Pages

Monday, July 26, 2021

Алийг нь дэмжих юм бэ?

Том зургаар харахад нэг жилээр хойшлуулан барин хийж буй зуны олимп жинхэнэ тохирсон улс орондоо болж байна уу даа гэж бодож байна. Нээрээ л энэ үед Японоос өөр улс зохион байгуулж чадна гэж үү? Мэдээж зохион байгуулалттай холбоотой элдэв асуудал мундахгүй их байгаа, тэр байтугай олимпийн эсрэг хөдөлгөөн хүртэл бий болоод нээлтийн өдөр стадионы гадна эсэргүүцлээ илэрхийлсэн. 

Нээлт цомхон бөгөөд хүсвэл их олон мессеж хүлээж авахаар болсон гэж хувьдаа бодоод байгаа. Шууд утга хэзээ ч илэрхийлдэггүй, хэдэн янзаар ойлгож хүлээж авахаар нээлттэй үлдээдэг япон зан бас байна лээ хэхэ. Маш их таалагдсан зүйлс бол нээлтийн үеийн 1824 дроноор харуулсан Токиогийн олимпийн эмблем болон дэлхийн бөмбөрцөг, эмч сувилагч нарыг олимпийн бамбар асаахад оролцуулсан (энэ хүмүүсгүйгээр энэ үеийг давна гэж үү), за тэгээд мэдээж хөдөлгөөнт пиктограм (үнэн хөгжилтэй бас хөөрхөн байсан). 

Энэ удаагийн олимп ямар үед болж байгаа билээ, ямар хүмүүс стадионд орж нээлт үзэх эрхтэй байгаа билээ. Гэтэл манай улсын далбаа :(                                                                                                                

Бага охин гарчиг болгосон асуултыг асуусан хэхэ. Монгол эсвэл Япон өөр улстай өрсөлдөж байвал аль алийг нь дэмжинэ. Хоорондоо бол мэдээж Монгол гэсэн. Гэхдээ би өчигдөр хоорондоо өрсөлдөх үед нь ёстой уучлаарай Абе Хифүмиг дэмжчихсэн (угаасаа дэмждэг юмаа ах дүү 2-ыг). 

Байгаа зүйлийг байгаагаар нь хүлээж авч, ойлгож, тэр цаг үедээ амьдралын сайхныг мэдэрч, түр ч болтугай асуудлаа мартаж жаргаж сурч байна. Хэд хоног оройд хариад олимпийн мэдээ үзэж жаргах минь хэхэ.

No comments:

Post a Comment