Pages

Monday, June 27, 2022

Этгээд

 Гэнэт халаад аягүй хямарсаан. Бүр хуруугаа хөдөлгөхөөс дургүй хүрээд байсан хэхэ. Цаанаасаа. 

Өнгөрсөн 7 хоногт өрөөнийхөө залуутай цаг үеийн байдлаар аягүй ярилцсан. Ковид19-с болоод онлайн горимд шилжсэн ажлууд эргээд хуучин хэлбэртээ орж эхлээд манай өрөөний залуу тэрэнд бухимдаад яриа эхэлсэн. Мань хүн бол ингээд онлайнаар ажлаа хийх сонирхолтой, надад бол аль нь ч байсан ялгаагүй, хааяа нэг томилолт байвал сэргээш өгөөд зүгээр ч юм шиг байдаг болохоор хуучиндаа орсон ч яахав. 

За тэгээд хадуураад орчин үед болж байгаа эсвэл хэтэрч байгаа зарим зүйлийн тухай ярив. Үүнд бэлгийн дарамтыг мань хүн онцлоод хэхэ. Дээр үед бол ажлын таалагдсан хэн нэгэнд хамт хоолонд орохыг санал болгох, бөөндөө хоолонд орохдоо өөрт нь таалагдсан эсвэл өөрт нь талтай байгаа эмэгтэйд санаа зоволтгүй илүү ойртож яриа өдөх зэрэг бол огт асуудалгүй байсан бол одоо нөгөө эмэгтэйд онцгүй санагдсан л бол бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт ордог болсон гэнэ. Тэгэхээр эрэгтэйчүүд ажлын байран дээрээ найз охин эсвэл хань ижлээ олно гэсэн ойлголт үгүй болсон гэнэ. Оронд нь хар мянган онлайн танилцах аргууд нэмэгдээд тэнд харин дураараа дургиж болох ч юм шиг. 

Би эргүүлээд албан тушаалын дарамт бас арай өөр тийшээгээ далийгаад байгаа тухай ярьсан. Үл ялиг загнуулах, зэмлүүлэх юм байх шүү дээ. Гэтэл орчин үеийн залуучууд (20-30) аудио бичлэг хийнгээ жоохон л зандарвал power harassment гээд дээшээ өгдөг болсон гэнэ. Дунд тушаалтнууд шинэ ажилд орж байгаа хүмүүс аюултай тул байнга бичлэг хийгдэж байгаа гэдэг үүднээс болгоомжтой харьц гэдэг анхааруулга өөр хоорондоо өгдөг болсон тухай баримтат мэдээ үзэж байсныгаа хэлээд, үнэхээр тэр ажил мэргэжлийг эзэмшимээр байгаа бол туршлагатай хүнээс ирэх бага зэргийн зэмлэл бол байх л юм гэж хэлсэн. 

Тэгээд үргэлжлүүлээд хүүхдийн хүмүүжил дээр ярилцаад санаа нийлээгүй ээ хэхэ. Мань хүн бол эхнэр бол бүхнийг хүүхдийг төлөө хийх ёстой, хүүхэд гаргасан л бол нөхөр нь эхнэр хүүхдийг мөнгө, амьдрах орчноор хангаж эхнэр 100% хүүхдийн өсөлт хүмүүжилд анхаарах ёстой. Хүүхэд 3-5 насанд хамгийн их зүйлийг хүлээж авах боломжтой тул цэцэрлэгт өгч хайран цагаа барж байхаар ээж нь гэрээр бүх хэрэгтэй зүйлийг заах эсвэл гэрийн багшаар заалгах нөхцөл бүрдүүлэх хэрэгтэй. Цэцэрлэгт явж байх цаг хайран гэх юм хэлээд. Хүүхэд нас яах юм, нийгэмших чухал үе яах юм, ийм бодолтой хүмүүс байхаар хичнээн их мэдлэгтэй өндөр боловсролтой байгаад хүнтэй ч аятайхан 5 үг сольчихож чадахгүй хүн энд олшроод байгаа байх даа гэж дотроо бодоод л гаднаа бол ээж ч гэсэн хүсэл эрмэлзэлтэй хүн шүү дээ гэж хэлээд яриа дууссан. Мань хүн бас эхнэр хүсвэл болно л доо, манай эхнэр өөрөө ийм бодолтой л гэж байна лээ. 

Өчигдөр унтахын өмнө хальт нэг нэвтрүүлэг хараад этгээд бодолтой нэг нөхөр байдгийн, мэдээ болон элдэв нэвтрүүлэгт комментетор хийгээд байдаг Фүрүичи гээд. Гэрлэх тал дээр бас этгээд. Хүнтэй суусан ч нэг байранд өөр өөр хаалганд амьдрана, халуун рашаанд явсан ч унтах өрөө тусдаа захиална. Нэг угаалтуур ашиглахгүй гэх мэт. Эхнэр нөхрийн, амраг хосын нэг ажлыг хэзээ яаж ч хийх хүн юм байгаа юм бүү мэд. Этгээд. 

Гэх мэт олон олон өөр үзэл бодолтой хүмүүстэй ярилцах, хачин этгээд яриаг нь хааяа сонсох зүгээр тээ, өөр өөр үзэл бодлоор толгойгоо сэргээгээд халууныг давчих л юм шиг байна хэхэ. 

2 comments:

  1. Наад хүнтэй чинь бол би ч бас санаа нийлкүн байна. Харин санаа нийлдэг хүнтэй ярилцах их гоё санагдаж бгаа.

    нууц-саад байх зүйлгүйэ, өнөө краш л нэгээр нэмэгдсийн. Гэхдээ хаа холын celebrity биш энгийн хүн, хааяа нэг үг сольж, бодол санаагаа хуваалцдаг. Being understood гэдэг бас хүнд их эрч хүч, гоё мэдрэмж өгдөг юм бнөө.
    Соулмэйт.

    ReplyDelete
  2. Санаа нийлдэг хүнтэй приход ч урамтай шүү.
    За нэг краш гээчийг олж авах хэрэгтэй байх нь. Хүссэнээр болохгүй л дээ.

    ReplyDelete