Pages

Wednesday, October 25, 2023

Үзэн ядалт

 Заримдаа өөрийгөө 7 уулын цаагуур далд ороосой гэж боддог. 

Би уг нь намрын улиралд ухаангүй хайртай шд. Гэтэл энэ жил энэ сайхан улирлын үеэрээ санаагаар уначих гээд байна. 

Гадаадад ажиллаж амьдардаг хүмүүс эх орондоо ажиллаж амьдрахаас дор хаяж 4 дахин их хичээх шаардлагтай байдгийг мэддэг байх. Эхэндээ ч яахав хэл ус нь хангалттай биш, зарим нэг уламжлалыг мэдэхгүй болохоор суралцангаа байдгаараа хичээдэг. Яваандаа бүхнийг бага сага гадарлаад, худлаа хэлж байгаа ч юм биш нэг биш нэлээд олон япон хүмүүсээс ажлын чадвар, гүйцэтгэл, санаачлага, хүн хоорондын харилцаа, ёс зүй гэх мэт наад захын шаардлагын зүйл болон хамгийн гол нь мэргэжлийн түвшингээрээ илүү болсон. Тиймдээ ч дарга солигдсон ч үлдээд байдаг юм. Бас одоо болтол хүлээн зөвшөөрөгдсөн ч туршигдсан хэвээрээ байдаг. Намайг мэддэг, хамт ажиллаж үзсэн хүмүүс бүрэн дүүрэн итгэдэг. Хамт ажиллах хүмүүс өөрчлөгдөх тоолонд энэ монгол хүн шүү дээ гээд итгэж ядсан, ажил даатгаж ядсан, үр дүнд эргэлзсэн байдал байнга давтагддаг. Би ч аргагүй дээ гэж бодоод л тэр эргэлзээ тээнэгэлзээг нь хурдан гаргахын тулд бүх л зүйлийг ил тод хийж, дэлгэрэнгүй тайлбарладаг. Хэсэг хугацааны дараа өөрсдөө гүйлдээд эхэлдэг юм.

Гэхдээ одоо би залхаж байна. Анхнаасаа япон хүндээ итгэж ажилладаг шигээ итгээд ажиллачихгүй,  энэ эргэлзээний үе шатаа дамжсаар байгаад. Энэ нэг хачин үе шатыг нь алгасчихвал ажил маш хурдан явах гээд байна шд. Энэ нөхөр миний хийсэнд итгэхгүй эргэлзээд байна даа, надад найдаж чадахгүй, надад даатгаж чадахгүй байна даа гэдгийг ч андахаа байсан. Яг ингээд нөгөө тал эргэлзсэн байдал гаргаад эхлэхээр би өөрийгөө үзэн яддаг. Миний л буруу юм шиг санагдаад, эргэлзээ төрүүлэхгүйгээр ажиллачихаж чадахгүй байгаадаа уур хүрээд болоогүй байна даа чи гээд өөрийгөө л буруутгах юм. Тэгээд л санаа сэтгэл гэж муудсан хогоор дүүрсэн хогийн сав мэт. 

1 comment:

  1. Hi, adilhan gadaadad ajillaj amidardag hun bna aa. Yer n bol, neg iim handlaga ali ch ulsiin humuusd ajiglagddag. Gadaad hun baij, yumiig uuruus n iluu chadaad bgaa hund durgui, il tod support uzuulehgui, amjilt gargasan ch chimeegui unguruuh handlagatai bdag. Harin bas neg anzaarsan zuil n, huviin character aa iluu ambitious, huchtei turhtei bolgood, communication iig sain hiigeed baih yum bol, yaltachgui huleen zuvshuurdug. Arai uuruur helvel, bi chamtai ijil tuvshnii ajiltan bish ee, havi iluu capable hum, havigui tom yumand zorison hun shuu gej oilguulah geh yum uu. Nuguu, daruu bai gedgees joohon zurchildunu, gehdee Yahav dee, tiimee.

    ReplyDelete