Pages

Monday, June 20, 2022

Зөнд нь хаяв

 Өөрийгөө дураар нь орхиж үзсэн юм. Даврах шинжтэй байдаг шүү гээд байхгүй юу хэхэ. 

Бие ч тэр, сэтгэл ч тэр ядраад. Өнгөрсөн 7 хоногт ажил бол асуултгүй их байсан. Ажлаа бол хийсэн шиг хийнэ. Хийх ч ёстой зүйл. Гол нь оройд гэртээ өөрийнхөө төлөө хийж байгаа юмаа олигтой хийсэнгүй 3 хоног болчихлоо. Ядаж байхад халаад, илүү хөдөлгөөн хийхээр л халууцаад тухгүй байсан. Нэг л тохироо нь бүрдэхгүй байх шиг, хажуугаар нь амжуулах ойр зуур ажил ихтэй байсан болохоор тэрэндээ ядраад гээд шалтаг тоочоод өөрийгөө эрхлүүлээд таарлаа. Хийнэ гэж төлөвлөсөн байсан 3 ажлаа барьж авч чадсангүй. Гэхдээ яахав хугацаа нь болоогүй дээ гэсэн нэг бодол толгой дотор байсан болохоор л хойш нь тавьчихсан. Өнөөдрөөс хүн шиг байнаа гэж бодож л байна. Даанч энэ бие нозоороод хөдлөх шинж үнэндээ алгаа хэхэ. 

Эрүүл мэндийн асуудал дуусаагүй л байна. Гараа дахиж үзүүлж амжаагүй. Шүдний үзлэгтээ очсон, дахиад л магтуулсан. Манай шүдний эмч л хөөрхий намайг магтдаг юм. Амны хөндийн эрүүл мэнд, шүдний бүрэн бүтэн байдал гээд ганц магтуулдаг газар хэхэ. Нэмээд биеийн баруун талын (нүүр, хүзүү, хоолой) өнгөц мэдрэл асуудалтай байгаа. Хааяа нэг ингэдэг юмаа, үсээ самнахад хүртэл өвдөөд байдаг юм. Хэд хонож байгаад гайгүй болох л байх. 

Өчигдөр аав нарын өдөр болоод, манай 2 аавдаа захиа занаа, магтаалын үг харамгүй бичсэн тус бүрдээ 2 ил захидал өгөөд байсан. Бага охин өөрийн уран бүтээлээсээ өгсөн. Өдөр өнжүүлэх дээрээ хийдэг элдэв юмнаасаа л цуглуулаад байсан. Би бас өгсөөн. Чи минь үгүй бол бид 3 дуусаа гэдэг утгатай зүйл бичсэн ил захидал хэхэ. 

Борооны улирал болохоор чийгшил ихтэй, нээх тийм дарамттай цаг агаартай байнаа. Юм угаасан ч сайн хатахгүй, чийгтээд л. Жоохон халуун хоол цай ууж идлэхээр л хөлрөөд наалдаад тухгүй гэж. Яг завсрын үе болохоор бие болоод сэтгэл маань дасаагүй төвөгшөөгөөд байх шиг. Улам халаад ирэхээр аяндаа дасаад урсаж гоожиж наалдсаар дуусах биз дээ. 

2 comments:

  1. Амаараа дүүрэн алт мөнгөтэй бүсгүй байна даа :) Миний шүд маш муу, саяхан үзүүлээд аймаар их үнэтэй эмчилгээ хийгдэхээр болсоон. Шүд бол үнэхээр үнэт баялаг ёоом. Оройтсон ухаарал гэж.

    Өөрийгөө дураар нь эрхлүүлээд бараг 6 сар болж бн :р Яахав давардаг л юм гэхдээ уг хүн нь боломжийн болохоор даварсан ч зөв тийшээ даварчийлээ хаха. Чи ч гэсэн биеэ чагнаж байгаад 3-с олон хоног өөрийгөө эрхлүүлж зөнд нь орхиод үзээрэй. Хорвоо дэлхий эргэдгээрээ эргэж бүх юм болдгоороо өрнөдөг л юм билээ, би л гүрийхгүй бол болкум шиг хэт хэнхэг бсн бнлээ би лав.
    Соулмэйт нь

    ReplyDelete
    Replies
    1. Амны алт мөнгө бүр залуу үед дундарчихсан юм. Ааруул идээд дундуураа хагараад, тэгээд анхаардаг болсон.
      Өнгөрсөн 7 хоногт гэнэт халаад дураар нь орхиод давраасан. Одоо гэхдээ жоохон хичээхгүй бол энэ жил талдаа орчихсон байдаг, хүссэн юмныхаа барааг харах гээд зүтгэхгүй бол хугацаа байддаггүй ээ, гүрийнээ.
      Хүссэн зүйлээ атгачихаад дураар нь дургиулна энэ биеийг хэхэ.

      Delete