Pages

Tuesday, June 29, 2021

За муулах уу

Хэнийг гэж үү? Коронаг шүү

Хүссэн юм хүзүүгээр гэдэг шиг өнгөрсөн оны хавар цалингаа аваад гэртээ сайхан суух юмсан гэж ядарсандаа мөрөөдөх нь хаашаа юм бодож байтал биелүүлж өгсөн хэхэ. Би нь гэртээ удаан сууж чаддаггүй хүн юм байгаа юм. Бөөн стресс болно шүү дээ. 

2 сар сууснаар нэлээд их стресс болсоон. Хүнд орь ганцаараа байх цаг өдөрт заавал хэрэгтэй байдаг. Хичнээн их хайртай дуртай хагацаж чадахгүй хүмүүс байсан ч 5 минут ч байтугай хэнтэй ч ярихгүй, юу ч хийхгүй гөлрөөд ч хамаагүй суух цаг хүнд хэрэгтэй. 4-лээ байнга хамт байхаар өөрийн эрхгүй тэр ганцаараа байдаг цагаа үгүйлээд бухимдаад байдаг юм билээ. Хань ижил бүр ядаргаанд ороод нүүрний мэдрэл нь нэг талдаа саажсан гээд бод. Манай хүн шиг бид хэдийг хажуунаасаа холдуулах дургүй хүний бие махбодь нь өөрийн эрхгүй тийм хариу урвал өгсөн шүү дээ. Бүтэн 3 сар эмчлүүлсэн. Эхэндээ учраа олохгүй байснаа яваандаа өөр өөрийн буландаа таг чимээгүй байцгааж өөрийн цагаа дураараа үрцгээж байж нэг юм давсан. 
Бүх ажил онлайн явагдсанаар амьд харьцаа байхгүй болоод бараг ажил дээрээ дарга даамалтайгаа тааралдахаар цочих гээд байгаа юм бус уу. Нэг л их нэг нэгнээсээ дөлсөн хүмүүс хаха. Өөрийгөө халдвар авсан байж магад тул хүнд халдаахгүй гэсэн утгаар эсвэл өөрийгөө ариун нандин амьтан бусад нь баба гээд өөрийгөө хамгаалж байсан ч байж магадгүй. Манай нэг дарга бүр бүх хүнээс дөлөөд л зугатаад л жинхэнэ 2 м зайгаа барьна шүү дээ. Одоо ч хэвээрээ. 
Дотоодын мэргэжлийн хурлууд бүгд онлайн горимд шилжээд улс даяар тархан суусан мэргэжил нэгт нөхөдтэйгээ уулзалдахаа, танилын хүрээ тэлэгдэхээ байсан. Шинэ газар үзэх боломж эрс хумигдаж байна. Хуучин хуралдаа сууна, тархиа цэнэглэнэ, бэсрэг жуулчлал хийнэ. Одоо бол урьдчилаад өөрийнхөө ажлыг илгээчих тул хурал болж байгааг нь ч мартчихсан ажлаа хийгээд сууж байх жишээтэй. Олон улсын хурал бол үнэндээ ядрааж байна шд. Америк, Европ зэрэг цагийн зөрүү ихтэй газар хурал болвол тэгээд өдөр нь ажлаа хийгээд шөнө нь хуралдаа суугаад 72 цаг нойргүй (ихэвчлэн 3 хоног үргэлжилдэг) хоносон тохиолдол байна. Одоо 7 сард дахиад 72 цаг унтахгүй. 
Эх орондоо очиж чадахаа байчихсан. Жилд 2 удаа ажлаар явах хүн байтал ингээд ажлаа онлайн хийгээд ээжтэйгээ уулзаж чадахгүй муухай байнаа. 
Найзуудтайгаа, ажлыхантайгаа гадуур идэж ууж чадахаа байсан. Тэр чинь бас хүмүүсийг ажлаас гадуур нэг нэгийгээ таних боломж олгодог чухал арга хэмжээ байна шүү дээ. Тэр ажлын гадуурхи арга хэмжээгээр хэн хэнийгээ хүн гэдэг үүднээс хардаг юм байна. Тэр нөлөөлсөн л байх энэ жил манайхаас нэлээд олон хүн ажлаасаа өөрсдөө гарах хүсэлтээ өгөөд гараад явсан. Бас хүмүүс их стресстэй байгаа болохоор хоорондоо таарч тохирохгүй хүмүүс ихэсч байна даа. 
Миний эргэн тойронд, миний хувьд нэг иймэрхүү. 

2 comments:

  1. Өө л дөө, гоё хүн туулах байх гэсэн чинь. хэ хэ.

    Харин тийм уу, коронаг зөндөө л муулмаар байна. Бид бас нэг харьчихаад ирмээр байдаг.
    Гадуур дотуур орж гарч чадахгүй онцгүй байна өө. Ойрхон гардаг ч нэг тийм түгшүүртэй байх юм.
    Гэрээсээ ажиллах эхний ганц нэг өдөр л дажгүй, тэрнээс хойш их ядардаг гэсэн. Ялангуяа эмэгтэй хүмүүс...

    За хичээгээрэй. Манай энд сүүлийн хэдэр өдөр халдвар гараагүй. Ашгүй минь гээд л сууж байна.

    ReplyDelete
  2. Өө хүн муулах гэж байгаа юм шүү. Туулах болчихож. Хэ хэ.

    Яаж ийгээд л үсэг буруу дарагдчих юм.

    ReplyDelete