Pages

Monday, July 11, 2022

Таашгүй

 Гэрээсээ гарахдаа хэвшил болсон ''Явчихаад ирье'' гэдэг үгээ хэлээд л гарсан байхдаа Абе сан.
Харамсалтай. Би хувьдаа тэр хүнийг маш их хүндэтгэдэг, хэвшмэл хуучинсаг хүн биш, байгаа орчиндоо тохируулан оршиж чаддаг, өндөр мэдлэгтэй гээд суралцах зүйл ихтэй хүн байсан. Хэрэгжүүлж байгаа бодлого нь эдийн засгийг удаашруулсан, монголоор бол төсвийн мөнгөнд үрэлгэн хандсан, энхэрээ эрхлүүлсэн гэх мэт шүүмжлэл ихтэй дургүй хүн ч их юм билээ. 5 хоромд амьдрал нь дуусчихна гэж үнэхээр бодсонгүй. 

Орой гэртээ ирээд бас таагүй мэдээ сонссон. Оюутан байхдаа найзалдаг байсан гэх үү, 2 талын аав ээжүүд найзууд болохоор зуны амралтаа хамтдаа өнгөрүүлдэг байсан залуу өвчний улмаас нас барсан байв. Надаас нэг дүү, маш хөгжилтэй, хамт байхад уйдна гэж үгүй. Гэхдээ өөрсдөө нэг нэгийгээ олж найзлаагүй, аав ээжүүдийн нөлөөгөөр хамтдаа амралтаа өнгөрүүлж найзалсан болохоор тухайн үедээ л цагийг хамт өнгөрүүлсэн болохоос биш өөрсдийн хүслээр үргэлжлүүлэн холбоо барьдаггүй байсан юм. 

Ингээд бодсон чинь хүний амьдрал гэж үнэхээр таашгүй үйл явдлаар дүүрэн байх юм. Өдөр бүр юу ч болж мэднэ гэсэн байдлаар, дахиж уулзахгүй ч байж магад гэж байнга бодож энэрэнгүй, найрсаг байх нь хичнээн чухал вэ. Үхэхийн хооронд аашлаад яах ч билээ гэж бодох шиг. 

2 comments:

  1. Ad uzegdeh zorigoo duusgasan uu? Ter nomiig unshsanaas hoish, er n ch busad tohiroo bas tegj taarsan baih, hezee yaj uhehee medehgui, margaash yu bolohiig medehguigees hoish udur udurtuu best gej bodson songoltoo hiigeed l amidrah gej boddog bolsoon. Hun bur l uhne, gehdee Abe guai shig tegj haramsaltai uheh bas l muuhai :(

    Soulmate

    ReplyDelete
    Replies
    1. Үнэхээр харамсалтай. Эртээд хальт мэдээ харахад (хэр баттайг бүү мэд) Абе сангийн ээж талын өвөө нь ерөнхий сайд байхдаа Мoon шашныг оруулж ирэхийг зөвшөөрсөн, алуурчны ээж нь тэр шашны итгэгч гээд хамаг гэр бүлийн хөрөнгийг тийш нь хандивлаад дууссан гээд л эмээ өвөө ээж аавынх нь үйл хэрэг үр хүүхдэд нь ингэж нөлөөлөх гэж бодоод. Зөв л явахгүй бол...

      Уншаагүй байгаа, худалдаж аваад тавьчихсан, хараад л сууж байгаа. Он гаргаад 2 сард л уншина даа. Дээрээс тэнгэрээс тэгж тушаагаад гээд бүр солиороод явчихгүй юу хэхэ. Зүгээр 2 сар хүртэл уран зохиолын ном уншдаг зав байхгүй болчихоодоо. Заавал уншинаа.

      Delete