Pages

Wednesday, August 1, 2018

Хүн шиг


... ... пост хийчих санаатай орж ирлээ. Амьдралын минь ихэнх цагийг ажил маань эзлээд аваад явчихдаг. Тэгэхдээ би ажилдаа түүртдэггүй, дуртай. Тийм болохоор энэ их ачаалалтай ажлын ард гарахаар өдрийн 24 цагийн яг талыг нь зарцуулж байна даа. Өдөр тутамд гарч буй сонин сайхан үйл явдлууд ихэвчлэн ажилтай, ажлынхантай маань холбоотой байдаг болохоор нэг тиймэрхүү сонин сайхан бичих гээд л. 

Эмэгтэй хүмүүстэй (өөрөө ч гэсэн эмэгтэй байж хэхэ) ажиллах их хэцүү юм. Бас найзын шахуу харьцаатай байсан хүнтэй ажлын харилцаатай болох хэцүү юм. 6 жилийн өмнө өнөөдрийн гол баатар болох Н гэдэг хүнтэй багшаараа дамжуулж танилцаж байж билээ. Тэр үед ажил төрлийн хувьд ямар ч холбоогүй байсан, зүгээр л тэдний өрөөнд байдаг нэгэн зүйлийг би ажиллуулахаар, ашиглахаар орж гарах эрхтэй болоод өрөөний эзэдтэй танилцсан гэх үү дээ. Түүнээс хойш 5 жил тэдний өрөөгөөр орж гарч тэрхүү нэгэн зүйлээ ашигласаар ирсэн бөлгөө. Энэ 5 жилийн хугацаанд танилаас сайн танил, бараг л найз болох нь халаг ойр зуур юмаа ярилцдаг байв. Хүний хувьд бол давгүй, гэхдээ өөрт хэрэг болох хүндээ туслах эсвэл энэ надад тусласан юм чинь би нэг туслачихнаа гэсэн маяг ажиглагддаг байлаа. Бас хамтран ажилладаг хэд хэдэн газартаа гадуурхагддаг тухайгаа хэлж зөвлөдөг байсан. Би яахав яагаад зүв зүгээр хүнийг гадуурхаад байдаг байнаа гэж бодоод гайхдаг, чадлынхаа хэрээр зөвлөгөө өгдөг байв. Гэхдээ нэг зүйлд гайхдаг байсан нь түүнтэй ажил хэргийн холбоотой бүх хүмүүс адилхан дургүйгээ илэрхийлж илт төвөгшөөсөн байдал гаргадагт байв. Өөрт нь бас асуудал байнаа даа гэсэн бодол өөрийн эрхгүй хэд хэдэн удаа төрсөн. Яагаад гэвэл тэдгээр хүмүүс нь надтай зүв зүгээр байгаад байдаг, Н-тэй хамт байвал надтай инээж ханиаж юм ярьчихаад Н-тэй бол толгой дохисон болоод л өнгөрдөг байлаа. Өмөөрдөг хүн өөрөө зугатах нь халаг юм болно гэж зүүдэлж ч явсангүй. Надаас эгч дээрээс нь намайг ирэхээс өмнө байж л байсан болохоор, бас би нээх тэгж албан тушаал элдэв юмаар нь хүнийг ялгадаггүй болохоор хүндэтгэлтэй ханддаг юм. Энэ ханддаг юм гэдэг маань ханддаг байлаа болчих вий дээ хэхэ. Энэ хавар манай хэлтэс гэх үү дээ албанд шилжин орж ирлээ. За тэгээд л хамт ажиллахад үнэхээр хэцүү хүн гэдгийг бүх эд эсээрээ мэдэрч байнаа. Би ч бүр тэсэхгүй хэд хэд шүүмжлээд авлаа, япончууд ямар хүнд шууд хэлэх биш дуугайхан шиг дургүйцлээ илэрхийлдэг улс болохоор л тэгээд үл тоосон байдал гаргацгаагаад байдгийг ойлголоо. Би харилцаагаа авч үлдчих гээд л, болохгүй байгаа юмыг нь улаан нүүрэн дээр нь бүр гаргасан алдаануудыг нь дэлгэж тавьж харуулаад л шүүмжлээд байгаа. Би биш гэж бултаж зугатах гэж бас үзнээ, тэгээд Н-с өөр тэрийг хийж байгаа хүн байхгүй болохоор яалт ч үгүй буруугаа хүлээнэ л дээ. Нэг ёсондоо шийдвэр гаргаж чаддаггүй, хариуцлага хүлээж чаддаггүй, найдваргүй, ажил даалгалтгүй хүн гэдгийг үнэ цайтай аппаратаа эвдүүлэн барин мэдчихээд сууж байнаа би. Сайн санаад яаж ашиглахыг 3 удаа зааж өгсөн, эхний удаад өөрөө хийгээд тайлбарлаад тэмдэглэл хөтлүүлэв, 2 дахь удаад хамтрав, 3 дахьд нь өөрөөр нь хийлгүүлээд хянав. 4 дэхь дээрээ эвдэлж өглөө дөө. Хамт ажиллахад их хэцүү, эмэгтэй хүн байж их бохир суух юм (эрэгтэй хүн ч гэсэн цэвэр байх хэрэгтэй л дээ). Хэрэглэсэн юмаа хурааж мэдэхгүй, дуусчихаж гэж сандраад л хайж үзэлгүй захиалга хийгээд. Байгаа юмыг илүү захиаллаа гэж хариуцлага нь над дээр ирдэг болохоор захиалга хийхээсээ өмнө дахин дахин шалга, надаас асуу надад мэдэгдэж байж захиалга хий гээд байхад л нээх сайн хүн болох гээд хариуцсан хүн дээр нь очоод захиалга хэтэрсэн гэдэг нь миний буруугаас болсон байна уучлаарай гэж хэлээд. Эргээд нөгөө хүн нь надад тэр юу ч мэдэхгүй хүнийг над руу битгий явуул гэж хэлээд дунд нь намайг баллаад байх нь тэр. Нэг хэлүүлээд тогтоогоод авчихгүй нь бүр тээртэй, байнга утасдаж асуугаастай. Заримдаа утсаа авдаггүй яг үнэндээ, гар завгүй байсан гэчихдэг болсон. Чи надаас албан тушаал өндөр тул надад зааж сургах ёстой гэж нэг томорч байнаа, тэгэхээр нь тань шиг зэрэг цолоо хамгаалчихсан, он удаан жил ажилласан хүнд биш шинээр ирсэн хүнд л заах үүрэгтэй гээд тэсэхгүй хэлчихсэн чинь нээрээ тийм л дээ гэнээ. Ингээд л Н гээчтэй үйлээ эдлээд л байж байна даа. Товчхондоо нэг иймэрхүү. Бичээд байвал барагдахгүй нь. Хөгширсөн хойноо энийгээ уншиж бүтэлгүй Н-г нэг дурсах юм биз дээ хэхэ. 

3 comments:

  1. асуудалтай л байгаа юм байна

    ReplyDelete
  2. Олны үг ортой шүү. Манай албанд үйлдвэрээс нэг хүн шилжиж ирэх болоод, тэр тухай дуулсан хүмүүс "Ёо, ядаргаа, яаж түүнтэй хамж ажиллана аа" гэлцээд. Тэр хүнтэй ажиллаж үзсэн хүмүүс элдэв янзаар хэлээд, ажиллаж үзээгүй хүмүүс дуугүй байгааг хараад би ч бас зайгаа барьж харьцахаар шийдээд. Гэхдээ нэг алба хойно хэд хэдэн асуудал дээр хамт ажиллах хэрэг гарсан, тэгээд л хүмүүсийн халаглаад байсныг жинхэнэ утгаар нь мэдэж мэдэрсэн дээ. Уул нь ажлаа сайн мэддэг, алдаа гаргадаггүй бас хурдан 処理能力 сайн хүн. Гагцхүү ааш бол адсага, ажлын арга барил нь муухай, хамт байгаа бүх хүмүүсийг нервтүүлээд, уурыг нь хүргэж дуусдаг. Ажиллах чадвар сайтай ч communication талдаа ихээхэн доголдолтой хүний жишээ гэх үү дээ.

    Нөгөө талаас 仕事ができない гэсэн нэр авчихсан хүмүүс байна, тэд нарт юм заана гэдэг ёстой жинхэнэ цагийн гарз. Жижиг сажиг гарын доорх ажил л өгнө, тэрийг нь ч хянах хэрэг гарна. Ер нь тиймэрхүү юмаа хийж чаддаггүй хүмүүс тэрийгээ хаацайлахын тулд элдэв башир арга сурчихсан байдаг юм шиг ээ. Ичих ч үгүй хүн рүү буруугаа чихнэ, элдэв шалтаг хэлнэ, үнэн бүткү. Тийм учир болгоомжтой харьцах хэрэгтэй байх аа. Бас ихэнх нь хир татдаг эмзэг дэлбээнүүд учир үгээ хянах хэрэгтэй болно, ядаргаа гээд харьцахгүй байсан нь л дээр байх.

    Япончууд ажил дээр янз бүрийн асуудалтай ч ор тас худлаа юм ярина гэж бас байхгүй. Олон хүн зай барьж, "юмаа мэдэхгүй, найдваргүй" гэж байвал за ер нь л ортой шүү.

    ReplyDelete
  3. Хэцүү юм бэ тээ. Ажил дээр тэгээд аль янз бүрийн хүн таарахыг хэлэхэв. Санаагаар болдог бол Н олж уншаад өөртөө дүгнэлт хийгээсэй тэгвэл хэн хэндээ хичнээн амар вэ тээ.

    ReplyDelete