Pages

Wednesday, October 18, 2023

2 улирал

 Хавар, намар гэдэг хамгийн дуртай 2 улирал маань жил ирэх тусам богиносоод байх юмаа. Богино ханцуйтай цамцнаас гэнэт цув руу шилжээд, дунд нь байдаг нимгэн урт ханцуйтай цамцны хэсэг нь хааччихваа. 
Гэрт бас айркон-с шууд цонх хаагдаад, уг нь айркон ашиглах хэрэггүй болохоор дунд нь цонхоо онгойлгоод хааяа нэг сэнс асаадаг байхгүй юу, тэгээд хүйтрэхээр цонхоо хаадаг юм. Зундаа хэт халуун, өвөлдөө муухай чийгтэй хүйтэн тул гарч ороход тухгүй болчихно гээд богинохон ч гэсэн энэ хэсэг хугацааг ашиглаад амралтын өдрүүдээр аль болох гарч ороод байгаа. 

Өчигдөр өдөр япон найздаа загнуулсан. Аймаар чухал царай гаргаад, хөмсгөө зангидаж байгаад: завтай байгаа юм уу хаашаа юм хэрэгт хэрэггүй юм ургуулж бодоод, дуугай хийх ёстой юмаа хийгээч, юундаа ингээд дундуур нь ганхаж найгаад байдгийн гээд хэхэ. Надад хэрэгтэй л байсан үгнүүд. Тэгсэн өнөөдөр өчигдөр хэтрүүлчихжээ, уучлаарай гэнээ, хөөлхөн шд. Би угаасаа тоогоогүй, нээрээ тийм дээ гэж бодож байсан болохоор үнэн юмыг зөв цагийг нь олж хэлчихээд юундаа уучлалт гуйгаад байдгийн гээд эргүүлээд загначихсан хаха. 
Өчигдөр орой ажил тарахын алдад коохайтайгаа уулзсан. 2 талд завгүй пижигнүүлээд, хальт уулзаад 2 биеэнээ жаал хөөргөж магтах шив дээ. Жилийн өмнөхөөс хэн хэнийх нь нөхцөл байдал өөрчлөгдсөн байгаа нь үнэнээс хойш, хааяа нэг уулзахаараа нэгэндээ урам хайрлаж байхад яахав дээ тиймээ. 2-лаа ядарчихсан, нөгөөх маань ханиад аваад гуншчихсан, миний хамар дотор хомхой гарчихсан. Хичээсний хэрээр урагшилдаг нь үнэнээс хойш үргэлжлүүлээд үзэж тарнаа 2-лаа гээд л саллаа. 
Гэртээ хариад 10 жилийнхээ найзтайгаа видеоколл хийв. Найзаасаа илүү эхнэртэй нь холбогддог болохоор ярихаар тохирсон байсын. 4-лээ жаал яриад, яг л 10 жилд байдаг байсан шигээ, баахан инээлдсээр байгаад нэг мэдэхэд шөнө 1 цаг болсон байв. Хүүхдүүдийнхээ паянг яриад баахан л инээлдэв. Хүүхэд гэж нээрээ хөөрхөн шүү. Найз манай том охиныг өөрийнхөө охин гэдэг байсын.  Аавтай нь булаацалдах нь халаг, манай нөхөр гэхдээ тоодоггүй байж билээ. Тэгээд эхнэр нь анх танилцаж байхдаа нээрээ л тийм юм байхдаа гэж боддог байсан гэсэн шд. Бид 2 бас охиноороо танай жинхэнэ аав гэж тоглодог байж билээ. Найз өөрийнхөө хөгширч байгаагаа гайхаад, намайг насандаа байгаач, үрчлээ явуулья гэсэн. 
Нэг өдрийн дотор 3 өөр орчинд 3 өөр хүмүүстэй уулзаад, холбогдоод сайхан байлаа. 

No comments:

Post a Comment