Pages

Wednesday, January 25, 2023

2 тал

 Гэнэт хачин бодол орж ирээд. 

Өглөө байгаа болохоор орой байгаа, унтдаг болохоор сэрдэг, цадсаны дараа өлсдөг, төрөөд бас үхдэг. Эсвэл эсрэгээр нь орой байгаа болохоор өглөө болно, сэрсэн болохоор унтана, өлссөн болохоор иднэ, үхэхийн тулд төрсөн байх хэрэгтэй. 

Аль нь түрүүлж болдог тал дээр маргаад ч хэрэггүй. Зүгээр л хүн бүр алийг нь илүүд үзэж байгаа нь л чухал байх. 

Хэдэн жилийн өмнө бол их гутруу байсан. Жишээ нь зарим шөнө 00 орно, тэгээд буцаж ирээд цаг харна, сэрүүлэг дуугарахаас 2 цагийн өмнө байвал ээ 2хон цагийн дараа босох нь байна шд гээд санаагаар унаад улам нойроо сэргээдэг байлаа. Одоо бол яг адилхан нөхцөлд дахиад бүтэн 2 цаг унтах нь гээд баярлаад орондоо эргэж ороод нам. Тэгэхээр юуг яаж харахаас их юм хамаараад байгаа биз дээ хэхэ. 

Тэгвэл анхны хайр гэж байдаг бол сүүлчийн хайр гэж бас байх уу, тэр бас анхных шиг (төрүүлсэн мэдрэмж, сэтгэгдэл гэх мэт) мөртлөө сүүлийнх үү? гэх мэт хачин бодлууд орж ирдэг нь эхэлчихлээ. Сая Коюкигийн блог дээрээ бичсэн анхны хайр гэдэг киноны тухай уншаад л ийм бодол орж ирлээ хэхэ. 

No comments:

Post a Comment