Pages

Friday, January 20, 2023

Хангалтгүй дүн

 100% авах ёстой шалгалтан дээр 35% аваад уначихлаа шд. 

Гэрийн ойрхон шинэ хүнсний дэлгүүр нээгдээд үйлчлүүлэгч татах гээд хөөрхөн хөөрхөн арга хэмжээ зохион байгуулаад. Эцэг эх хүүхэд 3-лаа бөглөх нэг тест гаргасан байсан. Зугаацангаа гол нь хүүхдээ хэр сайн мэдэж байгааг давхар ойлгуулах гэсэн юм болов уу л гэж бодсон. Эхний нүүрийг хүүхэд нь бөглөнө. Дараагийн 2 нүүрийг аав ээж нь бөглөх юм. Охин 10 асуултанд хариулаад, яг адилхан 10 асуултанд аав ээж 2 нь тус тусдаа хариулна. Жишээ нь том болоод ямар мэргэжилтэй болох, аав эсвэл ээжийнхээ ямар зан ааш үйлдэлд дуртай, яг одоо юу хүсч байна, юунаас хамгийн их айдаг вэ гэх мэт. Нөхөр бид 2 бага охиныг хариулсаны дараа охиноо бодож байгаад л бөглөсөн чинь их л тааруухан дүн авсан. Би бас болоогүй ээ нөхрөөс 5% илүү оноотой гэж мэд. 

Охин хариу хараад жинхэнээсээ санаагаар унаад, аав ээж 2 намайг мэддэггүй юм байна гээд. Би тэгээд аргадаад, аав болохоор охиныг шударга бус байна гээд. Яасан гэхээр нэг л хариулттай байх гэж бодтол охин 2 хариулт өгсөн, нөхөр бид 2 тэр 2 хариултыг нэг  нэгээр нь уг нь зөв таасан байгаа байхгүй юу. Охин тэгээд 10 биш 5 оноо өгөөд ийм муу дүн авсан. Хэрвээ аль нэгийг нь зөв хэлсэн гээд 10 оноо өгсөн бол би 70, нөхөр 60 авч байгаа байхгүй юу. Дүнгийн араас заргалдаад сүйд болсон. Сүүлдээ охин за за миний буруу гэсэн шд хэхэ. Гол нь охин л сэтгэл санаагаар унахаа больсон.

No comments:

Post a Comment