Pages

Wednesday, December 28, 2022

Хайр хүргэм

 Жил болгон бид 3 (Пиглет толгойлогчтой 2 охин хэхэ) Санта өвөөд (нөхөрт) захиа бичдэг юм. Нөхөр харин бичихгүй ээ (хариуцдаг Санта нь дандаа завгүй байдгийн, бичээд ч нэмэргүй хэхэ).

Ээж яахав далимдуулж эрхэлж бэлэг авдаг, том охин Санта хэн гэдгийг мэддэг бас өмнөхөн нь өөрийх нь төрсөн өдөр болдог болохоор нээх даврахгүй тохирсон юмаа гуйж захиа бичдэг юм. Бага охин бол чин сэтгэлээсээ бичнэ. Жинхэнэ шуналтаж өгнө шд. Өмнөх бичлэг дээрээс уншсан байх, энэ жил би бэлэг хүсээгүй болно. Том охин энэ жил Санта-ээжид гитар дарж сурахад ашиглах хурууны даралтуудын тухай ном захьсан. Бага охин харин нэг чихмэл тоглоом, 2 ном захьсан. Нэг ном нь учиргүй дурлан үзэж байгаа аниме-гийх нь баатруудын тухай дэлгэрэнгүй мэдээлэл бүхий ном. 2 дахь нь SDG тухай ном. Манай бага SDG-д их ач холбогдол өгч би юу хийж чадах вэ гэдгээ судалмаар байна гэсэн шд. 

25-ны өглөө нүд нь нээгдээд л Санта ирсэн үү гэж асуусан. Оймсоо өлгөөгүй болохоор жил болгон өлгөдөг газар нь хоосон байнгуут өө ирээгүй байна шд гээд санаагаар унав. Эгч цаанаас ирсэн байна, өөр газар тавьсан байна гэнгүүт шууд үсрээд боссон. 

Бага охин захиагаа бичихдээ SDG гэдэг үгээ буруу бичсэн тул нөгөө 2 бэлэг нь уутанд хийгдсэн байв. Том охины номыг Санта-ээж бас бэлдсэн байв. Бэлэг авахгүй гэсэн ээжид хүртэл бэлэг үлдээгээд явсан байв. Бүгдэнгийх нь захидалд хариу бичсэн байв. Бага охиныг энэ жил мундаг байсан, ирэх жил бас хичээгээрэй гэсэн байв. Том охинд хүсвэл чи чадна гэж бичсэн байв. Ээжид томоос том зүрх өгсөн байв. 

Миний аавд яагаад бэлэг өгдөггүй юм бэ, ээж бэлэгнийхээ талыг өг, аниа бид 2 номоо уншуулж би тоглоомоороо тоглуулна гэсэн шд хөөрхөн. Энэ аавыг хариуцсан Санта ажлаа ямар муу хийдэг юм бэ гэхээр нь том охин руу нүдээ ирмэчихээд л аймаар завгүй Санта байхаа гэсэн, том охин харин тийм зогсоо зайгүй ажиллаад ажиллаад амждаггүй, тэгээд аав сайн хүн болохоор ойлгоно гээд үлдээчихдэг байх гэсэн хэхэ. 

Сантагаас хэнд ямар хариу ирсэн талаар ярилцаж байтал бага маань Санта ээжид зүрхээ өгчихсөн гээд л инээгээд болдоггүй. Тэгэхээр нь ээж нь зүрхээ өгсөн Санта руу явлаа гэсэн чинь явуулахгүй гэж уурлаж байснаа нээх эргэлзсэн царайтайгаар угаасаа аав Санта юм чинь яв яв гэсэн хэхэ. Мэдээд байна уу гэхээр эргэлзээд гайхаад одоогоор бол таамаг төдий л байх шиг. 

25-нд аав ажилтай байсан болохоор тарж ирээд бүгд тайлангаа тавьсан, аав нь (Санта) инээд алдаад л суугаад байсан. 

No comments:

Post a Comment