Pages

Thursday, October 20, 2022

Юманд учир

 суманд занги байдаг ажээ. 

Энэ оны 4 сараас мэдрэмтгий нь дэндсэн би өөрчлөлтийг мэдрээд эхэлсэн ч зөвхөн тэр мэдрэмжээсээ өөр барьцтай юм юу ч байхгүй болохоор тэрэндээ итгэх хэцүү, байх хэцүү тэгсхийгээд ажиглахаас өөр сонголт үлдээгүй юм. 

4-6 сар. Бодлогоширонгуй тэгэхдээ нэг тийм уйтгартай харц, шийдэж ядсан байдал, ерөнхийдөө байдгаараа байгаа ч нэг л өөр. 

7-8 сар. Харц гунигтай ч шийдвэрээ гаргасан төрх. Хүсэлтийн хариуг тултал нь өгөх, чин сэтгэлээсээ хандаж байгаа хандлага, төвийг сахисан хариулт биш жинхэнэ өөрийн бодлоо илэрхийлсэн байдал. Өөрөөсөө хамааралгүй болгож бие даалгах гэсэн алхамууд. 

9-10 сар. Нэгэнт шийдсэн төрх. Яг би өөрийгөө харах шиг болсон. Сүүлийн хугацаа нь тэдэнд гээд хугацаа заасан ажлыг хугацаанд нь багтааж хийж байгаа мэт. 

Дуудагдав. Ганцаарчилж уулзах чухал хүмүүсийн дунд нэр минь орж дуудагдсаныг мэдээд эхэндээ гайхсан ч мэдрэмж минь бас л намайг хуураагүйг ойлгов. Тиймээ, хайртай багш минь хугацаанаасаа өмнө ажлаа орхихоо мэдэгдэхээр дуудсан байв. Яагаад хугацаанаас өмнө орхих болж байгааг хэн ч зүрхэлж асуугаагүй байх. Би л ганцаараа багшаа яагаад гэж асуусан. Миний санаа зовж байсан. Өмнөх 2 багш маань 2-лаа өвчний улмаас ажлаа орхисон болохоор адилхан өвчин л биш байгаасай гэж хүсч байсан болохоор ёс журам бодолгүй асуучихсан. Тэгсэн санал аваад тэртэй тэргүй тэтгэвэрт гарах дөхөж байгаа болохоор хүлээж авахаар болсон гэв. Өвчин биш гэдгийг сонсоод санаа амрав. Түүнээс багш минь хаана л бол хаана тултал нь ажиллаж чадна. Эрүүл л байвал хичнээн гунигтай байгаа ч гэлээ болох нь тэр. 

Хайр шингэсэн харцаар, үл ялиг сандраад маскаа жоохон хайш яайш зүүчихсэн:

-Пиглет, үүнээс хойш түүнээс цааш миний хэрэг гарвал санаа зоволтгүй холбоо бариарай, чадах бүхнээрээ туслана. Пиглет ....................... болохоор ерөөсөө чамд санаа зовохгүй байгаа, бүх юм чинь болж бүтэж байгаа биз дээ гээд яриаг над руу чиглүүлсэн. Харин би эргүүлээд :

-All these years you have been for me, but now if you need anything I want to be there for you гэсэн утгатай үгс цухуйлгав. Би хэрвээ ..................... байсан бол ямар их хямрах байсан болоо гэж бодохоор л дотор харанхуйлаад, төсөөлөх юм биш. Багш минь, одоо л таны гаргаж байсан үйлдэл, хэлж ярьсан үгс бүгд утгаа олж байна. Тэр нэг хачин мэдрэмж маань намайг хуураагүй ч бас л болоогүй байна даа. Удахгүй мэдрээд зогсохгүй алдалгүй таадаг болох буйзаа. 

No comments:

Post a Comment