Pages

Monday, May 30, 2022

Утга учиртай

 Чадвал 7 хоногт нэг удаа тэр 7 хоногтоо юу болсон яасан ийсэн болон санаа сэтгэгдлээ бичиж байхыг хичээгээд байгааг анзаарсан уу хэхэ. 

Өнгөрсөн 7 хоногт 2 өдөр өөрийнхөө төлөө гүйж яваад ирсэн. Уулзсан хүмүүс маань надад зориулж уулзуулж байгаа мэт, утга учиртай, үр өгөөжтэй, эерэг сөрөг аль аль талаасаа сэтгэл ханамж ихтэй, ихийг бодуулсан өдрүүд байлаа. Хичнээн өөрөө мэдэрч байсан ч гэлээ шийдэлд хүрч чадахгүй байсан асуултандаа хариултаа ч олж авсан. Ингээд бодохоор чиний уулзаж учирч байгаа бүх хүн утга учиртай шүү, уулзсан хүн болгоноосоо авахыгаа аваад, хааяа эсрэгээрээ өгөх хэрэгтэй бол өгөөд яваад байх хэрэгтэй мэт. 

Заримдаа нэг ажил хийх гэхээр нэг л барьж авч өгөхгүй, тойрч гүйгээд байх үе байдаг уу та хэдэд. Надад бол байдаг. Уг нь барьж аваад суувал дор нь хийчих юм л даа, тэрийгээ мэдээд байдаг мөртлөө барьж авахгүй, хойш суух гээд байдгийн. Тэгсэн угаасаа placebo бүтээмж гээд байдаг гэдгийг олж мэдээд аз жаргалтайгаар инээгээд сууж байх юм даа энд нэг хүн. Ерөнхий утга нь чадахгүйдээ ажлаа хойш тавих биш, өнөөдөр хийгээд алдаа гаргах вий, бүтэлгүйтэх вий гэсэн айдаснаас гадна зүгээр л аз жаргалтайгаар тэр ажлаа хийхийн тулд завсар гаргаж өөрийгөө баярлуулдаг гэх үү дээ хэхэ. Яг блогийн нэр шиг цагийн юм цагтаа. 

Их дээд сургуулийн элсэлттэй холбоотойгоор томын сургууль дээр эцэг эх нарт зориулсан танилцуулга хийсэн юм. Олон нийтийг хамарсан ийм ажилд бараг анх удаа очсон. Мэдээж ангийн жижиг ажлуудад бол очдог л доо. Энэ сард томын 3-р ангийхан ээлж ээлжээр хонуутаар биеийн тамирын тусгай хөтөлбөрт хамрагдаад ирсэн юм. Ахлах сургуульд ороод анх удаа ангиараа хонуутаар явсан арга хэмжээ. Тэгээд танилцуулгын дараа тэр хөтөлбөрийн үеийн зураг бичлэгийг эцэг эхчүүдэд үзүүлээд би томыгоо аягүй өрөвдсөн. Коронагаас болоод хичээлээс өөр арга хэмжээгүй ахлах сургуулийг үдэж байна даа эвий дээ гээд. Тэрнээс гадна их сургуулийн элсэлт гээд бурхан минь бүсээ чангалахгүй бол болохгүй болсон гэдгээ мэдэрсэн. Тэнцсэн тэнцээгүй элсэлтийн шалгалтанд улсын их сургуулийн 1 жилийн төлбөртэй тэнцэх мөнгө зарцуулна гэхээр л. Болгоно доо тэгээд. 

Бага маань амралтын өдрүүдэд өдрийн цагаар уйдсаар. Үглэж өгнө шүү, ээж эгч 2 намайг тоосонгүй, надад хийх юм алга, аав байхгүй би яах юм бэ гээд л. Тэгээд гол нь өдөр нь тэгж уйдаж уйдчихаад орой унтах болонгуут аягүй завгүй болчихно. Хамаг тоглоомоо өрөөд л хооронд нь тоглуулаад л нөгөө хэддээ ном уншиж өгөөд л. Өглөө босохгүй гээд үглэсээр оронд эрт оруулна, унтталаа  нойр хүрэхгүй байна яг сайхан тоглож байхад гээд л үглэнэ. Зүгээр ч унтахгүй баахан чихмэл тоглоомтой хамт унтана. Шөнө нөгөө хэд нь нуруун дор ороод холгоно. Түрүүлж сэрээд тэрийг харчихвал миний тоглоомыг дарж өвтгөлөө гээд сүйд болно. 

За нэг иймэрхүү. Халж эхэлсэн шүү нээрээ. 

2 comments:

  1. Everything happens for a reason гэдэг тээ.

    Placebo бүтээмж гэж сонирхолтой юм. Нээрээ л заримдаа яг тохироо нөхцөл бүрдсэн үед илүү хурдан, амжилттай дуусдаг.

    Soulmate

    ReplyDelete
    Replies
    1. Харин яг бүх юм л утга учиртай, холбоотой санагдах болоод байна. Хөгшрөөл байна уу даа ч гэж бодох шиг.
      Одно бас хальт placebo-дчихсон л сууж байна. Гэхдээ хийнээ ажлаа.

      Delete