Pages

Friday, October 25, 2019

Түс тас түмпэн шанага


… болсон шүү дээ. Тухайн үедээ нервтээд хэцүү байсан ч харин ч сэтгэлийн амар амгаланг эдлээд хачин сайхан болсон. Хэрэгт дурлах уу хэхэ…

Өнгөтөөр бичнээ хэхэ. Эхлээд нэг зүйлийг хэлэх нь зүйтэй болов уу. Юу гэхээр та бүхэн минь ялангуяа гадаадад ажиллаж амьдардаг бол толгойгоо байнга цэнэглэж, хийж буй ажил, ашиглаж буй бүх юмныхаа ажиллах зарчим, горим гээд бүгдийг нь сайн судалж өөрийн болгож байгаарай. Нэг ёсондоо ажлаа гартаа бүрэн сайн эзэмшээд, мэдэхгүй бол асууж заалгуулж эсвэл хайж судалж байгаарай. Магадгүй аминд орж арьсаа бардам хамгаалж үлдэхэд хэрэг болно шүү. Энэ удаад нээрээ өөрийгөө магтсаан би хэхэ. Мэдэхгүй бол хүний хоол болохоор байлаа шүү дээ. 
За ингэсэн, томилолтоор өөр улс руу явах болоод, хамт ажилладаг байнга асуудал үүсгэдэг нөгөө хүүхнийг (НХ) намайг байхгүйд юмнуудаа харж хандахгүйг нь мэдэх тул хэдий удаан хугацаагаар биш ч гэлээ 7 хоногийн өмнөөс хийж буй юмнуудаа зогсоогоод хэрэглэдэг зүйлсээ шалгасан юм. Зүйрлүүлээд тайлбарлахад юм хадгалдаг тусгай нэг хайрцаг байдгийн. Нөгөө хүүхэн намхан болохоор зориуд доод тавиуруудыг түүнд харин дээд тавиуруудыг би өөртөө хуваарилж аван ашигладаг юм. Явахаас 7 хоногийн өмнө өөрийнхөө хадгалсан зүйлсийг тэндээс гаргаад өөрийн хэсгээ цэвэрлээд үлдээв. Тэр нөхөр юу хийснийг нь харахад нэгэн зүйлийг хийгээд сар гаран оролдолгүй орхисон байв. Удаан хийвэл муудна гэсэн үг л дээ. Хадгалдаг савны агаарын урсгал нь доороос дээшээ эргэдэг юм. Тиймээс доод талд хийгээд орхисон тэр нөхрийн юмнаас болж дээшээ бохирдох магадлал байгаа гэсэн үг. Тэрийг нь харж тэмдэглэж авчихаад горимоо нэг шалгаад буцаад иртэл асуудалгүй байна гэж найдаад үлдээв. Гэхдээ баталгаатай бохирдол үүснэ гэж мэдсэн. Эргээд ирлээ, асуудал үүслээ. 
НХ- Пиглет чи явахдаа бохирдуулаад явсан. (Шууд гүтгүүлсэн) Дээд талаас бохир унаад миний юмыг бохирдуулаад байна. 
Би- Өөрийнхөө хийсэн юмаа гаргаж ав, би цэвэрлэгээ ариутгал хийнэ.
НХ- Боломжгүй
Би- Боломжгүй бол дээд тавиуруудыг нь ядаж гаргаж тавь, өөр арга байхгүй, хэрэглэж дуусахаараа хэлээрэй
Эхэндээ учиргүй за гээд өнгөрсөн. Орой утас дуугарав.
НХ- Чамаас болж миний юм бохирдоод байна. 
Би- Хийсэн юмаа одоо авах боломжгүй гэсэн тул дээд тавиуруудыг гаргахаас өөр арга хэмжээ одоогоор авах боломжгүй. 
НХ- Чи намайг хийсэн юмаа одоо ав гэж хэлээд байхдаа яадгийн, чиний тавиураас унаад байна. Утасны цаанаас орилов. Би бүр шок! Хажууд байгаа хүнд сонсогдтол орилсон. 
Би- Тайван бай даа, би одоо очлоо. Тайван ярилцая. 
Гараад очих хооронд надаас зугатаад эсрэг зүг рүү гараад гүйж байна. Эргээд ирэх байх гээд жоохон хүлээлээ, байдаггүй. Утас дуугарлаа.
НХ- Би чамтай уулзахгүй, уулзаад ярилцахаар дандаа чиний зөв миний буруу болдог. Угаасаа чамтай ойлголцдоггүй, чи буцаад яв.
Гэнэт уур хүрсэн, над руу чихээд асуудал үүсгэвэл өөрөө буруутах тул болсон явдлыг байгаагаар нь хэлээд өөрийгөө аваад гарчихна гэж бодоод. Тэгээд ч хүн уулзахгүй гэж зугатаж байхад би царай алдаж уулзах гэж хүлээх хэрэг байхгүй гэж бодоод. Шууд гараад харьсан. 
Араас өчнөөн залгав, сүүлдээ би эргээд ирлээ гэсэн СМС ирэв. Хэн уулзахгүй гэж зугтсан билээ, мартчихдаг юм байхдаа гайхалтай. 
Маргааш нь 2-3 хүнтэй хамт байх үед өрөөгөөр орж ирлээ. Үл тоонгоо ажлaa хийсээр байсан. 
НХ- Наад хийж байгаа юм чинь дуусч байна уу? 
Би- ….
НХ- Бохирдлын талаар ярьмаар байна.
Би- Таны зөв, өдий болтол асуудлыг шийдэж таньд тайлбарлах гэж хайран цагаа үрдэг байж. Та бид 2 ойлголцохгүй гэж та яг зөв хэлсэн. Одоо ярилцахгүй байсан нь дээр юм байна. 
НХ- Бохирдлын асуудлаа яах гэж байна? 
Би- Бохирдлын талаар хэл ам хийж асуудал үүсгэвэл өөрөө буруудна гэдгээ мэдэх үү?
НХ- Яагаад би буруутай?
Би- Тэр хадгалах савны ажиллах горим, зарчмаа мэдэх үү?
НХ- Ашиглаад 12 жил болж байна, мэднэ.
Би- Мэддэг бол намай буруугүй гэж мэдмээр дээ.
НХ- Яагаад чи буруугүй?
Би- Өөртэй чинь ярьмааргүй байгаа ч, ойлгосон ойлгоогүй хэлэх зүйл байна. 1-рт тэнд огт тордлого хийхгүйгээр нэг зүйлийг сараас илүү байлгавал бохирдох голомт нь тэр хийсэн зүйл чинь болно. 2-рт доторхи агаарын урсгал нь доороос дээшээ. Таны хийсэн юм бохирдоод дээд хоосон тавиурыг агаарын урсгалаараа бохирдуулаад эргээд таны хийсэн зүйл дээрээс чинь унаж байна гэдгийг ойлгож байгаа юу?
НХ- Үгүй, тийм үү? Гайхаад бүр нүд нь бүлтрэх нь. 
Би- Юмаа мэдэж байж хүн гүтгэж бай.
НХ- Би чамайг буруутгаагүй шд. 
Яаж амнаас нь гарч чадаж байнаа гэж бодсон. 
Би- Өчигдөржингөө буруутгаад орилоо биз дээ. Одоо хийсэн юмаа гаргахаар хэлээрэй. Би өөрөө хариуцаж цэвэрлэгээ ариутгалаа хийнэ. 
НХ- Тээр ингээд чиний зөв миний буруу болдог болохоор би чамтай ярьмааргүй байсын. Дахиад орилов. 
Би буруу хараад суусан. Ярих юм байхгүй. 
За тэгээд тэр хүн л хэлсэн болохоос биш үнэхээр ойлголцдоггүй байжээ. Одоо сайхан харьцахгүй их амар байгаа. Өөрөө буруутай болохоор яаж ч чадахгүй байгаа. Би жинхэнэ үл тоож байгаа. Хүндлэл гээч юм байхгүй болсон. Элдэв зүйлийг асуудал болгож намайг хичнээн их нервтүүлдэг байсан юм бурхан минь. Тэр хүн бас азтай, надаас өөр хүн байсан бол дээшээ мэдэгдээд будаа болсон байгаа өдийд. Би тэгж хүний муу үзмээргүй байгаа тул өөрийгөө л хамгаалаад үлдсэн. Уурлаж орилж байгааг нь сонссон хүмүүс надаас учрыг асуусан. Хальт хэлсэн, чи яаж тэвчиж байнаа дээшээ хэл л гээд байсан. Ингээд амар сайхандаа гоё байгаа. 

1 comment:

  1. hun hunii amidrah,hooloo olj ideh arga uur uur baidag bolohoor,tiim humuusiig neeree zarimdaa yahaa ch medehee bolidog shuu.Avch ch bolohgui hayaj ch bolohgui.Hov zuuhuur uuruu bohirdson medremj turuh geed,toohgui orhih geheer uuruus setgeliin ih tevcheer shaardaad...

    ReplyDelete