Pages

Friday, November 4, 2022

Silent бас Өчигдөр

 уулзья. 

Гүн Аюурзана. Дахиад 2 номыг нь олж авсан. Гарчиг дээрхи нэртэй зохиолыг нь уншаад дуусгасан. Бага багаар, өдөрт бараг 10хан хуудсаар шимж уншсаар дуусгалаа. Нэг дор бариад суувал ч сууна л даа. Гэхдээ завгүй тул хорхойгоо дарах байдлаар уншсан юм. Их юм бодуулсан, үйл явдал нь ч  сонирхолтой байсан. 

Харин Silent гэдэг нь 7 хоногийн Пүрэв гараг бүрийн орой 10 цагаас нэг суваг дээр (Фүжи ТВ) гарч эхэлсэн цуврал. Нөхөр бид 2 аягүй сонирхож үзэж байгаа. Талдаа ч ороогүй байгаа болохоор дуусахаар нь сэтгэгдэл болон товч агуулгыг нь бичнээ. 

Миний эргэн тойрон бөөн асуудал. Асуудал гэхдээ надаас хол байгаа ч гэсэн яагаад ч юм бүх асуудлын нарийн ширийнийг нь надад мэдэгдээд, надтай зөвлөлдөөд байх юм. Би орооцолдмооргүй байдаг. Гэхдээ яг асуудалд орооцолдсон гол дүрийн хүмүүсийг гаднаас нь хараад маш их сургамж авч байна. Тэд юмыг аль аль талаас нь харж чадахаа байж байна, зөвхөн өөрийгөө хамгаалах гэдэг рефлекс нь түлхүү ажиллаж байна, тэрнээсээ болоод буруу ярьж буруу ойлгуулж асуудлыг улам хүндрүүлж байна, тайван бус хэт эмзэг мэдрэг бас яавал ч яачихаар болцгоож байна. Би бас 3-4 жилийн өмнө иймэрхүү байсан байх даа гэж бодоод, юмны учрыг олж харах нүд тагларчихдаг юм байна даа гэж бодсон. Дахиж асуудалд орвол гүнзгий амьсгаа авч байгаад гаднаас нь харж аажуу уужуу алхам хийж, сайхан тайвширч байж л амнаасаа үг унагамаар юм байна. Дээрээс нь асуудлыг шийддэг хүмүүсийн хэн нь ямар алхам хийж байгааг хөндлөнгөөс харж байгаа болохоор боссууддаа үнэлгээ өгч байна хэхэ. Мэдрэмж минь намайг хуурч байгаагүй л юм байна. Яагаад гэдгийг мэдэхгүй ч хамаг юмаа тоочих хэрэггүй юм шиг санагддаг, нэг л бүрэн итгэж болохгүй юм шиг босс байдгийн тэр бол олигтой арга хэмжээ авч чадаагүй асуудлыг улам томруулж хүндрүүлээд аль аль талыг хэцүү байдалд оруулчихсан. Гэх мэт хөндлөнгийн хүмүүсийн асуудлыг ажиглангаа дүгнэлт хийгээд, зүгээр ч нэг хажууд минь болоод өнгөрч байгаа юм биш, надад бас нэгийг хэлж нөгөөг ойлгуулах гэсэн үйл явдал бус уу гэж бодсоор. Энэ бодол үүсэхэд мэдээж Аюурзана нөлөөлөлгүй яахав хэхэ. 

Хүсвэл хагас жилийн дараа нэг зүйлийг тайлагнанаа. Өчигдөр уулзья дээр гардаг шиг л юм болоод байх шиг. Үнэн бол хагас жилийн дараа дүгнэж болох байх гэж бодоод л. 

No comments:

Post a Comment