  1. Сайхан амарч чадсан уу? Хоёрхон хоног амрахад л бас хөөрхөн эрч хүч авдаг шүү. Харин би нь (as you know) 2022 оныг бүхэлд нь өөртөө зориулаад явжийна даа. Бүх юм дууссаны дараах сонинг хүлээж байнаа. Соулмэйт

    ReplyDelete
  2. Нэп өдөр нь жоохон хүүхэд шиг л тоглож гүйлээ, үлдсэн нэг өдөр нь гэртээ том охинтойгоо 2 өөр өрөөнд дуртай зүйлсээ хийсэн шиг өнжсөн. Илүү үр бүтээлтэй өнгөрөөх гэсэн чадсангүй.
    Бүхэл бүтэн 2022-г өөртөө зориулаад мундаг байна. Бүх юм дуусахаар өнгөтөөр бичнээ.

    ReplyDelete