Pages

Tuesday, September 18, 2018

Сэжигтэн


Өөрийгээ хөндлөнгөөс харж чадахгүй болохоор ямархуу байдгаа хэлж мэдэхгүй байна. Гэхдээ сайн мэддэг хүнээ бол юунаас болоод яагаад байгааг нь төвөггүй мэддэг болсон.
Нөгөө өмнө нь бичиж байсан Н гээч нөхрөөс болж үнэндээ нууж чадахааргүй их дургүйцлийг нүүрэн дээрээ ил наагаад явдаг болсоноо бичих гээд. Н бид 2 тус тусдаа суудаг ч гэлээ нэг өрөөг хамтдаа ашигладаг юм. Тэр өрөөнд бид 2-с өөр хүн орж ирдэггүй. Тэрнээс болж сэжигтэн болсон. Н 4-5 зүйл захиалсан байсан юм, тэрнийг нь тус болчих санаатай би хүлээж аваад Н-д хүлээлгэн өгсөн. Хүлээж авсан үедээ шууд хэрэглэхгүй зүйл байсан болтой тэгсхийж хүлээж аваад байсан, дараа нь яг хэрэглэх гээд нөгөөхөө хайж эхлэв,  2 зүйл нь олдохгүй байна гэсээр их ууртай орж ирлээ. Би хүлээж авсан болохоор санаа зовоод хаана хийснээ санахгүй байна уу гэсэн чинь анх хийсэн газраасаа холдуулаагүй гээд уурлаад хаалга саваад гарлаа. Ойлгомжтой, чи нэг тийш нь хийсэн гэдгийг үйлдлээрээ хэлчихээд гарав. Олж өгөхөөр араас нь очив, хийж болох газруудаар үзэв, олдсонгүй. Өөрийн юмандаа их харам бөгөөд хүнээс байтугай өөрөөсөө нандигнаад нуучихдаг зангийг нь мэддэг тул хямгадаад давхар хайрцаг саванд хийчихсэн юм уу гээд асуулаа. БАЙРНААС НЬ ХӨДӨЛГӨӨГҮЙ ГЭЭД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ гэж орилоод дахиад хаалга саваад гараад явлаа. Баталгаатай би 100% сэжигтэн болсон. Эмх цэгцэнд дуртай болохоор ундуй сундуй зүйлсийг цэгцэлдэг маань үнэн, гэхдээ юуг яаж цэгцлэхээ мэднээ. Тийм болохоор олж өгч амыг нь таглаж өөрийгөө хамгаалах хэрэгтэйгээ ойлгоод байж болох бүх газрыг нэг бүрчлэн шалгаж эхлэв. Эхний удаад нүдэнд торсонгүй, дахиад гэхдээ илүү нарийн хайсан. Нарийн гэдэг нь давхар хайрцаг савыг бүгдийг нь ухаж үзэв. ХОП давхар хайрцганд хийснийг нь илрүүлэв. Одоо миний уурлах ээлж. Аая, эгч аймаар ууртай өрөө рүү нь очив. Ууртай харж байна, байрнаас нь хөдөлгөөгүй гэл үү өөрөө? гэж лавлав. ТИЙМ, ОГТ ХӨДӨЛГӨӨГҮЙ. Наашаа ир дээ өөрөө гэж дуудаад нөгөөхийг нь харуулав. ХААНА, ХЭЗЭЭ, ХЭРХЭН, ЯАЖ ХИЙСНЭЭ САНАХГҮЙ БОЛ ХҮН БИТГИЙ СЭРДЭЭД БАЙГААРАЙ гэж хэлэв. Ойлгомжтой, нүүр нь улайгаад л явсан. За тэгээд жинхэнэ нойтон хамуудсан даа, бүтэн цаг миний араас дагасан, Пиглетээ уучлаарай бла бла бла..... Би чамайг хардаж сэрдээгүй, юмандаа хямгатай байгаагүй өөртөө уурлаж байсан, чи намайг буруу ойлгож байна...... ОДОО БОЛНО, НАМАЙГ ТАЙВАН ОРХИСОН БАЙ ДАА гэж байж нэг юм салсан. Анх удаа ажил дээрээ уурласан минь энэ. Тэрнээс хойш тэр хүний яах ийх нь надад огт хамаагүй гэж бодож тоохгүйг хичээж явна. Нүүрэн дээр минь бүх зүйл бичээтэй байдаг болтой хэхэ. Тэр хүний гаргасан аашны талаар хэнд ч хэлээгүй, хэлнэ гэж айж байсан байх. Намайг сайн мэддэг нэг найз маань энэ Н чамайг яасан юм? Чиний нүүр Н-г хараад хувираад байх юм гэсэн хэхэ. Poker face, come on!

No comments:

Post a Comment