Pages

Tuesday, July 19, 2022

Юу хийв

 3 хоног амраад ирлээ. 

Өчигдөр далайн өдөр гээд олон нийтийн амралтын өдөр байсан болохоор хагас бүтэн сайнтай нийлээд 3 хоног амарсан юм. Энэ зун амралт авахгүй тул иймэрхүү амралтыг л баясаж өнгөрөөе дөө. Энэ жил эндхийн цаг уурчид борооны улиралаа дууссан гээд андуурсан байхаа. Өнгөрсөн 7 хоногжин бороо орлоо шд. Ядаж байхад халуун болохоор жигнүүр дотор л амьдарлаа даа, үргэлжлүүлээд хайруулын тавган дээр амьдрах байх энэ зун. 

Онц сонин зүйлгүй, амралтын эхний өдөр гадуур гарсан, 2 дахь өдөр гэртээ наадмын хуушуур хайрч идсэн, 3 дахь өдөр нь нэгэн сайн гэрийн эзэгтэйн дүрд тоглож гэр орноо цэвэрлэсэн. Нэг сайхан гэх үү хэрэггүй гэх үү зүйл нь ядаргаагаа тайлаад 3 хоног өглөө 10 хүртэл унтчихсан. Сайхан тал нь гэвэл ядаргаа тайлагдсан, хэрэггүй тал нь гэвэл хэмнэлээ алдсан бас охиддоо муу үлгэр үзүүлсэн. 

Ус уугаад л таргалдаг гэдэг шиг 3 хоног амрахад л жин нэмчих шиг санагдаад тухгүй байна. Жоохон дасгал хөдөлгөөн хийе даа. Charlie Puth гээч залууг сонсож байна. 10 жилдээ улаан фен нь байсан Michael Jackson-оо бас сонсож байгаа шүү дээ. 

Дүү өөрийнхөө жоохон байх үеийн бичлэгээ үзүүлээд, бичлэг дээрхи би чинь зүгээр залуу зандан, хөөрхөн гэж юүхэв. Өөрийгөө харж баясах шив дээ. Их зантай гэж, харц дээгүүр, нуруу цэх, ярих юм биш. Чаргаар мундаг гулгаж байнаа, хүмүүс надтай хамт гулгана гээд бөөн эрэлт хэрэгцээ, тэшүүрээр бол хөөрхий мөстэй л тэврэлдэж харагдана лээ. Чадахгүй байж аавд эрхлээд тэшүүр авчихжээ. Аавыгаа харж уяраад, та минь л намайг эрхлүүлдэг байж дээ гээд л уйлах шахав. 

Гайхал корона эрчимтэй нэмэгдэж байна. Ойрхоны хүмүүс туссан гэж сонсогдоод үе үе маскаа доошлуулж томроод байснаа болиод бүтэж үхэх шахсан ч гүрийгээд зүүж байгаа. 

No comments:

Post a Comment