Pages

Monday, January 25, 2021

Амьдарсаар

 Манай гэр бүлийн амралтын нэг өдөр (гэрээс гарахгүй өдөр шүү) өглөө аажуухан сэрэхээс эхлэнэ. Хоёр охин нэг кино үзэх гээд түрүүлээд босчихдог, унтамхай ээж үлдэнээ. Аавыг уруу татна шд хэхэ. Аажуухан (9:30) босоод өглөөний цай бэлдэнэ. Тост, өндөг, бяслаг, хиам эсвэл бекон. Ажлын өдрийн өглөөний цайгаа дараа нэг бичлэгтээ бас танилцуулнаа. Өглөөний цай ууж байхад угаалгын машин давхар ажиллаж л байна.
Цайгаа дуусгаад угаасан зүйлээ гаргаад эргээд кофены цаг хэхэ. Кофе уунгаа жижиг амттан иднээ. Охид кофе уух биш амттан идэлцэнэ. Тэгээд том охин хичээл, ээж ажил, бага охин чөлөөт цаг (өчигдөр гэрт байгаа бүх пазл эвлүүлээд үзэсгэлэн гаргасан), аав хүнсэндээ дэлгүүр гарна. Ингээд өдрийн хоол бараг 2 цаг болж байхад бэлэн болно. Амралтын өдөр хоолны цаг хойшлогдоод байдаг нь жаахан тиймхэн. Үдээс хойш том охин зургаа зурна, бага охин хичээл хийнэ (30 мин орчим хийгээд эгчийгээ гуйсаар хамтдаа тоглож харагддаг юм). Ээж ажлаа хийнэ, эсвэл заримдаа хэтэрхий их ачаалалтай 7 хоног байсан бол өдрийн унтлага хийнэ хэхэ. Аав заримдаа эргээд дэлгүүр, заримдаа гэр зуураа дуртай зүйлээ хийнэ. Үдээс хойш 5 гээд дахиад кофены цаг. Ээж ажилдаа төвлөрөөд заримдаа цагаа мартана, бага охин сануулна хэхэ. Тэгээд оройн хоолоо бэлдэнэ дээ, харин амралтын өдрийн оройн хоол гайгүй эрт хийгдэнэ. Хоол идээд хамтдаа 4-лээ нэг тоглоом тоглоноо. 2 ижил амьтантай карт олох, харааны ой тогтоолтонд их хэрэгтэй. Одоогоор том охин байнга хожиж байгаа, нөгөө 3 уралдаад л байр эзлэнэ дээ. Угаасан юмаа янзлана. Тэгээд багыгаа усанд оруулаад 9 гэхэд унтуулна, ээлжлээд томчууд ариун цэврээ сахиад сүүлд аав ээж 2 халуун юм ууна. Ихэвчлэн жимстэй, эсвэл тайвшруулах ургамлын цай ууна. Тэгээд жаал тааваараа тв хараад шөнө 1 гээд унтана. 
Өчигдөр хань ижлээс асуулаа. Хэд хүртэл амьд явмаар байна гэж хэхэ. Чадвал 100 хүрчихмээр байна гэнэ. Хүнд өвчин тусчихгүй, аваар осолд орж гэнэтийн зүйл болохгүй бол би ч бас 100 хүрчихмээр л байна. За ханьсая даа гээд ургуулаад ярьж байгаад чи бид 2 100 хүрэх үед 2 охин бас эмээ болчихно байна, нэг нь 70 нөгөөх нь 60 гараад гээд дандаа энэ чигээрээ байх юм шиг баахан нэг нэгийгээ шооллоо шд. 

No comments:

Post a Comment