Pages

Tuesday, January 5, 2021

Шинэ

За ингээд шинэ он гарчихлаа, шинэ ондоо том зорилго тавьчихсан байгаа. Толгойгоо л цэнэглэх ажлуудын нэг болохоор шинэ оны эхний өдрөөс нэг хуудас ч гэсэн ахиулаад эхэлсэн. Зорилгодоо хүрэхийн тулд тууштай бас өөрийгөө залхаахгүйгээр бага багаар хийх санаатай байна. 
Оны сүүл, эхлэл гээд нийтдээ 6 хоног амарсан. Таг гэртээ хэхэ. Өөрийнхөө хийсэн хоолноос, ялангуяа амтнаас нь сүүлдээ залхлаа шд. Том охин хийх юм ихтэй, өөрийнхөө хүсэлтээр цагийн ажил хийгээд эхэлсэн болохоор завгүй ч гэлээ зугаатай байх шиг байна лээ. Бага харин хийх байхаа олж ядаад, одоо юу хийх үү, дараа нь яах уу гэсэн л хүн байлаа. Уг нь уламжлал ёсоор нэг өдөр их цэвэрлэгээ, нэг өдөр гадуур гарч хоол эргүүлэх байсан. Гэрээ бол цэвэрлэсээн, гарч орохоо л хорих шив дээ. 
Яг үнэндээ сайхан амралтыг маань нэг хүн балласан гэж байгаа. 31-ний оройноос эхлээд л зууралдсан, өөрийн эрхгүй хямарсан. Нөгөө гайхал, нэг л хүний тухай яригдаад байгаа шүү. Бараг шахуу жил харьцахгүй сайхан байсан юмсан. Надгүйгээр ажлаа хийж чадахгүй байна, туслаач гээд. Татгалзаж болохгүй, гэхдээ зууралдаж бас болохгүй байдаг. Ямар хүн гэдгийг мэдсээр байж эхнээс нь 7 хэмжиж нэг огтолж чадахгүй бол тэгээд жинхэнэ хохь нь болох болохоор ур ухаанаа уралдуулан яахаа шийдэх гэж хэд хоног бодол болох шив дээ. Дарга даамлыг оролцуулан өөрийнхөө хүссэнээр шийд гаргуулсан ч гэлээ том бага гэлтгүй асуудал үүсэх нь ойлгомжтой, үл ойлголцол аль хэдийн үүсээд эхэлчихсэн. Сэтгэл санаагаа бэлдээд даваад гарах нэг том сорилт үлдэж байна даа. 
Өвчлөл ихтэй, нэг өдөрт хамгийн дээд талдаа 1300 хүрсэн шүү дээ. Онц байдал тогтоох шинжтэй, гэхдээ өмнөх шиг хатуу байдлаар биш, их зөөлхөн хэхэ. Уушийн газар ажиллуулдаг нөхдөд хэцүү шийд болох байх, бидэнд бол ямар ч асуудал алга даа. Юу болох нь уу харж л байя даа. 
Шинэ оны мэнд хүргээд эрүүл энх, амар амгалан байхыг хүсэе. 

No comments:

Post a Comment