Pages

Monday, July 12, 2021

None

Сайхан мэдээ цөөтэй, дээрээс нь сэтгэл санаагаар навс унагаадаг борооны улирал дунд байгаа болохоор авдрын ёроолоо ухаж ухаж сайхан мэдээ, санал болгох зүйл бичих гээд ороод ирлээ. 

Хань ижилээс гэнэтийн бэлэг авсан. Ямар ч тэмдэглэлт үйл явдал болоогүй зүгээр л эрхлүүлсэн байх хихи. Ухаалаг цаг. Утастайгаа холбосон. Ухаалаг цаг авахыг санал болгох гээд. Би нь алимны үнэнч хэрэглэгч тул ойлгомжтой. Хааяа нэг зүрхний бичлэгээ хийчихнэ, масктай амьдрал дунд цусан дахь хүчилтөрөгчөө хэмжчихнэ. Хамгийн их хэрэг болж байгаа зүйл нь гар утсан дээр ирж байгаа бүх юм давхар цаган дээр ирэх тул яаралтай эсэхийг шийдээд хариу өгөх эсэхээ дор нь шийдэхэд их амар байгаа. Бас цагандаа захирагдаж байгаа. Гар угаангуут 20 сек угаах ёстой болохоор дутуу бол бла бла гэсэн мессеж гарч ирээд яг цагаараа угаавал магтана. Суугаа ажил жоохон удаан хийчихвэл одоо бос гэнэ хэхэ. Өдөрт 2-3 удаа гүнзгий амьсгал авах сануулга өгнө гэх мэт олон олон хэрэгтэй зүйл байх юм. Бас их cool харагдах юм. Миний алимнууд хар талын өнгөтэй тул энүүгээр нүүгэлтсэн хар л юм явах юм даа. Гэхдээ cool. 

Гэдсээ тултал нь ажиллуулж байна. Эндхийхээр 腸活 гэдэг. Яахав гэдсэнд хэрэгтэй юм л идээд байна гэсэн үг. Товчхондоо гэдсээ баярлуулах, гэдэс чинь тасралтгүй сайн ажиллахад хэрэгтэй зүйлсийг хэрэглэнэ гэсэн үг. Тэгэхээр дан ганц өөрийнхөө дуртай зүйлсээ идэх нь биш байх нь. Өглөөний цайгаа тэр чигт нь өөрчилсөн. Дандаа ногоо, салат, тараг гэх мэт гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байгаа. Өдөр, оройн хоол бол хэвэндээ, хэмжээ багассан. Тэгээд өдөр бүр гэдэс хөнгөн сайхан, өтгөн өдөр бүр гарна, арьс гэрэлтэнэ, жин хасна гэх мэт ач холбогдол ихтэй. Туршаад үзээрэй. 

Үл тоож сурч байна. Өөрийн чинь эргэн тойронд уулзахад, ярихад, хамт юм хийхэд нээх ядаргаатай өөрийн эрхгүй бухимдуулаад байдаг хүн байдаг бол юу ч хэлж яаж ч байсан өөртөө хамаагүй гэж бодоод үл тоож байхыг бодоорой. Бас бүх хүнд сайн муу аль аль тал нь байгаа тул бүх хүнийг сайн гэж бодоод л сайн зүйлийг нь олж харах гэж хичээгээд үзээрэй. Олдохгүй бол орхи, үл тоо. Өөрт их амар юм. Амьдрал хавьгүй аз жаргалтай болно. 

Үс сайхан бол зүс сайхан. Олон жил нэг хэвийн байсан үсний засалт, хэвээ зориг гарган өөрчилсөн. Зохиж байгаа болтой. Энд эсрэг хүйсний хүндээ, ялангуяа хувийн харилцаагүй бол compliment хэлж болдоггүй. Шууд АББД гэж үзнэ. Тиймээс олон олон эрчүүдийн харцнаас шинэ үсний засалт маань зохиж байгаагаа мэдэрсэн, манай дарга бараг цочсон шд хихи лавлаж хараад. Цөөн тооны хэдэн эмэгтэйчүүд бол асуудалгүй сэтгэгдлээ хэлсэн. Бүгд л зохиж байна, хөөрхөн гэж хэлсэн. Гадаад хүмүүс бол эр эмгүй compliment хэлсээн. Миний үс маш зөөлхөн, ширхэг бүр нь маш нарийхан, тиймдээ ч энэ борооны улиралд агаар чийгтэй үед үс маань чийг аваад сайхан арзайна шүү дээ. Бага охин араатны хаан арслан шиг ээж минь гэж хэлсэн хэхэ. Тэгээд л шийдээд үр дүн нь давгүй ээ. Гэхдээ оюутан байхдаа яг ийм засалттай үстэй байсан болохоор зохино гэдгээ мэдэж л байсан л даа. 

Ингээд ухаад байвал бас ч хоосонгүй ээ. 

1 comment:

  1. Би бас авах гээд дуншаад л байгаа, Яг одоохондоо хэрэгцээтэй юу гэж өөрөөөсөө нэг асуучихаад л гүйгээд байна. Хэ хэ.

    БИ бас үсээ шаал өөр маягаар засуулж үзмээр санагдаад л байгаа. хэхэ.

    ReplyDelete