Pages

Wednesday, October 5, 2022

Утаснууд тасраад л

 Миний тэвчээрийн утас ер нь ажиглаад байсан чинь 3 жил болоод л тасардаг юм байна. Та хэдийнх хэр удаж байж тасарч байна?

Өөрийгөө дүгнэж хэлэхэд өрөөлд хэрэгтэй ч өөрт ямар ч ашиггүй нэг зантай. Тэр нь тусламж хүссэн хүн болгонд чадлынхаа хэрээр тус болчих гээд, байнга нөгөө хүнийхээ оронд өөрийгөө тавьж бодоод нөхцөл байдлыг нь илүү ойлгохыг хичээнгээ тохирсон туслалцаагаа үзүүлдэг ухаантай юм. Ихэнх хүмүүс өөрийнхөө ажлыг бүтээлгэнгээ эргүүлээд миний цагийг үнэлж харилцан ойлголцоод явдаг. Харин зарим нэг хүн өөрт нь ашигтай байнгуут намайг хэт их ашиглаад миний цагийг хий хоосон үрээд байх юм. Тэрийг нь мэдсэн ч тус болж байвал гэж бодоод нүдээ аньж туслаж байгаад нэг л өдөр тасрах юм. 

2 дахь удаагаа тэвчээр минь тасарлаа. Эхнийх нь тасраад бараг 2 жил болох гэж байна. Өөрт их амар, тэр хүний ажил амжилттай байна уу үгүй юу надад хамаагүй, ажлын тайлангаа хамгаалахдаа асуултандаа бүдэрнэ үү яана уу, сайхан нүдээ аниад өнгөрдөг болсон. Тэгэхгүй бол амжилттай хамгаалахаараа баярлалаа ч байхгүй өөрөө хийчихсэн мэт онгирч өгнө, харин жоохон шүүмжлүүлчихвэл чамаас боллоо гээд хамаг хариуцлагаа хүн дээр тохдог болчихсон байсан юм. Энэ удаагийх бас нээх сүрхий надаас зөвшөөрөл аваад л цаг тохироод л ажлаа шалгуулдаг хүн. Би мэддэг чаддаг бүхнээ шавхаад л зааж өгнө. Миний өгсөн зөвлөгөөг дагахаасаа дагахгүй нь их. Миний дараа том дарга нарт цааш нь шалгуулна. Дарга нар миний өгсөнтэй адил сануулга өгч, засвар шаардахаар л Пиглет сүпер яг чиний хэлсэнээр хийсэн бол болох байсан гэсээр орж ирдэг. Гол нь миний хэлсэнээр хийхгүй нь сайхан. Өнгөрсөн 7 хоногт нэг ажлыг нь шалгаж өгөөд баахан шүүмжлээд, засвар хийх газруудыг нь бичээд зааж өгөөд анхааруулаад байхад л тэр чигээр нь дээш нь явуулчихсан. Эргээд яг миний хэлсэн шүүмж засварууд орж ирж байгаа юм чинь. Тэгэнгүүт цаг нь тулсан ажил болохоор Пиглет туслаач эртээдийхээрээ засаад өг гээд, би өнгөрсөн 7 хоногт бүтэн 2 цаг зарцуулаад засч өгсөн юмыг өөрийнхөө хийсэн рүүгээ буцаачихсан байж гэж бодоод би чадахгүй гээд хэлчихсэн. Ингээд энэ нөхөртэй дахиж зууралдахгүйг бодноо. Бараг 4 жил зууралдлаа шүү дээ. 

Удахгүй 3 дахь удаагаа тасрана. Таслалгүйхэн шиг харилцаагаа аваал үлдээчих гээд мөн ч их хичээлээ. Үнэндээ баршгүй нь ээ. 2 хүний харилцаан дээр нэг нь байдгаараа хичээгээд нөгөөх нь тэгсхийгээд ингэх ёстой гэсэн байдлаар хандаж болохгүй биз дээ. Аль аль нь хичээж байж, зүтгэж байж ажил урагшилдаг баймаар юм. Долгион таарахаа байсан тул таслая даа. 


No comments:

Post a Comment