Pages

Monday, July 4, 2022

Ойлгосон

 Хайртай багштайгаа уулзсаан.
Хажуугийн өрөөнд л байдаг л даа. Хамгийн том дарга минь, бас багш минь. Би ч дарга марга гэхгүй, багш аа л гэдгийн. Завгүй болохоор, тэгээд ч намайг тухтай сонсоосой гэж хүсдэг болохоор уулзмаар үедээ дандаа урьдчилж цаг авч уулздаг юм. Хөөрхий хэзээ ч хамаагүй нарийн бичгээс миний хуваарийг хараад ороод ирж болно л гэдгийн. Гэхдээ яаралтай л биш бол төлөвлөөгүй уулзалт хиймээргүй байдгийн. Хэн хэнийгээ хүндэтгэх хэрэгтэй биз дээ. 

Тэгээд яахав эргэлзсэн зүйлүүд дээрээ зөвлөгөөгөө авлаа, зөвшөөрлөө авлаа, жаал багшийгаа ажиглаж харлаа. Багш минь ажил ихтэй ядарсан байна, бас ойлгомжтой минийх яваад байхад багшийн нас бас явсан байна. Дотроос минь хүндлэл хайр ундарсаар, болдог бол та нэг сайхан амраад ир дээ гээд явуулчихмаар л харагдлаа хэхэ. 

Багш бид 2 бараг долгионоор ойлголцчихоод байдгийн шд. Бүр нэг нэгийгээ андахгүй болчихсон. Би ч бараг юу хэлэхийг нь мэдэж л байсан л даа. Гэхдээ заавал амнаас нь сонсох нь зөв биз дээ хэхэ. Манай багш Пиглет минь өөрөө шийд гэдгийн, гэхдээ би байсан бол гээд жоохон юм хэлнээ хөөрхөн. Тэр нь алт үнэт эдлэл шиг л үгс. Тэрийг нь сонсчиход хангалттай. Эргэлзээ минь тайлагдчихдаг гэсэн үг. 

Энэ удаагийн уулзалтаас зөндөө их юм ойлгосон. Хамгийн гоё нь надад 100% итгэдэг, намайг хичээдгийг мэддэг, үнэлдэг гэдгийг эргэлзэхгүйгээр мэдсэн. Багштай уулзах тоолонд намайг магтдаг болохоор заримдаа жоохон эргэлзээд байдаг байхгүй юу. Гэтэл энэ удаа чин сэтгэлээсээ хэлж байгааг нь хараад дахиж эргэлзэх хэрэггүй, намайг тайвшруулах гэж хэлдэг үгс биш болохыг нь ойлгосон. 

Багш миний нэг нууцыг мэддэг юм, тэрнээс болоод хийх ёстой ажлаа хиймээргүй байгаагаа хэлсэн чинь Пиглет хангалттай, өөрийнхөө хиймээр байгаа юмаа хий, ажлаа хийх боломжтой хамгийн бага түвшинд хийгээд анхаарлаа нөгөөхдөө хандуул гэж зөвшөөрсөн. Намайг хэдэн хувь ч дэмжээд байгаа юм хязгааргүй л дэмжиж байх шиг байна. Хичээнээ багш минь. 

Жоохон сэтгэлээр бас унасан. Пиглет чаддаг, өөрөө зөв шийд гаргадаг тул миний зөвлөгөө заавар хэрэггүй байх гэж хэлсэн болохоор нээх сонин гологдсон ч юм шиг, хаягдсан ч юм шиг мэдрэмж төрөөд жоохон гомдолтой байнаа. Бас жоохон нөмөр нөөлөгт нь эрхлэх гэсэн чинь одоо болсон гэж хэлүүлэх шиг болсон хэхэ. Нүдэн дээр нь унжийсан байх л даа би, ингээд зөвлөмөөр юм гарч ирвэл ороод ирж байгаарай гэж тайвшруулаад байнаа бас. Бүр болохоо байхаараа л уулздаг л даа угаасаа би, ингээд нэг жийгдсэн ч юм шиг мэдрэмж авчихаар одоо орж уулзахгүй өөрөө шийдэх гээд л зүтгэчихдэг хүн л дээ. Алдаа л гаргачихгүй бол бас ч гэж буруу зан биш л дээ миний энэ зөрүүд их зан. 

No comments:

Post a Comment