Pages

Monday, October 7, 2019

Баян намар

Гэдэг байхаа. Тийм л намар болж байна даа. Амжилт ихтэй, асуудал ихтэй хэхэ. 



Хамгийн амгалан тайван, сайхан, тогтвортой газар бол гэр минь юм даа. Хэзээ ч билээ хаанаас ч билээ уншиж байсан. Хүний амьдралд тохиолдож байгаа асуудал, бэрхшээл, зовлон бүхэн тэр хүнд л зориулагдсан байдаг, тийм л бэрхшээлийг тухайн хүн давж гарах чадалтай учраас хүн бүрт адилхан зовлон тохиолдохгүй гэж. Би бол гэр бүлийн элдэв асуудлыг дааж чадахгүй хүн юм шиг байгаа юм хэхэ. Хий хоосон хардуулах, оройтлоо гэж уурлах гэх мэт сэтгэлийн зовиурыг амсаагүй, амсуулаагүй ханьдаа их баярладаг юм. Би чинь өдөр бүр оройтно, томилолтоор их явна, дандаа эрэгтэй хүмүүстэй ажиллана гээд ойлгохгүй хүн бол уурлахаар л ажил хийдэг юм. Гэр бүлийн хувьд амжилттай байлгадаг хүн маань хань минь юм. Би байсан байгаагүй гэр орны хэмнэл хэзээ ч алдагдахгүй. Тиймээс энэ намрын амжилт ихтэй байх үндэс нь амар тайван гэр бүл минь юм. Ардаа санаа зовохгүйгээр ажилдаа анхаарах боломж байгаа учраас ажил маань амжилттай байлгүй яахав дээ. Асуудал ихтэй байх шалтгаан бол бас л ажил шүү дээ хэхэ. Үндсэн ажлаа хийж чадахгүй, хэрэгт хэрэггүй зүйлд ач холбогдол өгч хэл ам хийх хүн их байх юм. Одоохондоо сурч мэдсэнийгээ ашиглаад намайг буруутгасан, над руу чихсэн асуудлуудыг өөрсөд рүү нь эргүүлж буудаад нам дараад л байгаа. Гэхдээ энэ чинь үндсэн ажил биш шүү дээ гэж бодохоор хайран цаг минь гэж бодогдоод үнэндээ залхаж байна. Тэвчээр чинь бас хязгаартай биз дээ хэхэ. 
Том маань ухаан жолоогүй хичээлдээ шамдаад, харин бага маань уншаад сурчихсан, оройд өөрөө номоо уншаад ээж хажууд нь сууж уншиж өгөх хэрэггүй болсон. 
Нэг жоохон амьсгаа авахтайгаа болсон болохоор үе үе орж ирнээ. 

No comments:

Post a Comment