Pages

Wednesday, May 18, 2022

Ойлгов

 Саяхан зүгээр байж байгаад л баахан хүмүүс гомдоосон гэсэн дээ. Аргагүй юм даа гэж ойлгохоор зүйл надад тохиолдоод. Карма?

Ингэсийн. Би нь чин сэтгэлээсээ хайрлаж хүндэлж явдаг 3 багштай билээ. 3 өөр хүн тул тохируулж харьцах нь ойлгомжтой. 3-лангаас нь юу ч хүссэн байлаа гэхэд надад хэзээд туслахад бэлэн байдгийн. Энэ бэлэн байдгийн гэдэг нь бас л нэг ёсондоо миний хүлээлт болчихож байгаа юм. Уг нь бол албагүй шд. Манай 3 багш 3 өөрөөр надтай харьцдаг юм хэхэ. Бүгд л завгүй хүмүүс. 

2 нь ерөнхийдөө хоорондоо адилхан, намайг захидал бичээд хүсэлт гаргахаар хүсэлтийг биелүүлсэн хойноо ингэлээ тэглээ гэсэн хариугаа илгээдэг. Тэгэхээр шууд хариу ирэхгүй байх нь.  Би ч гэсэн хариу иртэл нь асуудалгүй хүлээж чадна. Уулзах боломж олдвол шал өөр. Энэ 2 багшийн ялгаатай нь гэвэл нэг нь миний хүссэнээр л хүсэлтийг минь биелүүлж өгдөг, нөгөөх нь өөрөө санаачлага гаргаад илүү сайжруулж илүү надад ашигтайгаар биелүүлж өгдөг болохоор 2 дах багш миний саналыг асуухаар хааяа дундуур нь хэд хэд холбогдоно гэсэн үг. 

3 дахь багш маань сүпер хүн. Эндээ алдартай хүн шүү дээ бурхан минь. Гэхдээ маш энгийн, айж эмээхгүйгээр гуйна бас гуйлгуулна. Би захидал бичингүүт заримдаа тэр дор нь, шууд биш байсан ч тэр өдөртөө биелүүлэх боломжгүй хүсэлт байлаа гэхэд ойлголоо гэсэн ганц үгээр ч болтугай хариу өгдөг юм. Тэгээд хэзээ хэрхэн миний хүсэлтийг биелүүлэхээ хүртэл зөвлөлдөөд яг таг сайхан биелүүлж өгдөг юм. Тэгэхээр энэ багшдаа захидал бичихээр хариу ирнэ гээд харуулдаад байдаг болчихсон байна. Өнгөрсөн 7 хоногт захидал бичсэн чинь бүтэн 2 хоног таг. Хүлээж авсанаа мэдэгддэг хариу нь ч байхгүй. Анх удаа ийм зүйл болж байна л даа. Тэгэнгүүт миний захидал очоогүй юм болов уу яасан юм бол, дахиад явуулах хэрэгтэй юм болов уу яах уу гэсэн түмэн бодол орж ирдэг юм байна. Гэхдээ яахав хүлээсэн л дээ. 3 дахь хоног дээрээ уучлалт гуйгаад хүсэлтийг минь давуулан биелүүлээд хариу ирүүлсэн. 

Тэгэхээр, энэ явдлаас үүдээд надад гомдсон хүмүүст би өөрөө л хүлээлт үүсгэх байдлаар хандаж байсан гэдгээ бүр илүү өөр дээрээ мэдрээд. Бас тэр хүмүүс маань надад илүү найдаж итгэж харуулдаж байж дээ гэж хүртэл бодсон. 

Гэхдээ өмнөх дүгнэлтээ өөрчлөхгүй ээ, дахин дахин олон хүн гомдоохгүйн тулд ерөнхийдөө хүйтэн хөндий тал руугаа шилжинээ. 


3 comments:

  1. Ад үзэгдэх зориг номыг уншаад үзээрэй. Би яг одоо уншиж байгаа монгол хэлээр нь. Япон хэлээр нь дуусгаагүй байгаа. Хэ хэ. Энэ номонд бидэнд сайн муу хандах нь тэр хүмүүсийн л асуудал, бидэнд хамаагүй, бусдын асуудалд хошуу дүрэхгүй байх гэх мэтээр гардаг. Бодоод байсан чинь нээрээ л тийм дээ гэж бодно. Мөн эртхэн унших минь яав даа гэж бодсон. Хэ хэ.

    ReplyDelete
  2. Би бас яг наад номыг чинь уншиж бгаа. Үргэлж хайж хүлээж бсн, яг л надад зориулсан сэтгэл судлалын онол шиг санагдаад бгаа. Тэхдээ одоо дундаа ч ороогүй л дээ. Бага багаар шингээж, тогтож унших гээд :)

    ReplyDelete
  3. Баярлалаа 2-оо. Санал болгосон номыг уншихаар захиалчихсан.

    ReplyDelete