Pages

Friday, June 30, 2023

Халуун

 Зун. Халуун. Тухгүй. Хөлс. 

Нэг мэдсэн энэ жилийн тал нь алга болсон байна. 7 сард зуны амралтаа авна. Ойрын хэдэн жил хүн шиг амраагүй. Энэ жил очиж үзээгүй газраа очиж үзэж, 2 охиноо ч гэсэн амраая даа. 3 өдөр 2 шөнө төлөвлөж байгаа. Огт явахгүй байдгаа бодвол ахицтай хэхэ. 

Цагаа тулахаар хүн нээрээ хүсвэл бага хугацаанд маш ихийг хийж амжуулнаа тээ. Өнгөрсөн 6 сард санаанд оромгүй их зүйл хийж бүтээж амжуулсан. Хэрүүл тэмцэл хүртэл хийлээ шүү дээ хэхэ. 

Багатайгаа хамт унтдаг хэвээрээ. 9 өнгөрүүлээд унтуулчихаад шөнө 1 гээд өөрөө унтахаар орондоо орноо. Халаад эхэлсэн чинь манай бага: Ээж та орондоо орж ирэхдээ хүйтэн болж байж орж ир, хэтэрхий халуун болохоор таныг орж ирэхээр би халууцаад сэрээд байна гэсэн шд хэхэ. Хүйтэн болж байж орж ирнэ гэдэг нь одоо юу ч гэсэн үг юм хэхэ. Угаасаа манай гэрийхэн намайг халуун гэдгийн, өвөл дулаацах гээд булаацалдаад, зундаа тэврүүлэхгүй гээд зугатаадаг улс. Би нь халуухан, халуухан хэхэ. 

Найз нөгөө хуралдаа явсан. Бид 2-ын дараагийн бас нэг төлөвлөгөө бүтээгүй. Угаасаа хамт явж чадахгүйгээс хойш нөхрийг хуралд оролцож байхад би онлайн оролцоод чихэвчээр ямар асуулт ирсэнийг нь орчуулаад мань хүн хариулахаар тохирсон боловч заалнаас асуусан асуулт нь яг надад сонсогдооч. Миний яриа хүртэл асуулт асууж байгаа хүнтэй нь сүлжээнээс болоод давхцаад хэхэ, найз сүүлдээ чихэвчээ аваад шидчихсэн гэсэн хихи. 

Өнөөдөр уг нь ажлаа дуусгачихсан эрт харимаар байдаг. Гэтэл 7 хоногт 2 удаа ирдэг, тэр үедээ  манай өрөөнд суудаг хүнийг явахыг нь хүлээх хэрэгтэй болчихоод блогоо бичиж байна. Үндсэн ажилтан бус хүнийг ганцааранг нь орхиж явж болохгүй тул явтал нь ингээд сууж байхаас яалтай. Энэ нөхөр бас намайг явахыг хүлээгээд байгаа юм уу огт хөдөлж өгдөггүй ээ. Ингэж оройтдоггүй юмсан. 

Нээрээ итгэмжлэх явуулахад их амар болсон байна лээ. Элчингийн сайт дээр итгэмжлэх явуулахдаа бэлдэх гээд бланкийг нь хэвлэх гээд орсон чинь онлайн болчихсон. Яахав эцсийн эцэст элчин рүү шуудандах эсвэл биеэр очиж баталгаажуулах ажилтай ч гэлээ гараар бичихгүй, бас монголд хүлээж авах хүн нь заавал гадаад яаман дээр очихгүй нотариат газраас шууд авч болдог болсон байсан. Бага ч гэсэн ахиж байгаад баяртай байнаа. 


No comments:

Post a Comment