Pages

Wednesday, December 4, 2019

Why do all good things come to an end


  • Ойрд өөртэйгөө их тулж ажиллаж өөрийгөө их сонсож байна. Их сонин сэтгэхгүйтэй нөхөр байна шүү хэхэ.
    Сүүлийн бараг 2 сар шахуу тас суугаа ажил хийж байна. Тэгээд ойлгомжтой шүү дээ байнга уншиж бичээд байна гэж байхгүй, зав зай бол хөдөлгөөнтэй ажил хийж байх үеэс их, өөртэйгөө ярилцах, өөрийгөө яах гээд байгаа юу хийх гээд байгаагаа жаал бодож үзэж байна даа. Хэрвээ завгүй байсан бол ингэж өөрийгөө сонсохгүй байж гэж бодсон ч гэлээ хүнд ер нь юм бодох зав их байх хэрэггүй юм байна гэдгийг илүү мэдэрлээ. Ямар нэг зүйлийг хэтэрхий ухаж бодоод, завгүй үед хөнгөхөөн бодоод шийдчих юмыг хэт гүнзгийрүүлээд хэт томруулж бодоод эргээд өөрийгөө зовоох юм хийдэг юм байна. Хүний тархи гэдэг чинь сансар шиг хязгааргүй болохоор хэтэрхий олон юм бодоод орчноосоо тасраад дэмий санагдав. 
  • Саруул ухаан маань орж ирж сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа. Зочилж ороод сэтгэгдэл үлдээх гэсэн боловч болсонгүй. Тэгээд эндээ бичиж байна. Таг болчихоор нь үнэхээр санаа зовсон. Холбоо барих арга байхгүй болохоор дээр бичсэнчлэн хязгааргүй уудам сэтгэх тархиа ашиглаад ингэсэн юм болов уу тэгсэн юм болов уу гээд л ургуулан бодсоон. Хэвээрээ байгааг, хүүхдүүд нь өсч томорсон байгааг уншихад таатай байлаа. 2 талдаа хийх юмаа хийгээд хичээцгэе. 
  • Хуучин оноо мартах үйл ажиллагаанууд эхэлж байна. Уг нь бол 3 хэсэг бүлэг хүмүүстэй хамт оролцох ёстой ч шууд нэгийг нь хаяхаар шийдсэн. Үлдсэн 2-т нь оролцоно. Энэ жилийн шинэ жилийн амралт их гоё удаан, бараг 10 хоног байсан байх шүү. Гэхдээ гэрээр ажлаа хийгээд таарах биз дээ. Он гарангуут 2 чухал ажил байгаа, тэрэндээ бэлдээд он гарангуут боссуудад үзүүлээд яг таг болгохгүй бол цагийг нь тулгах дургүй болохоор, хянаж шалгах хүмүүстээ бас тухтай шүүмжлэх цаг өгье дөө гэж боддог болсон. 
  • Fighting with myself. Сүүлийн сар хийж байгаа ажил минь. Бушуухан энэ нэг шийдэж чадахгүй, эргэлзсэн, сэтгэл 2-рдсон байдлаасаа гарах юмсан. Үнэндээ л өөрийгөө тамалж байна хэхэ. Миний гаргах шийдвэр болон хийсэн алхам маань эргэн тойрны бүх хүний амьдралд нөлөөлөх зүйл болохоор маш сайн бодож байж хөдлөхгүй бол гэж бодохоор л улам их хямраад байгаа. Өглөөд амарсан шинжгүй толгой нь тасралтгүй ажилласан чигээрээ босч ирж байна. 
  • 7 сараас эхлээд ажлын өдрүүдэд натто идэж эхэлсэнээс хойш гэдэсний үйл ажиллагаа маш сайн байгаа. Тэрийг дагаад арьс бол толийсон сайхан, дархлаа маш сайжирсан. Тийм  болохоор гэрийхэн ханиад хүрээд л байхад би ганцаараа эв эрүүл, сүпер! Эндхийн ТВ-р хамгийн урт насалдаг мужийн настайчууд дунд хөнгөн маягийн судалгаа хийсэн тухай гарсан. Өглөөний цайнд юу идээд байна, тэр нь урт наслалт, эрүүл байдалтай холбоотой болохоор. Өглөөд бол тултал сайн идэх, өндөг, улаан лооль, тараг, банана гэх мэтийг түлхүү хэрэглэж байсан. Гэхдээ өөр олон юм байсан л даа, би л өөрийнхөө идэх дуртайг тогтоогоод үлдээчихсэн шиг байна. Тэгээд гол нь хөдөлгөөн шүү дээ нөхдөө, идээд хэвтээд байна гэсэн үг биш. Хөгшчүүл чинь их ажилсаг, өдөржин талбай дээрээ ногоо цагаагаа тариад л, арчлаад л. 

1 comment:

  1. natto ideed surchihaar udur bolgon idmeer sanagddag.ter nevtruulgiig uzsen,ehnii 4 bair bn,tomato 7-d orson bn.

    ReplyDelete