Pages

Thursday, September 28, 2023

Өөрөө гайхаад

Бүх хүн л өдөрт хар мянга есөн зуун ерөн есөн удаа янз бүрийн л юм бодож байдаг даа. Санаандгүй ч юм уу, угаасаа лаг мэдэрдэг антеннтай болчихсон ч юм уу 2 үйл явдал болсон. 

Эхнийх нь ажлын нэг өглөө. Ажилдаа ирэх замдаа дуу сонсонгоо зөрж өнгөрөх хүмүүс, намайг гүйцэж түрүүлээд урд гараад алхаж яваа хүмүүсийг ажиглаад л явж байв. Ажил руу дөхсөн чинь нэлээд зайтай манай босс эсрэг зүгээс ирж яваа харагдлаа. Надаас арай түрүүлж байшин руу орохоор явж байсан түүнийг би холоос харангаа өөрийн мэдэлгүй үнэлгээ өгчихсөн явж байв. Өндөр, туранхай, цүнх үүрсэн тал руугаа хазайчихсан, өндөр болохоор стандарт хувцаснууд таарахгүй өмд, ханцуй нь богино харагдаад ажил гэж гүйсээр өөрийгөө ч тоохгүй хаяж дээ, одоо дарга болсон хүн жоохон эвтэйхэн харагдах талаа бас бодох хэрэгтэй болж дээ гэх мэт гаднаас нь хараад толгой дотроо дураараа авч хаясан хэхэ. Босс бас намайг ирж байгааг харсан, гэхдээ толгой дохиж мэндлэхэд хэт хол болохоор хэн хэнийгээ хараад цувраад явсан, би араас нь алхаж байхдаа ингээд наян юм бодсон байх нь. Гэнэт, өөр хүмүүсийн нүдээр өөрийгөө нэг сайхан шинжих юмсан. Тэгээд засч залруулмаар өөрөө анзаардаггүй юм байвал олж хараад сайжруулах юмсан гэж бодогдоод болдоггүй. Хүмүүс миний тухай юу гэж боддог нь би өөрийгөө юу гэж боддогоос хэр зөрөх бол гэдгийг мэдэж авмаар санагдаад хэсэг л бараг яавал тэгж чадах бол ухааны юм бодож суусан. За тэгээд хэд хоног ажил гээд мартсан. Өнөөдөр өдрийн хоолны цагаар хэдэн мэдээний сайт руугаа орж мэдээ харангаа хоолоо идэв. Эхлээд айкон.мн, дараа нь жапантүдэй.ком, тэгээд анрийд.түдэй гэх дарааллаар орж уншдаг юм. Гэтэл,

https://unread.today/c/ads-to-remember 

үүнийг олж уншаад, 5 дугаарт бичигдсэн нь миний тэр өглөөний бодлыг уншсан мэт л надад хариулт өгсөн хэхэ. Тэгээд яасан гэж үү, өөртөө сэтгэл ханачихсаан хэхэ. 

Дараагийх нь, хэдэн өдрийн өмнөх үйл явдал. Босс нэг залуу ажилтанг дэмжих санаатай, гол нь одоогоор тэр нөхрөөс өөр дэмжчих олигтой хүн байхгүй, хамгийн гайгүй нь. Нөгөөх нь мундаг ч гэлээ нэг тийм залуу хүний сэргэлэн зан, хурд байхгүй ээ. Хий гэсэн юмыг асуудалгүй хийх ч санаачлага үгүй. Ингэхэд, би их том болсон байгаа юм шүү нээрээ ингэж хүнийг үнэлж дүгнэж чаддаг болчих гэж хэхэ. За тэгээд Пиглет минь наад нөхрийг чинь өөд татах хэрэгтэй байна чи нэмэр болооч гэв. Асуудалгүй дэмжиж зулгаахаа илэрхийлсэн. Нөгөө залууд нэг боломж гарч ирэв. Яасан гэхээр босс бид 3 нэг газар луу ажлын нэг өдрийн үдээс хойш хамт явах болов. Дуусаад буцаж ирэх цаг нь нэг тийм завсрын цаг байв. Тэндээсээ харих гэхээр эрт, буцаад ажил дээрээ ирэх гэхээр нээх удалгүй тарж харих цаг болчихоор. Ядаж байхад тэр залуугийн гэр нь бид 3-н очих газартай тун ойрхон. Би тэгээд тэр залуугаас тандав, эргэж ирэх үү гэтэл эргэлзэлгүйгээр гэрийнхээ хаяанд ирчихээд юу гэж буцах вэ дээ шууд харина даа гэв. Энэ хариултыг сонсоод л ятгах гэснээ шууд больсон. Босс буцаад ажил руугаа явах тул хамт буцсан нь дээргүй юу, жинхэнээсээ үргэлжлүүлээд ажиллана уу, жоохон байж байгаад буцна уу хамаагүй гол нь боссын хүссэн хандлагыг нь л гаргачих гэж хэлэх гэж байснаа амаа хамхив. Бусад хүн яахыг мэдэхгүй ч хэрвээ би тэр залуугийн оронд байсан бол хэн нэгнээр хэлүүлэлтгүй боссын итгэлийг хүлээж авахын тулд хамт ажил руугаа буцах байв. За энэ залуу ингээд нэг том боломжийг алдах нь, аргагүй л залуу байна даа, би зааж өгсөн ч дандаа хажууд нь байхгүйгээс хойш энэ удаад амжилттай боссд таалагдлаа ч дараагийн удаад угаасаа л бүдрэх юм байна гэж мэдээд юм хэлэлгүй орхив. За төлөвлөсөн өдөр ч ирлээ, 3-лаа (хөтлөлцөөд) явлаа даа. Манай гэр ажлын ойрхон тул буцаж ирэх нь ойлгомжтой. Босс хэзээ ч ийм эрт харихгүй тул буцаж ирнэ. Тэр залуу л санаагаа өөрчилсөн байгаасай, уур амьсгалыг мэдэрсэн байгаасай гэж хүссэн ч тэндэх ажил дуусаад за би ингээд харьлаа гээд бид 2-г орхиод өөр зүг рүү явсан. Босс нүүрэн дээр нь юм хэлээгүй ээ, гэхдээ олон жил хамт ажилласан хүний хувьд ойлгож ядах зүйлгүй, бүх сэтгэгдэл нь цагаа харан гайхаж буй байдал зэргээс нь ойлгомжтой. Ингээд харьчихдаг юм байна гэж шивнэх сонсогдов. Би яахав саяны зорьж ирсэн ажлын талаараа ярьж анхаарлыг нь сарниулах гэж хичээсэн. Хамтдаа буцах замдаа Пиглет энэний өмнө энэ нөхрийг дэмжээрэй гэж хэлж байсныг мартаарай гэв. Ийм зүйл болно гэдгийг мэдсээр байж залуу хүнд анхааруулаад хэлээд ойлгуулчихгүй би ч муу хүн юм даа гэж нэг өөрийгөө буруутгаснаа, хүн өөрөө хичээхгүй байхад би илүү гээд өөрийгөө уучилчихсан. 

гэх мэт ойрд их зөн совинтой байгаа, бас бус биелсэн зүүд, бодол гээд хувийн юмнууд зөндөө тохиолдсоон.  Удахгүй Пиглет нэрээр мэргэлж магадгүй шүү хэхэ. 

No comments:

Post a Comment