Pages

Wednesday, December 14, 2022

Догдлоод

 12 сар гарахаар л учиргүй гайхамшиг тохиолдох юм шиг догдолдог хэвээрээ. Хэзээ том болноо тээ.

Коронагаас хойш анх удаагаа манай ажил онлайнаар шинэ жилээ хийлээ хэхэ. Бүгд өрөөнөөсөө, хэдэн томчууд төлөөлж үг хэлээд л энэ жил шинээр ажилд орсон залуучууд мэндчилгээ хүргээд болсон доо бараг. Боссын хэлсэн үг л санаанаас гарахгүй юм. Тэр өдрийн үүрээр Японы шигшээ Испанийг хожсон юм. Босс тэгээд шигшээ баг маань гайхамшиг үзүүлж ялалт байгууллаа, гэхдээ бидний ажил бол гайхамшиг тохиолддог ажил биш тул бүгд дор бүрдээ хичээе гэсэн утгатай байв. Тийм дээ нээрээ. Гайхамшиг чинь үлгэрт л гардаг байх. 

22 жилийн өмнө гэхдээ өөрөө өөртөө гайхамшиг бүтээсэн хүн шүү дээ би хэхэ. Тэр жилийн шинэ жилээр бол нисэж байлаа би. Хэдэн жилийн дараа 12 сард охиноо гаргаж цоо шинэ мэдрэмжээр шинэ оноо угтаж байсан. Тэгээд л 12 сард өөрийн эрхгүй хүүхэд шиг нээх гоё юм тохиолдох юм шиг санагддаг болчихсон. Гоц гойд юм бол дахиж тохиолдоогүй ээ хэхэ. Энэ жил тохиолдох болов уу гээд л...

Япончуудын авсандаа хамт авч орно гэдэг хэлц үг байдгийн, тэгж боддог байсан нэг нууцаа найздаа хэлчихсэн. Бүхнээ тоочоогүй болохоор цухуйлгасан гэвэл зөв юм уу даа. Учиргүй гайхаж хүлээж аваагүй ч миний байдлаас бол бүтэн ойлгочихсон байхаа. Хэнд ч хэлэхгүй гэсэн юмаа хэлчихсэндээ болоод тэр үү найзынхаа хариу урвалыг үнэндээ сайн ажиглаагүйгээ дараа нь мэдээд өө хайран юм гэж бодов хэхэ. Энэ амьдралд бол хэзээ ч биелэхгүй, магадгүй хойд насанд биелж магадгүй мөрөөдөл маань юм. 

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Юмыг яаж мэдэх вэ мөрөөдөл нь биелж ч магадгүй шүү. Эсвэл бүр огт төсөөлж ч байгаагүй гайхалтай үйл явдал болох ч юмуу. Амьдрал баялаг гэдэгт итгэдэг, том болдоггүй Соулмэйт нь байнаа <3

    ReplyDelete
    Replies
    1. Ээ яасан гоё юм бэ, ерөөлөөр болог. Нээрээ тийм дээ амьдрал шиг баян юм хаа байнаа. Баярлалаа. Same to you;-)

      Delete