Pages

Thursday, January 5, 2023

Зассссссс

 Он гарангуут л нээх сонин унтарчихсан. 

Шинэ жилтэй ч нээх холбоогүй л байх л даа. Зүгээр л өмнө нь аймаар ач холбогдол өгдөг байсан зүйлс нээх чухал биш, сэтгэл хөдөлж догдолдог юмнууд гарчиг шиг зассссссс л гэмээр санагдаад хэхэ. Санаа сэтгэлээр унасан юм байхгүй, зүгээр л одоо болтол хальт эйфоритой нисэж байсан болтой. Тэгээд арай гэж нэг юм газардсан байх хэхэ. 

Шинэ оны  мэнд хүргэе! Мэнд ч мэдэхгүй зассссс гээд эхэлсэнд уучлаарай. Нөгөө ямар тахилыг нь буруу өрчихөв гэдэг шиг, гэхдээ миний хувьд бол зөв л өрөгдчих шиг боллоо. 

Миний сул талыг нэг хүн мэдчихжээ. Намайг үнэлж, хүндэлж, дээрээс биш дэргэдээс харж харьцаж байгаад нь бол баяртай байна л даа. Хүн намайг гээд бөндөгөнөөд байхаар би тэр хүний төлөө бас гүйх гээд байдаг зантай. Нэг за гэсэн бол үгнээсээ зөрж байсан удаа байхгүй тул тэрийг минь л ашиглах гээд байх юм. Миний бодож явж байгаа зүйлийг мэдвэл ч тэр хүн бүр боож үхэх байх даа. За яахав цаг нь болохоор тэгээд шийдээд шийдээд явна даа. 

Би нь оны анхны өдөр хүн амьтантай мэнд мэдэх үнэн дургүй. Эндхийн мэндчилгээ нээх тийм дарамттай санагдаад байдгийн хэхэ. Манай хөөрхөн босс бол намайг мэддэг болчихсон, өчигдөрхөн уулзсан мэт эсвэл шинэ он гараагүй мэт шууд л яриандаа орчихдог нь их амар. Шинэ босс болох магадлалтай нөхөр бас намайг мэддэг болтой. Шууд л утсаар яриад сүртэй мэнд ус ч гэлгүй ажлаа ярьчихлаа. Надтайгаа таарсан 2 хэхэ. Намайг мэндлэх гэж зовоод байгааг мэдрээд хөнгөвчилж өгдөгт баярлалаа. Нөхөр бүр ажлын эхний өдөр тараад харьсан чинь за аштайхан мэнд ус асууж чадав уу гэсэн шд хэхэ. Хүүхдээсээ асууж байгаа аятай, ийм л бүтэлгүй хүн байх нь байна шд. Айлын бага болохоор аав ээжийн ард нь наалдаастай байдаг байсны л шинж байх. 

No comments:

Post a Comment