Pages

Friday, June 10, 2022

Том жижиг

Эрүүл мэндтэй холбоотой асуудлууд үүсээд.
 Өнгөрсөн 7 хоногийн дундуур зүүн нүдний дээд зовхин дотор нэг жижиг юм тэмтрэгдээд байсан юм. Оройд нүүрээ угаахад гарт тэмтрэгдээд өглөө босохоор алга болчихдог мөртлөө дээд зовхи хавдаж босч ирээд, улайж, өвдөөгүй ч байгаад л байсан. Тосны булчирхай бөглөрсөн, үрэвсэх гээд байна гээд дусаалга дусааж эхэлсэн ч өглөөд зовхи хавдсан хэвээр. Том охин харчихаад ээж уйлсан юм уу гэхээр нь өөдөөс нь ӨРӨӨСӨН НҮД УЙЛДАГ ГЭЖ ҮҮ гээд дуу дуулаад өгчихлөө хэхэ. Ингээд зүүн нүдний зовхи хавдаад том жижиг нүдтэй болсон. 

Бас нэг эрүүл мэндтэй холбоотой зүйл. Зүүн гарын тохой өвдөөд, хавдаж улайсан ил харагдах ямар нэг юм байхгүй. Бугуйгаа эргүүлэх хөдөлгөөн хийх, аягатай юм өргөх зэрэгт их хөндүүр байгаа. Үзүүлсэн чинь солгой юм уу гэнээ, үгүй ээ гэсэн чинь гайхаад л ямар идэвхтэй зүүн гар вэ гэсэн шд хэхэ. Баруун гарт их тохиолддог болтой. Наалт өгсөн, сэнгэнээд улам эвгүй байна, дахиж үзүүлэхгүй бол гэж бодохоос цаашгүй сууж байна. 

Оройд зүүн хөлний шагай хэсгээр хавагнах болсон. Өдөржин суугаа ажил хийсэн үед л дээ, нааш цааш явах, зогсоогоор хийх ажилтай өдөр бол зүгээр. 

Ингээд бодохоор энэ хүний зүүн тал нь болохоо байжээ хэхэ. 

Манай багын зан ааш нь минийхтэй адилхан. Өөрийгөө хөндлөнгөөс харах шиг л болдог. Нөхөр бол яаж ингэж адилхан байдаг байнаа л гээд толгой сэгсрээд байдаг болсон. Би эргүүлээд чи надад хайртай юу гэхээр мэдээж гэнээ тэгэхээр нь за тэгвэл чам шиг нэг нөхөр охиныг минь чин сэтгэлээсээ хайрлах л юм байна санаа амарлаа гэдгийн хэхэ. 

2 comments:

  1. Take care. Жижиг гэлтгүй сайн анхаарч хурдан эдгээрэй. Соулмэйт

    ReplyDelete
    Replies
    1. Аминдаа хайртай хүн шүү дээ, анхаарнаа. Баярлалаа. Same to you dear soulmate.

      Delete