Pages

Monday, November 28, 2022

Хөнгөхөн

Германы шигшээ багийг Японы шигшээ ялж нөхөр бид 2 гэртээ орилолдоод охиддоо うるさい гэж загнуулав хэхэ. Өчигдөр харамсалтай нь орилох зүйл болсонгүй. 

Бага охины урлагийн үзлэг болов, ээж ажилтай үзэхээр очиж чадахгүйг сонсоод байдгаараа урвайв. Аав очихыг мэдээд инээд алдав. Өөрийг нь тоохгүй орхичих вий гэж л айдаг байх даа. 

11 сарын 22. いい夫婦の日 буюу эвтэй эхнэр нөхрийн өдөр (би дураараа орчуулсан шүү) бага охиноос захидал авав. Утга нь: Үргэлж сонирхолтой зүйл зааж сургаж өгдөг ээж минь, байнга инээлгэж зугаацуулдаг аав минь, та 2 сүпер хосууд шүү. Эгч бид 2 нэмэгдээд маш гоё гэр бүл шүү гэсэн байв. 

Сантагаас гуйх зүйлээ олчихсон гэсээр тайлан тавив. Аав тэнд үрчийгээд л, хичээл номоо сайн хийхгүй бол ч Санта чамд юм өгөхгүй л байх шүү гэв. Ээж, эгч 2 дуугай л байв (2-лаа бас бэлэг авдаг болохоор олон юм яриад яахав гээд л хэхэ). 

Том охин төгсөх дөхөөд монголоор бол монтажаа (зургийн цомог) бэлдээд, багын зураг хэрэгтэй гээд хуучны зургуудаа ухав. Дүү шигээ бас л нэг надтай зууралдсан хүн байж. Гэтэл одоо зугтах нь халаг. Дүү нь бас удахгүй зугатах байх даа гэж бодоод хальт гунив. 

Бага охин сэрүүлгээрээ босохгүй, унтраачихаад эргэж унтаад байдгийн. Би очиж сэрээдэг. Тэгсэн албаар ээжээр сэрээлгэх гэж тэгдэг гэнээ. Даанч ээж эзгүй үед зүв зүгээр босоод байдаг юм. Ээж байгаа цагт эрхэлж л байг дээ тээ. 



 

2 comments:

  1. Хөөрхөн юм бэ? Зугтана шүү. Манай о.зулзага таг шиг байдаг шүү. Хүүе хаая гэж ганц үг бичүүлнэ одоо ч. Хариулт нь шалгалттай завгүй байлаа. ха ха.
    Хүүхдүүд жаахандаа зууралдана, томроод зугтана. ккк

    ReplyDelete
    Replies
    1. Бага маань ч хачин хөөрхөн дээрээ байнаа. Том л бага багаар холдоод л, гэхдээ бид нар бас л тэгсэн байх даа.

      Delete