Pages

Friday, June 3, 2022

Цасан гоо

 Ганц өдөр хавийн залуусыг хуйлруулсан гэж мэд хэхэ. 

Бүр дотроосоо эсвэл гүнээсээ гэх үү цав цагаан царайтай, нэг ширхэг ч толбогүй, дээрээс нь нүүрний жижиг үрчлээнүүд илбэдүүлсэн мэт алга болоод, үс, нүд, хөмсөг, сормуус улам тодорч харагдаад маск зүүчихээд байхад хүртэл зөрсөн бүх хүн эргэж хараад үнэн царайлаг болсон гэж байгаа нэг өдөр. 

Эхэндээ өөрийгөө үзэсгэлэн төгөлдөр болсон гэж анзаарах сөхөөгүй байлаа хэхэ. Өрөөний 2 залуу хүртэл хэрэгт хэрэггүй яриа өдөөд, байн байн ээлжлээд Пиглетээ энэ чинь юу билээ, тэр чинь яадаг билээ гээд асуугаад, төвөгтэй гэж жигтэйхэн. Биеэ хүчлэн байж асуусанд нь хариулаад, байдгаараа хичээсэн хэхэ. Бодоод байхад арай л өөр харагдаад, далим гаргаж энэ яачихсан юм бол гэж лавшруулж харах гэж л олон юм асууцгаагаад байсан байх. 

Өрөөнөөс гараад явахаар л зөрж өнгөрсөн бүх хүн, ялангуяа эрэгтэй хүмүүс цоо ширтэж хараад, зарим нь бүр юм асууж араас ирж бариад, эхэндээ маскан дээр, эсвэл хаа нэг газар нүүрэн дээр юм наалдчихаж гэж бодоод, гэхдээ тэрийгээ тоох манатай. 00 орохдоо толинд харсан чинь хүүеээ чи чинь ийм хөөрхөн бил үү гээд өөрийгөө харж гайхаад учрыг нь олсон. 

Яасан байх нь уу, шартчихсан байсан. Тэгээд дотор муухай оргиод цаанаасаа цонхийсон хүн өдөржин ажил дээрээ байх суух газраа олж ядан тарчилж байхад хүмүүс тоогоод хэцүүдсэн байх нь. Кохайтайгаа уулзсан чинь та чинь харин шартаж баймаар юм биш үү гэсэн хэхэ. 

Урд өдөр нь нөгөө ахтайгаа уулзаад. Аймаар уусан гэж бодов оо. 0.33-р 2 шар айраг уусан, мэдээж хоол идсэн. Гол нь винотой хольчихсон юмаа. Жинхэнээсээ ганц халбага вино шүү. Хэмжээ огт хамааралгүй хольж уухаар л шартчихдаг юм. Ууж идэхээс холуур хүн чинь мартаад гайгүй байх гээд хольсон чинь байхгүй ээ. Орой хариад л бөөлжсөн. Өглөө үргэлжлүүлсэн, тэгээд л өдөржин цасан гоо явсан даа. 

Манай нөхөр гэж дайсны цэрэг яахыг нь мэдэж байгаа болохоор сэтгэл санааны бэлтгэлтэй харьсан. Яг л миний тооцооны дагуу, маргааш амралтын өдөр юм чинь ганц ганц шар айраг уух уу, эсвэл вино байгаа гээд л инээд алдаад янз үзээд. Тиймэрхүү үг сонсонгуут улам цасан гоо болж байгаа юм чинь. Ядаж байхад тв-р ямар их архи дарсны сурталчилгаа гардаг юм бэ. Хараад л, сонсоод л цасан гоо. 

За тэгээд хөөрхий элэг минь хичээсээр намайгаа зүгээр болгосон. Эргээд царай муутай болсон ч эрүүл байх шиг сайхан юм алгаа. Бас нэг өдөр ч гэсэн сайхан царайлаг хүмүүсийн зовлонг ойлгосон шд. Тэд нарыг чинь хүмүүс зүгээр явуулдаггүй юм байна шд угаасаа. Тэр явдлаас хойш бараг сар боллоо, огт уугаагүй. Хааяа нэг удаа нөхөртэйгээ уудаг маань ч байхгүй. Жоохон цасан гоогийн үлдэгдэл байх шиг байна хэхэ. 

2 comments:

  1. хэхэ хөөрхөн юм бээ. Ерөнхийдөө суурь нь царайлаг болохоор шартахаар тэр нь гарч иржаагаа бхаа.
    Soulmate

    ReplyDelete
    Replies
    1. Суурь царайлаг бишээ чааваас. Байдаг л нэг барааны саван хэхэ. Арьс ийм хүчтэй гэж анх удаа л мэдлээ. Тэгээд л толбо арилгах, цагааруулах бүтээгдэхүүн их хийгддэг байх нь гэж ойлголоо.

      Delete