Pages

Tuesday, August 28, 2018

Туйл


Ядаргааны туйл гэж байдаг бол тэрэнд нь тун дөхөж явнаа би нь.
Нүүр зүүн тийшээ муруйхад 1 мин дутуу байгаа хэхэ. Аягүй хугацааг нь мэдэж бариад, лав эрүүл бишээ тээ. Тоглоомгүй зүүн нүдний доод зовхи татаад даруй 3 сар болж байна. Доордоод муруйсан юм алга, дээрдээд зүгээр болсон юм алга. Намайг тойрсон мундаг хүмүүсийг хараад адилхан ажиллаад үздэг хэргээ гээд дайрчихсан чинь галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гээч нь болчих гээд байнаа. Энэ хүмүүс ядардаггүй юм байх даа, гайхалтай хэхэ. Бичсэн бил үү яасан билээ, хамаг бие хөшөөд байхаар нь массаж хийлгэсэн чинь зүүн тал хад чулуу болчихсон байна гээд надаас зүүн талдаа цүнхээ үүрдэг үү гэж асуугаад тиймээ гэсэн чинь одоо үүргэвч үүр тэгвэл 2 тал тэнцүүхэн ачаалал аваад хатуурах нь гайгүй болно гэсийн. Тэгээд үүргэвч үүрээд 8 сар болж байна, нэмэр байгаа ч зүүн тал нь илүү бул чулуу болдог хэвээрээ байгаад байсан чинь сая учрыг нь оллоо. Ажил дотроо л хэрэглэдэг албаны үүрэн телефон гээч нэг гайтай юмыг надад олгосон чинь тэрнээс болсон байна. Тэрийгээ зүүн талын энгэрийн халаасандаа хийж явдаг болохоор дахиад зүүн тал аймшиг болоод байж, тэр нэг юм нь ядаж байхад хүнд гэж. Тэрнээс гадна өмнө нь ойр зуур ухасхийх юмандаа баригдалгүй гарчихаад ирдэг байсан бол одоо будаа. Энэ нэг утсаа бүх хүнд мэдэгд гээд гарч орохын аргагүй болгочих юм. Гараад явбал шууд сүлжээ тас тэгээд баригдааский. Миний бичсэнийг уншаад ойлгож байна уу? Хаа хамаагүй юм бичээд ядаргаагаа тайлж байгаа юм. Манай бага гэж бөөн эгдүү болж байгаа, эртээд мөхөөлдөс идээд хоолойгоо өвтгөөд халуураад хэд хонов. Энд чинь их халуун болохоор хөөрхий тэсэхгүй дахиад идэх гээд бариад авч байна, тэгэхээр нь хоолой чинь дахиад өвдөнө шүү гэсэн чинь нээх хөөрхөн буцаагаад хураачихсан. Удалгүй хэд хоноод ам нь цангаад тэсэхгүй хүйтэн юм уугаад, тэгээд жоохон ханиагаад байхаар нь хүйтэн юм уугаад ханиагаад гэсэн чинь битгий тоо битгий тоо над руу битгий хараад бай өөр тийшээ хар ханиаж л байг гэж авсан. Инээд хүрээд хэхэ. Ингээд энэ удаагийн эмх замбараагүй бичлэгийг орхилоо. 

4 comments:

  1. Зүгээр дээ.
    Гэхдээ өөрийгөө бас бодож амралт ажлаа хослуулах хэрэгтэй. тэгэхгүй бол над шиг өтөл насандаа өчнөөн өвчтэй үн болно. Эмчлэх хэрэггүй байдаг юм ш дээ, эдгэрэхгүй юм чинь мөнгөний гарз. Тэгээд зүгээр л илээд л, өнгөлөн далдлаад л яваад байх, тэгсээр байгаад бас нэлээд хэдэн жилийн нүүр үзэх гэх мэт.

    ReplyDelete
  2. Хэхэ, тэр бага ямар хэвлүүхэн юм бэ...
    Бие хөшөөд байх хэцүү шүү, сайн массаж хийлгэж байвал, манайй найз хуян хөөрдөг гээд массажанд байнга орж байдий ш дээ.

    ReplyDelete
  3. Хүүе ядаргааны туйл болж яахав ээ. Охид, хань ижлээ бод, ажил чухал боловч эрүүл мэнд, гэр бүл чухал шүү.

    Бага чинь хөөрхөн болж байгаа юм байна, багынх нь ярьж хэлж байсан зүйлийг нь бичиж тэмдэглээрэй. Би саяхан блогоосоо багынх нь тухай бичсэн зүйлээ уншаад, тэр ярьсан хэлснийг өөрт нь хэлж жаахан ичээж байгаа, хэхэ. Гэхдээ өөрөө бас тэгж санаж яриулах их дуртай ч байна.

    Мүри сэзү ни хичээгээрэй.

    ReplyDelete
  4. 3,4 настангууд хөөрхөн шүү хэвлүүхэн нээх том хүн шиг. Гэтэл харахад бэйби фэйс хэвээрээ. Хөл гар нь булцгар бумбагар...

    ReplyDelete