Pages

Wednesday, November 16, 2022

Том болмооргүй байна

 Мэдсээр байж мэдээгүй царайлах, царайлах нь ч яахав дүүрсэн хэрэг гол нь мэдсээр байж үйлдэл хийх шиг хэцүү юм алгаа, дотроос нэг юм намайг урж тасдаад би буцаад хүүхэд болмоор байна. 

Том болох чинь ийм муухай байдаг юм уу? Та нар надад хэлэхгүй яасан юм бэ? Надаас болж тэнд нэг хүн хэцүү байдалд орохыг мэдмээргүй, хармааргүй, зүгээр би өөрөө оронд нь алга болоод өгчихмөөр. Би, би биш болчих гээд, би-гээрээ үлдэх гэхээр өөрөө хохирох гээд, бас би биш болж хүн хохироомооргүй байна. Зүгээр л дулаахан өдөр гадаа элсэн дээр тогломоор санагдтал энэ асуудал намайг шаналгаж байнаа. 

Би нь гэнэн хонгор байхдаа энэ улсад ирсэн. Яг үнэндээ эх орондоо ажиллаж амьдрах гэхээр арын хаалга, авилга, хууль дүрэм журам баримтлахгүй байдал, танилгүй бол ажил бүтэхгүй байдал, хичнээн мундаг байсан ч тэрийгээ таньж мэдрүүлж хүлээн зөвшөөрүүлэхэд энэ нас минь хүрэлцэхгүй санагдаад наашаа жинхэнэ хүч чадлаа үзэхээр ирсэн юм шүү дээ. Хүч чадлаа, бас өөрийгөө таньж мэдсээн мэдсэн. Энэ улсын ачаар өдий зэрэгтэй байгаадаа үргэлж талархаж байдаг. Маш ихийг сурсан, мэдсэн, үргэлжлүүлээд хичээж байгаа. 

Гэтэл хүн л амьдардаг, хүнээс л тогтсон нийгэм болохоор бас асуудал байх юмаа. Жишээ нь чи хичнээн мундаг байгаад, тэр зарлагдсан ажилд 100% тохирсон байсан ч танил хэн нэгнээр хэлүүлэхгүй бол шинээр ажилд орох боломж жоохон хэцүү (гадаад бол бүр хэцүү). Ялангуяа салбар дотроо нэг газраас нөгөө рүү албан тушаал ахих гэж байгаа бол шүү, түүнээс сургууль төгсөөд шинээр ажилд ороход бол жинхэнэ шударгаар өрсөлдөнө шүү дээ. Би 2 жилийн өмнө мэдэрсэн, даргадаа үнэнээ хэлээд recommendation letter авах гээд ортол надаас тэнд танил байгаа юм уу гэж асуусан. Байхгүй бор зүрхээрээ зүтгэж байгаагаа хэлчихээд жоохон гайхсан л даа. Мэдээж сүүлийн үе шат хүртлээ яваад хамгийн сүүлд хусагдсан. Тэгэхэд л хэн нэгэн танилаар хэлүүлсэн бол сонгогдох байсан гэдгээ ойлгосон. Эд бас болоод өнгөрсний дараа угаасаа тэгдэг юм гэж хэлдэг, хэзээ ч болохоос өмнө наадах чинь ч бүтэхгүй байх даа гэж хэлдэггүй хэхэ. 

Гэх мэт хүний нийгмийн бохир нь ил тод бас өчүүхэн бага байх гэж бодож байтал бас л хэцүүг мэдрээд шоконд орчихоод, яаж эвтэйхэн хүн гомдоохгүй, өөрөө хохирохгүй асуудлыг шийдээд ард нь гарч чадах бол доо л гэж бодсоор, энэ янзаараа ч цал буурал боллоо удахгүй. 

2 comments:

  1. Цагийн юм цагтаа гэдэг чиний блогийн нэр л санагдлаа. Өөрөө аяндаа шийдэгдэх хүртэл нь түр мартахыг оролдвол яадаг юм бол доо. Буковский ахын "Битгий хичээ"-г санаад :) Soulmate

    ReplyDelete
    Replies
    1. Харин цаг цагт нь хамгийн зөв гэсэн шийдээ гаргаад л явж байхаар шийдсэн. Болоогүй юмны өмнөөс шаналж байдаг ёстой илүү тээ хэхэ

      Delete