Pages

Friday, May 6, 2022

Идэвхтэй амралт

 3 хоног үнэн идэвхтэй амраад ирлээ. 

Амралтын эхний өдөр ууланд гарсан. Хар эрт босоод өглөөний цайгаа уугаад гараад уулын бэлдээ очсоор байтал 10 болчихсон. Уулын оргил өөд гарах 7 орчим зам бий. Такао уул шүү. Бид 6-р замаар дээш өгссөн, хажуугаар уулын гол урссан зам, горхины чимээ сонсонгоо байгаль үнэрлээд үл ялиг бартаат замаар өгссөөр 1 өнгөрч байхад оргилдоо хүрцгээсэн. Оргил дээр үдийн хоолоо идэж тэр хавиар жаал хэсэж байгаад дараа жил энэ оргилоосоо дараагийн өөр уулын оргил хүрэх шинэ маршрут сонгоод эргээд бараг л энгийн гэж хэлж болохоор 1-р замаар уруудацгаасан. Шалтгаан нь дүүд уулын гутал байхгүй болохоор өгсөхөд асуудалгүй ч уруудахад хэцүү гуталтай явсан тул хотын замаас ялгаагүй замаар уруудсан нь тэр. Бага маань эм уулгаад байхад хүртэл галт тэргэнд дотор нь эвгүйрхээд унтсаар буцсан. 

Амралтын 2 дахь өдөр буларсан биетэй нөхөд нэг нэгийгээ шоолсоор сэрцгээсэн. Нөхөр бид 2 хамгийн гайгүй, үл ялиг л өвчин орсон. Залуучууд хэрэг байхгүй хэхэ. Үдээс хойш Fantastic beasts the secrets of Dumbledore үзэх гэтэл манай жижиг уйтгартай би үзэхгүй өөр юм үзнэ гээд охиноо бодоод би хүүхэлдэйн кино хамт үзэх шив дээ. Хүүхэлдэй ч гэсэн гоё байсаан хэхэ. 

Өчигдөр гэртээ нэг найзыгаа, монголд хамт ажилладаг байсан найз эгчийнхээ охин 2-г дуудаад өдөржин сайхан хоол унд хийж идэнгээ хуучнаа дурсан, ойр зуур ярилцаад нэг өдрийг өнгөрөөлөө. Гэрт ирсэн 2 зочин бие биенээ сайн таних тул би 1 сумаар 2 туулай буудаад 2-3 цагийн зайтайгаар дуудчихсан юм. Найз эгчийн охинтой олон жилийн дараа уулзаж байгаа болохоор арай эрт дуудаад тусдаа ярилцаад амжсан. Тэгээд найз ирэнгүүт найзан дундаа ороод хэхэ. 

Дундуур нь ажлаа жоохон жоохон амжуулсан. Чадвал тэр хүртэл хийчих юмсан даанч арай амжихгүй байх даа гэж бодож байснаар л боллоо. Одоо ингээд амралтгүй жирийнэ дээ нэг хэсэг. 

2 comments:

  1. Сайхан амарсан нь болж дээ.
    Peut-être qu'avec du temps, ça partira
    Et pourtant, et pourtant, et pourtant, je ne m'y vois pas
    Comme un médicament, moi, je suis rien sans toi
    Et je sais que j'essaye, que je perds du temps dans tes bras

    Магадгүй ингэсгээд болих биз,
    Гэхдээ гэхдээ гэхдээ би чамаас больж чадах болуу
    Чамгүйгээр би, эмгүй өвчтөн шиг л баларна
    Чиний тэвэрт цагаа үрж бгаагаа, ингэхгүй гэж хичээж бгаагаа би мэднээ.

    Car dans mes yeux, ça se voit
    La fièvre dans les yeux, oui ça se voit
    Mon cœur se serre, j'ai du feu dans la voix
    Le plus souvent, c'est quand je pense à toi

    Яагаад гэвэл миний нүд бүхнийг илэрхийлдэг
    Сэтгэлд минь халуу шатаж буй нь, нүдэнд тусаж харагддаг
    Зүрх минь шимширч, хоолойд гал асна
    Чамайг бодох бүрт би ингэж дүрэлзэнэ.

    Нээрээ франц хэл нээх гоё сэтгэл татам сонсогддог шүү. Нэг завандаа Duolingo эхлүүлээрэй. Өдөрт 15 мин нухаад байхад нэг мэдэхэд овоо нүд нээгдээл эхэлдэг.

    Өөрийнхөө акаунтаар яаж коммент үлдээдэг болноо...
    But I guess you know who I am :)

    ReplyDelete
  2. Soulmate минь маш их баярлалаа.
    Англиасаа өөр агуулгатай байж. Мундаг орчуулах юмаа, уянгын халил оруулаад.
    Тэгнээ, ер нь нэг завандаа эхлүүлнээ. Баярлалаа.

    ReplyDelete