Pages

Friday, November 22, 2019

Тэнцвэр бас бус


  • Бүх зүйлийг яг сайхан тэнцвэртэй байлгах л хамгийн чухал юм даа. Тэрийг л барьж чадахгүй аль нэг тийш нь хазайлгаад л болохоо байлгачихаж байгаа нь бид нар өөрсдөө юм. Хүн угаасаа хэрэгтэй зүйлээ идэхгүйгээр оршин тогтнохгүй, идчихээд шингээж хөдөлж байх хэрэгтэй атал сүүлийн үед идэлт нь ихсээд хүн төрөлхтөн тэр аяараа бодисын солилцооны эмгэгтэй болчих жишээтэй. Шунал болон түүнийгээ удирдан залж чадахгүй байгаатай л холбоотой зүйл. Ухамсартай хүний хувьд удирдан залж сурах л чухал юм даа. Хоёр охиндоо зааж сургах зүйлийн нэг юм шүү гэж бодох болсон. Түүнээс бус дандаа биенд сайн юм идлээ гээд эрүүл саруул байх нь хаа ч билээ дээ. Архи дарс огт уухгүй байх нь сайн гээд уухгүй байх нь бас утгагүй, хааяа нэг зүгээр шүү дээ. Гол нь өөрийнхөө хэмжээг мэддэг байх, тэр хэмжээндээ хүрсэн бол боллоо гээд больдог л байх хэрэгтэй. 
  • Том охин сүүлийн үед нөхөр бид 2-ыг байнга адилхан хариу хэлж адилхан сэтгэж байгааг гайхах болсон. Сургууль дээрээ болсон зүйлийнхээ талаар эхлээд аавдаа хэлдэг гэнэ, аав нь хариу хэлсэнийг тогтоож аваад орой нь намайг харихаар өдөр болсон зүйлээ хуваалцана. Миний хэлэх хариу аавыхтай нь яг адилхан байна, та 2 хоорондоо ярилцаад байдаг юм уу гэх болсон хэхэ. Хэрэндээ олон жил хамт байгаагийх бодож сэтгэх нь адил болсон, эсвэл өсгөж хүмүүжүүлж байгаа хүүхдээ адилхан мэдэрч ийм хариу өгөхөд болох нь гэдгээ мэддэг болсоных байх даа. 
  • Хамгийн том босс дуудсан. Пиглет ирэх жил ийм ийм ажил даалгамаар байна, хийх үү гэсэн санал тавив. Нисэх бодолтой байгаа надад хариу өгөхөд хэцүү байв. Их амттай санал байсан хэхэ. Өөрөө нисэхдээ бэлдээд, буух буудлаа сонгож амжаагүй болохоор хөөрч ч чадахгүй байх магадлалтай тул эргэлзсэн царайтайгаар бас дуу султайгаар бас бодлогошронгуйгаар (энэ яг буруу бичсэн байх тээ хэхэ) ЗА гэсэн. Өрөөнөөс нь гарахад ажлын нөхцөл нь нэг хүнээс болоод хэцүү байгааг мэдсэн, би чиний талд гэв. Ээ юу вэ, би таньд мэдэгдэхгүйгээр нисэх үедээ тэр тухайгаа л дуулгах гэж байсан шд. Хана хүртэл чихтэй гэдэг нь энэ байх нь. Миний талд байх нь хамаагүй, намайг нисгэхгүй гээд ирэх жилийн ажил яриад байж. За гэвэл ёогүй занг минь мэддэг болохоор бушуухан ам авчих шиг болов. 
  • Бага маань ээждээ хайртай гэж юүхэв. Миний ээж хамгийн чухал, ээждээ хайртай гээд л зүүдэндээ хүртэл ярьна. Хайр минь тэгэхээр тасралтгүй гоожиж байгаа. Том ч бас багын насан дээр иймэрхүү байсан, гэхдээ аавдаа хайлж урсдаг байсан. 

2 comments:

  1. Amttai sanal bol ganbatte.

    ReplyDelete
  2. сайн уу? хонгор минь. саруул ухаан блог нь байна аа. блог руугаа орж чадахгүй явсаар, шинээр нээчихсэн. орж гарч байгаарай.
    https://saruul-uhaan2.blogspot.com/

    амжилт шүү хонгор оо.

    ReplyDelete