Pages

Wednesday, January 13, 2021

Зоригтой найз


Энд ирээд танилцаж улмаар найзалсан нэг найзынхаа тухай бичих гээд. Зүгээр л зоригтой гэсэн ганц үгээр дүгнэхэд болно. Энэ найзтайгаа уулзахаар сэтгэл сэргэнэ, аливааг өөдрөгөөр харах нүд нээгдэнэ, яагаад ч юм зүгээр л баяр хөөрөөр дүүрээд байдаг юм. Хийдэг ажил нь хүртэл сүпер буянтай ажил гэж мэд хэхэ. 

2012 онд анх танилцсан ч гэлээ аль эрт дээрээс мэддэг байсан юм шиг дотно сэтгэгдэл төрүүлсэн бодвол нөгөө урд насандаа бас хэлхээтэй найзууд байсан юм байлгүй дээ хэхэ. Яагаад ингэж урд хойд нас гэж бичээд байна гээч Шүгдэн гэдэг ном уншчихсан болохоор л. 
Найз маань надаас дүү, төрөхдөө над шиг эмэгтэй, одоо бол эрэгтэй, эхнэртэй. Зоригтой болохоор л энэ их өөрчлөлтийг өөртөө хийгээд зогсохгүй эргэн тойрныхныгоо хүлээн зөвшөөрүүлж чадсан байгаа юм. Асар их тэвчээр, эсэргүүцэл, гадуурхал бол мэдээж байсан л байж таарна гэсэн үг. Гол нь өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрч өөрчилж чадсан нь мундаг. Тэр болгоны ард ингээд инээгээд зогсож чадаж байна гэдэг бас л сүпер сэтгэлийн тэнхээ шүү. Урд нь эмэгтэй хүн байсан болоод ч тэр үү намайг маш сайн ойлгоно, зөвлөгөөг харамгүй өгнө. Сэтгэл санаагаар унахаар л дууддаг гэж байгаа, хөөрхөн гүйгээд л ирнэ. Олон 7 юм ярихгүй ч өөрийнхөө бодлыг хэлж, хэрэгт хэрэггүй зөвлөгөө өгөхгүйгээр дуугай сайхан сонсоод хэлье гэсэн бүхнийг маань хэлүүлээд сэтгэл санааг минь онгойлгоод өгдөг юм. 

гээд жилийн өмнө бичээд дуусгалгүй орхисон байж. Өнгөрсөн жилийн цагаан сараар манайд ирж анх удаа монгол хоол идээд би эхнэртэй нь танилцаж байж билээ. Сая оны өмнө найз маань эхнэртэйгээ манайхаар зочлоод. Удахгүй аав болох гээд, санаандгүй бага охиныг төрсөний дараа авсан хүүхдийн хэрглээнийг бүх л зүйл бүгдээрээ байгаа тухай хэлсэн чинь хүүхдээ төрөхөөр хэрэглэж болох уу гээд, асуудалгүй ирээд ав гээд нөхөр бид 2 бага охиныхоо хэрэглэж байсан зүйлсийг нэгтгээд, бэлдсэн байсныг ирж авсан юм. Том маань монголд төрсөн болохоор томын хэрэглэж байсан зүйлс энд байхгүйгээс хойш багыгаа төрөхөд бүгдийг нь дахиад авсан байсан. Мэдээж чанар, төрөл зүйл гээд хавьгүй сайжирсан нь ойлгомжтой, бас эдэлгээ орсон ч гэлээ дахиад хэдэн хүүхэд дамжуулаад хэрэглэсэн ч болохоор сайн чанарын зүйлс болохоор өгөхдөө хуучин юмаа өгч байна гэж нээх санаа зовсонгүй. Найз маань эхнэртэйгээ ирж авахдаа бас хуучин гэж голсонгүйд их баярласан. Дурсгал болгоод одоо томоос том болсон багыгаа тэргэн дээр нь суулгаж зургийг нь авсан хэхэ. 

Найзтайгаа уулзахаар нээх сайхан сэтгэл сэргээд, хамаг стресс алга болдог хэвээрээ. Нээх гоё, гэрэл цацруулсан, хавь орчныхоо хүмүүст аз жаргал бэлэглэж чаддаг, уулзсан хүн болгон нь нүүрэндээ инээмсэглэлтэй үлддэг юм. Заавал уулзах ёстой хүмүүсийн нэг маань, ийм сайхан хүмүүсийг уулзуулдагт нь баярлалаа. 

No comments:

Post a Comment