Pages

Monday, August 1, 2022

Хаяанд ирсэн

 Ер нь халдвар авах нь цаг хугацааны л асуудал боллоо доо. Хамт ажилладаг хүмүүсээс халдвар аваад эхэлчихсэн. Сургуулийн насны хүүхдүүдтэй хүмүүс түрүүлж халдварлаад байх шиг. Аз болж зуны амралт эхэлсэн болохоор сургууль доторхи тархалт ингээд намдах байх гэж найдаж байна. 

Туссан хүмүүс ер нь доод тал нь 7 хоног бол хэцүү л байгаа болтой, халуурна, тэгээд л хүнээсээ хамаараад үргэлжлүүлээд шинж тэмдэг өгч байна гэсэн. Манай ажлын хүүхэн гэр бүлээрээ тусаад өөрөө хамгийн хүнд байсан гэсэн. Гэрийхэн нь 3 хоног халуураад л дороо сэргээд байсан бол ерөөсөө халуун нь буухгүй, арай хийж буусан чинь гайморит болчихсон гэсэн. Нүүр нь хавантай, гуншаа хүн ирсэн. Бас нэг танил тусаад хамаг бие нь өвдөөд бараг 14 хоног хэвтэж унтаад таарсан гэсэн. Хоолны дуршил байхгүй болохоор эдгэрэлт удаан байсан гэсэн. Ер нь бол нээх хүсэх юм биш, туссан бол их ядрааж байна гэсэн. Жоохон хүүхдүүд л (элдэв суурь өвчингүй бол) их хурдан гайгүй болж байна гэсэн нь яамай. Халуунд бүгчим ч гэлээ маскандаа хайртай гэж, ажлаас ажилчдыг гадуур хоол унд идэж уухыг хальт хорьсон. Тархалт өндөр тул дор дороо л хичээе дээ. 

Ядаж байхад их халуун байнаа. Одоо 2 сар тэсчихвэл учиртай. Бага охины найзууд summer camping, USJ, DResort явцгаагаад. Охин үглээд л намайг яагаад хааш нь ч авч явахгүй байгаа юм бэ гээд л. Том охин ингэдэггүй байсан юмсан хэхэ. Энэ жил хаашаа ч явахгүй ээ гээд л гуйчихсан. Төрсөн өдрөөр нь л тусгай баярлуулья даа. Гэхдээ яахав нэг өдөр ойр зуур дагуулж гарахгүй бол бас болохгүй байхаа. 


No comments:

Post a Comment